Урьдчилсан ТААМАГ: Дундговь, Говьсүмбэрт Сү.Батболд, Б.Наранхүү, Л.Одсэр гурвын хооронд өрсөлдөөн болох магадлалтай

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт аль тойрогт ямархуу өрсөлдөөн өрнөхийг урьдчилсан байдлаар таамаглан хүргэж байгаа билээ. Энэ удаад  сонгуулийн 6 дугаар тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгийг онцолж байна.

Дундговь нэг мандаттай байсан тойрог. Энэ удаагийн сонгуулиар Говьсүмбэртэй нийлүүлээд хоёр мандаттай болгоод байгаа. Өмнөх хоёр сонгуульд Дундговиос АН-ын “Үл үзэгдэгч” гишүүн Б.Наранхүү ялалт байгуулсан.  Энэ удаад МАН Дундговьд “улаан тууз” хийсгэхээр хүчтэй байж болохоор өрсөлдөгч илгээж байгаа нь Ерөнхий сайд асан Сү.Батболд бололтой юм. Говьсүмбэртэй нийлүүлсэн гэдэг утгаараа УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэгийг дахин сойж. Харин АН-ын нөгөө төлөөл нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, “Чинээлэг малчин” гэх хөтөлбөрийг санаачлагч Л.Одсэр. Энэ хүмүүсийн хооронд л гол “тулаан” өрнөх болов уу. 

Учир нь бусад жижиг намуудаас айлгачихаар өрсөлдөгч алга. ЗОН-аас О.Баясгалан , “Зөв хүн электорат” эвсэлээс Б.Арвинбаяр, “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл”-ээс Ш.Аюуш, Ц.Эрдэнэбат, “Та бидний эвсэл”-ээс Ц.Мөнхбаяр, Д.Энхсайхан, “Шинэ эвсэл”-ээс О.Ганбат, О.Эрдэнэтөгс гэсэн хүмүүс нэр дэвшиж байна. Энэ хүмүүсээ тэр нь тийм, энэ нь ийм гэж бичих мэдээлэл тун хомс. Адилхан л нэр дэвшигчид учраас танилцуулъя гэж сэтгэж, мэдээлэл хайгаад ч олдохгүй байна. Дундговь, Говьсүмбэртээ нэвт шувт танигдчихсан нь хаашаа юм гэхээс.  Тиймээс хоёр том намын нэр дэвшигчдийн дунд л “тулаан” өрнөнө гэж хараад байна.

Энэ тойргоос яаж ийж байгаад гарчихаж магадгүй хүн бол Б.Наранхүү.  2012 онд Дундговийнхон түүнийг дэмжээд гаргасан. Мөнгө төгрөгөөр халгиж цалгисан, аймгийнхаа иргэдэд машин машинаар нь гурил, будаагаар тусалдаг, Засаг дарга нарт мотоцикл “цацдаг”, нутгийнхаа бөхчүүдээс юугаач харамладаггүй тэнэгэр гартай хүн. Тиймдээ ч 2016 онд Дундговийнхон дахин сонгосон болов уу. Харин өнгөрсөн дөрвөн жилд  УИХ-д суухдаа юу ч хийгээгүй. Суухдаа ч гэж дээ суугаагүй юм чинь яаж юм хийх билээ. Дөрвөн жилийн хугацаанд чуулганы хуралдаанд гарын 10 хуруунд багтахаар суусан уу, үгүй юу.  Ганц ч хууль санаачилж, батлуулаагүй 6 гишүүний нэг.  Ажлын тайлангаа сонгогчиддоо танилцуулж байгаа бичлэгийг нь Монголд үзээгүй хүн байхгүй байх. Морь уралдуулсан, бөх барилдуулсан, тийм дуучны тоглолт хийлгэж, тэдэн төгрөг зарцуулсан гэх мэтийн л юм яриад сууж байх жишээтэй. Тэр аймагт шийдэх бүтээн байгуулалт, засах сургууль, цэцэрлэг, шинээр барих шаардлагатай барилга байшин байдаггүй юм уу, хаашаа юм. Эсвэл шийдсэн ч морь, бөхдөө илүү анхаарал хандуулдаг юм уу, бүү мэд. Ийм л нэг саарал ордонд өрөө аваад цоожилчихдог, парламентын танхимд нэг суудал эзгүй хаядаг гишүүн байна. Говьсүмбэрт бол түүнийг сонгохгүй, АН-ын жирийн гишүүд нь ч санал өгөхөд хэцүү болов уу. Дундговьдоо дахиад ялахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаад ард түмэн арай өөр юм бодож байгаа байлгүй дээ. Тэгэхдээ л тэр хоёр мандатын нэгийг авчихаад зогсож байна даа.

АН-ын нөгөө талаалал Л.Одсэр Говьсүмбэртээ гайгүй нэр нүүртэй байж магадгүй. Тэр хавиасаа гайгүй санал цуглуулчих байх. Дундговьд бол шинэдэх л нэгэн. Санаачлан хэрэгжүүлж байгаа “Чинээлэг малчин” хөтөлбөр нь чансааг нь өсгөвөл найдлага байна. 

МАН Дундговь, Говьсүмбэр рүү Ерөнхий сайд асан Сү.Батболдыг илгээсэн нь их сонирхолтой сонголт байлаа.  2004 оноос хойш Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан энэ хүн юуны учир ийн “цөлөгдөв”. Ээжийнх нь нутаг гээд тийшээ явсан гэх мэт мэдээлэл гарч л байна. Арай ч тийм шалгуураар Дундговь явчихаагүй байх. Дэвших тойрог олдохгүй болохоор яаж ийж байгаад нэг газар олж, тохироод л явсан гэвэл арай үнэнд ойртож магадгүй. Өнгөрсөн дөрвөн жилд Сү.Батболд парламентын танхимд бараг үзэгдээгүй гэхэд болно. Тийм гишүүн байгаа эсэхийг ч иргэд мартах шахсан. Ганц ч хууль санаачилж батлуулаагүй  6 гишүүний нэг.  Гол нь Сү.Батболд Дундговь, Говьсүмбэр аймагт шинэ ч гэсэн намын “хөл” байгаа учраас, мөн зангарагаараа хоёр мандатын нэгийг авчих боломжтой. 

УИХ-ын гишүүн, яруу найрагч г.Мөнхцэцэг өнгөрсөн сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Аз нь шовойсон олон гишүүний нэг нь тэр.  Өнгөрсөн дөрвөн жилд огт зүгээр суугаагүй. 9-10 хууль санаачлан батлуулж, ажлын хэсэгт нь орж ажилласан гэсэн тайлан гарсан байна билээ. Говьсүмбэр аймагтаа бол байнга очиж, тойргоо эргэж, ард түмнийхээ асуудлыг шийдэхийн төлөө ажилласан. Дорноговийг ч эргэж, тойрч байсан байх. Гэтэл энэ жил Говьсүмбэрийг нь салгаад Дундговь руу “залгачих”-сан. Тэгэхээр “Болор цом”-ын эзэнд найдлага бараг л үлдсэнгүй.  Энэ удаад өрсөлдөөнөөс бараг л хасагдаж таарах байх. 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 31, 39, 43 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ6 сар 5. 21:29Ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэний үед олгосон бэ?6 сар 5. 19:15Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна6 сар 5. 17:28Энэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе6 сар 5. 17:16“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ6 сар 5. 17:03Л.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон6 сар 5. 16:48Сурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна6 сар 5. 16:47ХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч6 сар 5. 16:36Олон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа6 сар 5. 16:35Орон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ6 сар 5. 16:04Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ6 сар 5. 15:55Автомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй6 сар 5. 15:37Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна6 сар 5. 15:25Америк улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ6 сар 5. 15:14ВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ6 сар 5. 15:00Танилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл6 сар 5. 14:58Буддагийн 10 хичээл6 сар 5. 14:50БНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа6 сар 5. 14:44Жимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ6 сар 5. 14:40Байгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов6 сар 5. 14:38Газрын теннис XII зуунаас эхлэлтэй6 сар 5. 14:30Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?6 сар 5. 14:20Т.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв6 сар 5. 14:10Т.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна6 сар 5. 14:03ШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг6 сар 5. 14:00Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана6 сар 5. 13:50Эсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив6 сар 5. 13:40Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна6 сар 5. 13:30Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй6 сар 5. 13:20Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ6 сар 5. 13:20
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.