Урьдчилсан ТААМАГ: Баянголд АН 2, МАН 1, МАХН?

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт аль тойрогт ямархуу өрсөлдөөн өрнөхийг урьдчилсан байдлаар таамаглан хүргэж байгаа билээ. Энэ удаад  нийслэлийн Баянгол дүүрэг буюу 26 дугаар тойргийг онцолж байна. Энэ тойрогт том, жижиг намууд бүгдээрээ хүч хаяж, хамгийн нэр хүндтэй, олонд танигдсан, чадвартай гэсэн хүмүүсээ илгээсэн.  Бие даагчдын төлөөлөл ч хоёр, гурав бий. Баянгол дүүрэг өнгөрсөн сонгуулиар 4 тойрогт хуваагдаж байсан. Гурваас нь МАН-ын нэр дэвшигчид ялж, нэгийг нь АН-ын одоогийн дарга өөрийн болгосон. Тэгвэл энэ удаад 3 мандат ногдож, 26 хүн өрсөлдөхөөр болоод байна. Энэ тоо нэмэгдэж магадгүйг сануулах нь зүйтэй байх. 

АН: С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Батцогт

 Баянголд АН-аас намын дарга С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нар өрсөлдөнө. Энэ тойргоос намын дарга С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа гарах магадлал хамгийн өндөр. Хүмүүс АН-ын дарга С.Эрдэнийг нэр хүндээ алдсан мэтээр ойлгоод байдаг. Нийт массын хувьд тэр тийм байж магадгүй. Баянголд бол арай өөр. Энэ дүүрэг сүүлийн хэдэн жил наад зах нь эмнэлгийн асуудлаа шийдсэн. Маш их бүтээн байгуулалт өрнөсөн. Тэр бүхэн АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой.  Сүүлийн хоёр сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр энэ удаад ч асуудалгүй гараад ирэх хүмүүсийн нэг.  Гурван мандатын нэгийг нь АН-ын эмэгтэй шилдэг төлөөллийн нэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа авах магадлал өндөр. Өнгөрсөн дөрвөн жил дүүргийн Засаг даргаар ажилласан. Ямар нэг хар, бараан зүйлд нэр нь холбогдоогүй.  АЭХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа. Баянголд өөрийнхөө хүмүүсийг тавьсан гэх жижиг сажиг хэл ам түүнийг дагаж ирсэн нь үнэн. Гэхдээ сонгуульд нэг их нөлөөлөхүйц биш. УИХ-ын гишүүн асан Д.Батцогт яагаад Баянголд нэр дэвшихээр болсон нь сонирхолтой. Ховдоос гарч ирж, парламентад сууж байсан сайхан түүх түүнд бий. Гэхдээ Баянголд арай ч ялчихгүй байх. Багаар нь сонгоно гэдэг дүйвээнд дайгдчихдаггүй л юм бол.  

МАН: Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Д.Лүндээжанцан

 Баянгол дүүрэг “солонгордог” газар.  АН, МАН-ын нэр дэвшигчид ээлжилж ялж байсан гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар МАН илүүрхсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, "Хера Холдинг" компанийн захирал Х.Ганхуяг нар өрсөлдөнө.  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жилд Баянголыг тун ч давгүй усалсан. Зам харгуй тавиад, “Ж.Ганбаатар зам”-тай ч болсон. 670 сая төгрөг хувиасаа гаргасан гэсэн мэдээлэл ч гарч байлаа. Хадгаламжиндаа 20 гаруй тэрбумтай гэж 2018 онд ХОМ-тээ бичиж байсан баян хүн 1000 хониноосоо ганц төлөг барьж өгөөд, иргэдийг замтай болгох бол үдийн будаа л даа.  УИХ-д суухдаа нэг их “идсэн, уусан” асуудалд нэр холбогдоогүй. Ганц нэг Иргэдийн хурлын төлөөлөгчийн хоолой амыг боосон хэрэгт хутгалдсаныг эс тооцвол. Тиймээс МАН хэмээх  том намын түлхээсээр нэг мандатыг нь өөрийн болгох магадлалтай.

Х.Ганхуяг гэдэг бизнесмэн залуу 2016 онд бие дааж нэр дэвшээд, “өвдөг шороодсон”. Хэдийгээр бие даасан ч тун өндөр хувьтай санал авч байсан санагдана. Яах аргагүй том намын түшиг дутсан. Хэрвээ аль нэг намаас нэр дэвшсэн бол гараад ирчих боломж байсан. Тиймээс энэ жил алдаагаа давталгүй, МАН-ын “гар дээрээс” бослоо. Өөрийг нь үнэлдэг, дэмждэг хүмүүсээс гадна намын жирийн гишүүдийн дэмжлэг байгаа учраас Ж.Ганбаатараасаа ч илүү санал авчихсан байхыг үгүйсгэхгүй.

Д.Лүндээжанцан гэж “саарал ордон”-той “хадчихсан” юм болов уу гэмээр насаараа парламентад суусан хүн байна. Өвөрхангайгаас нэр дэвшиж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулиар Баянгол руу ирсэн. Ялалт байгуулсан.  Энэ удаад тойргоо солилгүй, дахиад үзэх нь. Сонгогдохгүй гэж хэлж боломгүй хүн. Гэхдээ монголчуудын дийлэнх нь энэ олон жил төр “зайдалсан”, тэтгэврийн нас нь аль хэдийнэ болсон хөгшидөө гавьяаных нь амралтад гаргахыг хүсэж байгаа. Тийм болохоор энэ жилээс түүнийг өнжөөх биз ээ. Хэрвээ сонгочихвол 32 жил саарал ордны шалыг илээсэн агуу амжилтын эзэн болж, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг номонд бараг л орох биз. 

Та бидний эвсэл: Ё.Бямбатогтох, П.Цогтбаатар, Н.Энхбаяр 

 МАХН тэргүүтэй “Та бидний эвсэл”-ээс цагтаа Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж явсан  П.Цогтбаатар, хуульч Ё.Бямбатогтох, намын дарга Н.Энхбаяр гурвыг “сойж” байгаа. Н.Энхбаяраас бусад нь сонгогчдын олонхийн саналыг аваад, ялчихна гэж хэлэхэд хэцүү. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр хэрвээ үнэхээр нэр дэвшиж чадвал нэг мандат түүнийх болох магадлал асар өндөр. Хэчнээн унаж, босож яваа ч тэр бол том улстөрч. Гол нь СЕХ түүнийг нэр дэвшүүлэх үү, үгүй гэдэг асуудал л байна. Өөрөө бол нэр дэвших эрхтэй гээд байгаа. Гэтэл хуулиар нэр дэвших эрхгүй болчихоод байх шиг. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад ч түүнийг нь хүлээж аваагүй. “Салхи” хаашаа эргэхийг хэн мэдлээ. Дэвшлээ гэхэд МАН-ын ч, АН-ын ч нэр дэвшигчдийг айлгана.

Горилогчид: П.Галиндэв, Ш.Төмөрсүх, М.Нарантуяа

 Баянголд АТОЗН-аас Д.Батсайхан, Ш.Мөнхбаатар, Д.Чулуунбаат, “Шинэ эвсэл”-ээс Д.Жаргалсайхан, Б.Зоригоо, Ц.Солонго, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас С.Одонтуяа, Ш.Төмөрсүх нар өрсөлдөхөөр болсон. Харин бие дааж П.Галиндэв, М.Нарантуяа нар өрөлдөх ажээ. Энэ дунд АН-ын шинэчлэл энэ тэр гэж гүйгээд байсан П.Галиндэв, улстөрч гэхээсээ илүүтэй дуучин хэмээн олонд танигдсан М.Нарантуяа буюу Нара, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх нарыг л хүмүүс гадарлах байх. Ихэнх нь олонд танигдаагүй хүмүүс байгаа. Сая нэр дурьдсан хүмүүс айхтар дээшээ гарч өрсөлдөнө гэдэг хэцүү.

 

77
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

АТГ-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 нэр дэвшигчийн ХОМ-гийг зарлалаа2 цаг 38 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан7 цаг 55 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгуулав8 цагийн өмнөНаран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ8 цаг 5 минутын өмнө“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ8 цаг 10 минутын өмнөМосквагийн метронд гар буу далайсан эр зорчигчдыг үймүүлжээ8 цаг 15 минутын өмнөАфганистан улс хоёр ерөнхийлөгчтэй боллоо8 цаг 20 минутын өмнөБритни Спирсийн шинэ цомог манлайлж байна.8 цаг 25 минутын өмнөЛуврын музей долоодугаар сарын 6-нд нээгдэнэ8 цаг 30 минутын өмнөТокио дахь эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээжээ8 цаг 35 минутын өмнөГал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ8 цаг 40 минутын өмнөБ.Нямтайшир: Ардчилсан Монголд анх удаа нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна8 цаг 48 минутын өмнөБи–г умартахуйд стресс арилмуй8 цаг 55 минутын өмнөЯпоны цагдаа нар “корона-луйвар”-ын хэрэг ихсэж байгааг анхааруулжээ9 цагийн өмнөНэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна9 цаг 3 минутын өмнөД.Сүндий "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл"-ээс Чингэлтэйд нэр дэвшинэ9 цаг 7 минутын өмнөОрхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ9 цаг 10 минутын өмнөХолимог тулааны UFC холбооноос энэ сарын 6-нд Лас-Вегасын UFC APEX ордонд болох UFC 250 тэмцээний тулаануудыг зарлалаа.9 цаг 15 минутын өмнөХүмүүсийг хамгийн их уйлуулдаг кинонуудыг нэрлэжээ9 цаг 17 минутын өмнөТакадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна9 цаг 25 минутын өмнөТайландад гацсан монгол бүсгүй өндөр настай ээжийг минь авраач хэмээн гуйжээ9 цаг 35 минутын өмнөДэлхийн хамгийн хурдан тамирчдын гүйлтийн нууц юу вэ?9 цаг 40 минутын өмнөТарж удамшсан, дийлж хурдалсан Тэсийн голын унаганууд9 цаг 45 минутын өмнөКомноос сэрэхдээ францаар чөлөөтэй ярьдаг болсон байжээ9 цаг 50 минутын өмнөЛи Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй9 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа9 цаг 55 минутын өмнөЕвропын хамгийн үнэтэй уран зураг9 цаг 55 минутын өмнөАрилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ9 цаг 56 минутын өмнөCOVID-19: Буриадад хоногт 24 тохиолдол шинээр илэрчээ10 цагийн өмнөСЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа6 сар 2. 15:54
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.