Өнгөрч буй долоох хоногт улс төр, нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
О.Баасанхүү: Бичлэгийг тусгай албадад ажилладаг этгээдүүд эвлүүлсэн байх үндэслэлтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн 100 мянган ам.доллар өгвөл юу ч хийсэн яах вэ гэсэн утга бүхий бичлэг цацагдаж, шуугиан тарьсан. Энэ бичлэгийнхээ талаар тэрбээр даваа гарагт тайлбар хийж, эвлүүлэг хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиалд орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан. Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улстөрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна" хэмээсэн.
Хувийн цэцэрлэгийн багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв
Сангийн сайдын шийдвэрээр хувийн цэцэрлэг, сургуулиудын тавдугаар сарын хувьсах зардлыг олгохгүй байхаар болсон. Тиймээс Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт тэргүүтэй хувийн цэцэрлэгийн 100 орчим багш мягмар гарагт Сангийн яамны гадаа жагсаал хийж, шаардлага хүргүүлсэн юм. Тэв хувьсах зардал багш нарын цалинд зарцуулагддаг учраас өгөхөө больбол хэцүү байдалд орно хэмээн мэдэгдэж, жагсаж, тэмцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн шаардлагыг нь хүлээж авахгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдсэн.
Харин Сангийн яамны төсвийн зарлагын газрын дарга М.Санжаадорж "Хувьсах зардлыг гүйцэтгэлээр нь өгдөг. Хууль, журмандаа гүйцэтгэлээр нь олгоно гээд заагаад өгчихсөн санхүүжилт. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 10 хүүхэд цэцэрлэгтээ ирсэн бол түүгээрээ тооцож хувьсах зардлаа авна. Сургуулийнх ч ялгаагүй. Та бүхэн мэдэж байгаа, коронавирусээс болоод бүх шатны сургалтын үйл ажиллагааг зогсоочихсон. Тиймээс гүйцэтгэлгээр нь өгнө гээд хуулиндаа заачихсан санхүүжилтийг өгөх боломжгүй болчихоод байна" хэмээсэн билээ. Нөхцөл байдлаас харахад, асуудал цаашид хурцдаж магадгүй байна.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг албадан ирүүлэхээр болов
Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан нэг асуудал нь УИХ-ын гишүүдийг албадан ирүүлэх тухай байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байсан. Улмаар прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад саад учруулсан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан ч гишүүд хамгаалж үлдэж байсан. Гэвч одоог хүртэл мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болсон юм.
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал хойшиллоо
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд лхагва гарагт болсон. Нийгэм тэр чигээрээ энэ шүүх хуралд анхаарлаа хандуулж байсан ч зургаадугаар сарын 8 хүртэл хойшлуулсан юм. Шалтгаан нь Г.Эрдэнэбатын өмгөөлөгч өөр хэргийг өмгөөлж байгаа бөгөөд шүүх хурал нь давхардсан учраас тийн хойшлуулсан.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөллөө
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл явдал ч өнгөрсөн долоо хоногт анхаарал татав. Ердөө жилийн өмнө түүнийг энэ албанд томилж байсан. Гэвч ганцхан жилийн дараа өөрийнх нь хүсэлтээр ийн чөлөөллөө. Энэ үйл явдлын цаана чухам юу өрнөв гэдэг асуудлаар хэвлэл мэдээллийнхэн хүртэл таамгаа уралдуулж байна. Харин өчигдөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Коронавирусийн халдвар авсан хүний тоо 141 боллоо
ОХУ-аас тусгай нислэгээр ирсэн сонсогч оюутнуудаас дахин нэг хүнээс коронвирус илэрсэн талаар өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм. Тэрбээр "2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораториудад нийтдээ 403 хүн шинжилгээ хийлээ. Үүнээс 402-т нь коронвирус илрээгүй. Нэг хүнд илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүнд шинжилгээ хийхэд нэгээс нь давтан шинжилгээгээр илэрсэн. 13-нд ОХУ-аас ирсэн сонсогч оюутнуудын нэг. Анх 55 хүнээс илэрсэн. Өнөөдөр нэмэгдээд 57 болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 42 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь вирус илрээгүй. Сайн мэдээ гэвэл, хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатанд шилжлээ. Хүмүүс 30-40 хоногт эдгэрч байна" хэмээсэн.
Наадам хийнэ, бөхчүүд, засуулууд коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр 10:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулах нь зөв хэмээн үзлээ. Гол нь бөхчүүд, засуулуудаас шинжилгээ авах аж. Мөн үзэгчдийн цэнгэлдэхэд цугларуулахгүй, гэр гэртээ наадмаа үзэх боломжийг хангах ажээ.
21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Наадам аа ч өнжье гээд л нэг сайхан давалгаалчихмаар байх чинь
Наадам хийхгүй байвал яасан юм бэ? Дараа жил 100 жилийн ойгоо л сайхан хийе л дээ
Heden nairaanii boh uzeheer setgel sergelee yu Covid19- doo mongiig ni zartsuulmaar yumaa
автобусны буудал дээр тамхи татах нь хориотой. торгуульдаг гэдгийг энэ хар тамхичингууддаа мессэж ээр хэлж анхааруулаач ээ. бусдын дархлааг дам таихилтаар битгий унагаад байгаач гэсэн уриалгыг ард түмэндээ дамжуулж өг гэж 119т зөндөө хэллээ баыдаггүй. 4 жилийн турш эмя сайд хандаж 1111ээр дамжуулж хэллээ. эмя сайд нэртэй сэтгүүлч хүүхэн юу ч хийсэнгүй. хүнд сурталтай муухай үзэлтэй **** вэ яасан.
Монгол наадмыг жихэнэ монгол наадам болгъё гэвэл энэ жил өнж учир нь: Найраа хийдэг,допинг хэргэлдэг бөхчүүд,Моногл түмний шүтээн морио хүртэл уралдуулж чадахаа байсан уяачны цолыг мөнгөний цол болгосон.\Жинхэнэ уяа цолгүй байдаг\ адуу малаа допингоор тарьдаг,цэвэр монгол морьдоо уралдуулж чадахаа байсан эдгээр хүмүүс нэгийг бодож сэхээ авг тэгээд ч "Covid-19" -өөс сэргийлье
Яг зөв
UHSEN BALATSGII CHINI NAADAM MAADAM,NAANA CHINI HAA SAIGUI HUVI ULSIN GELTGUI AJLIIN TSOMHOTGOL YAVAGDAJ BN,TER HUMUUSDEE YADAJ TETGEMJ TUSLAMJ UGUHGUI BOL ENE ULS CHINI BALARLAA,DELHII DAYAARAA TSOMHOTGOL HIIJ BN
ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ....
Наираании бөхтэи наадам хииж корона тараахнуу
huduunii orkuudin bayar yum genelee
Naadamiig ene jil unjih heregtei. Ter naad am hiih munguuruu bagsh narynhaa 5 saryn tsaling tavih heregtei shuu dee. Ene heden guzeegee unjuulsan ulsad gants udur ch hudulmur hiij uzeegui buh nertei parazite nuhdiin nairaag Ene udaa unjih heregtei.
Баяр наадмын зардлаа ковид19-тэй тэмцэхэд зарцуулмаар байна. Бөх, морь, нум сум, шагайн харваа гээд хүний бөөгнөрөл шүү дээ. Хэмнэлт гаргаж байж эдийн засаг бэхжинэ.
Iim zag ued mongol buhii judagaa aldsan nairaanii buhchuudiig barilduulj ard irgedee hundetgej bgaa genee ...ard tumend eruul mend.taivan anidraliin batalgaa n tur zasagiin hundetgel
НААДМААР ЯАХ ГЭЭД БАЙГААМ БЭ? ХЭДЭН ГҮЗЭЭ НЬ УНЖСАН ЦЭРДГЭР БӨХ НЭРТЭЙ "БИРДҮҮД" ХЭН ҮЗДЭГИЙН? ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ЗАРМААР БНА
Дарга нар наадахнээ. Хогийн шаарууд үхээсэй.
Наадам бол арай биш ээ.
Манайхан аливаа юмыг далимдуулахдаа сайн одоогийн үүссэн байдлыг далимдуулаад эрүүл мэндийн салбараа сэрээгээд хөгжүүлээд авмаар наадмаа өнжөөд наадамд зарцуулах хөрөнгө мөнгөө эрүүл мэндийн салбарыг хөгжиж чанартай хариуцлагатай болоход нь зориулчихмаар юм наадам яах уу дараа жил нижгэр тэмдэглэж болмоор одоо бол манай эрүүл мэндийн салбар дампуу л байдалтай бгаа ш дээ
яагаа чүгүй байхад наадам яриад унах юм аа МАН гасууд
Тэнэг үүд сонгууль наадмаа болиоч ээ.ман намыхан зул бөхөхиин өмнө гэгчээр сөнөхиин өмнөө солиорч байнаа.ард иргэдээсээ сонгууль хиих үү. Наадам хиих үү гэж санал асуугаач.ман ы засгиин газрын тэнэгүүдээс хамаагүй дээр хүмүүс байгаа даа.
ard tumeneesee yaagaad sanal asuulaga avdaggui yum bol,hohirogchiin umunuus hen hariutslaga huleeh yum be teriigee naad 1 huuli muulishuu yumandaa oruulsiim uu,,,,bi oruulj uguh yostoi yum uu ainnnn
ARD TUMENEESEE YAAGAAD SANAL ASUULAGA AVDAGGUI YUM BOL,HOHIROGCHIIN UMUNUUS HEN HARIUTSLAGA HULEEH YUM BE TERIIGEE NAAD 1 HUULI MUULISHUU YUMANDAA ORUULSIIM UU,,,,BI ORUULJ UGUH YOSTOI YUM UU AINNNN