Улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн систем болон дулааны төвлөрсөн шугамд холбох ажил үргэлжилж байна.
Тухайлбал, уг барилгуудын усан хангамжийн төвлөрсөн системийн ажил 2019-2020, нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил 2018-2020 он дамжин хэрэгжиж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буй нь энэ.
Энэ тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Зайсан орчмын бүх хотхонууд энэ оны III улиралд цэвэр ус, дулааны төвлөрсөн шугамд бүрэн холбогдож дуусна. Ингэснээр төвлөрсөн бус ундны усны эх үүсвэртэй байсан оршин суугчдын тулгамдсан асуудал бүрэн шийдвэрлэгдэж, иргэд эрүүл орчин амьдрах нөхцөл бүрдэж байна” хэмээлээ.