Орбит орчимд томоохон хэмжээний гал гарч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл ОБЕГ-аас галын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
tsaas gene uu
Маш хортой нэгдлүүд агаарт цацагдан дэгдээд бид үүгээр амьсгалж байна,саармагжуулах арга байхгүй юу???
хамаг асуудал цахилгааны утас дээр л бууна дөө, олон айлын дээвэр бүтэн байх байж_ олигтой камер галд тэсвэртэй камерийн утас ашиглах л байж том агуулах ууд