2020 оны 5-р сарын 22
22 цаг 33 минут

М.Оюунчимэг: Ард иргэдийн дуу хоолой болж явах заяатай төрсөн юм болов уу...

Парламентын нөхөд, олон нийтийн ийн тодотгодог эрхэм бол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг.

Төр түшилцэхээсээ өмнө Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд ард иргэдийн дуу хоолой болох үүргийг чамлахааргүй гүйцэтгэж ирсэн юм. Түүнтэй улстөрч, Өргөдлийн байнгын хорооны даргынх нь хувиар хийсэн гол ажлуудынх нь талаар ярилцлаа.

-Таны хувьд сэтгүүлч мэргэжилтэй болоод ч тэрүү чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаануудад байнга ард иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлаж байр сууриа илэрхийлж, үг хэлж харагддаг. Та харин өөрийгөө ингэж хардаг уу?

-Чингэлтэйн иргэдийг төлөөлж УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн иргэд, сонгогчид юу гэж ярьж байна, ямар санал бодолтой байна гэдгийг УИХ дээр илэрхийлж иргэд, олон нийтийн санал бодлыг УИХ-аас баталж байгаа хууль, бусад шийдвэрт тусгуулахыг хичээж ажиллалаа. Иргэд энэ асуудлыг ингэж үзэж байна гэдэг үгийг нээрээ байнга шахуу хэлдэг юм байна. Таныг хэлэхээр үүнийгээ анзаарлаа.

Анх зургадугаар ангийн сурагч байхдаа халуун цэг  дээр ажиллаж, зөрчилтэй асуудлыг чадварлагаар хөндөн гаргаж ирж байгаа сэтгүүлчдийг телевизээр хараад ирээдүйн ажил, амьдралын зорилгоо тодорхойлсон юм болов уу. Ийм л сэтгүүлч болно гэж, энэ хүслээрээ аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд янз бүрийн юм бичиж өгдөг байж. 

Дараа нь аравдугаар ангиа төгсөөд мөрөөдөлдөө хөтлөгдөн Ленинградийн их сургуульд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр 6 жил суралцаж улаан дипломтой төгсөж ирээд телевизд ажилд орсон. Үндэсний олон нийтийн телевизэд сурвалжлагчаар ажлын гараагаа эхлэхдээ улс төрчид гэр хороололд 7, 8 худаг барина гэсэн, худаг нь хаана байна... гэх мэт асуудлыг хөндөж явж. Үүнээсээ болж “ММ” агентлагийн захиралд донгодуулж ч байлаа.

Иргэдийг төрд төлөөлөх үүрэг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдоод ард иргэдийн дуу хоолой болох үүргээ улам л чамбай хийхийг хичээсэн. 2017 онд  Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдсон, 2019 онд хугацаа дууссан ч үргэлжлүүлэн улиран сонгогдсон. 

Нийтийн эрх ашиг хаана зөрчигдөж байгаа талаар иргэд манай байнгын хороонд ханддаг. Жишээлбэл, сүүлийн хоёр жил өргөдлийн тоо өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн.  Үүнийг асуудал нэмэгдсэндээ биш харин УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандвал асуудал  шийдэгдэх боломжтой юм байна гэдэг итгэл үнэмшил олон нийтэд төрсөнтэй холбоотой байх гэж бодож байна. Өргөдлийн байнгын хороо төр засаг, УИХ-аас гаргасан хууль тогтоол, шийдвэрүүд иргэдэд хүрч, хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

-Иргэд өргөдөл, гомдолдоо ямар асуудлыг хөндсөн байдаг вэ?

-Нийтийн эрх ашгийг хөндсөн олон асуудлаар, тэр дундаа төр засгаас шийдвэр гаргаад хэрэгжүүлэхээр болсон ажил гүйцэтгэх шатанд очоод эхлэхгүй байна, үүнээс болж нийгэм, нийтийн эрх ашиг зөрчигдлөө гэдгийг түлхүү тусгасан байдаг.

Мөн газрыг хууль бусаар олгож буй тухай, Туул голыг хайрлаж, хамгаалахгүй байгаа талаар, Улаанбаатарын утаанаас болж гэр бүлээрээ эрүүл мэндээрээ хохирч байна гэдэг гомдол ч зөндөө ирдэг.

-Ирүүлсэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Төдөн хувьтай шийдвэрлэлээ гэдэг үзүүлэлт хэлэх боломжтой юу?

-Иргэдийн ирүүлсэн өргөдлийн мөрөөр бидний шийдвэрлэж чадах асуудал юу байна гэдгийг барьж авч, гурван жилийн хугацаанд Байнгын хорооны ажлын албатайгаа хамтран зүтгэлээ. Ерөнхийдөө иргэдийн өргөдөл гомдлыг  90 хувьтай шийдвэрлэсэн гэж харж байгаа. 

2016 оноос хойш төрийн дээд байгууллагуудын түвшинд ч, нийслэлийн удирдлагууд ч утааг арилгах, агаарын бохирдлыг багасгах асуудлыг цаасан дээр төлөвлөөд, өрөөндөө яриад суугаагүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын даргатайгаа бүгд л гудамжинд гарч ажилласан. Өргөдлийн байнгын хороо голлох үүрэгтэй ажилласан гэж боддог. Тэгэхийг ч зорьсон. Бид гаргасан тогтоол, шийдвэрийнхээ хойноос хяналт тавьж, яаж хэрэгжиж байна, үр дүн байна уу гэдгийг хөөцөлдөн жилийн дөрвөн улирлын турш утааг бууруулахын төлөө ажилласан.

            Дунд, доод шатанд очоод аливаа ажлын хэрэгжилт удааширчихдаг хандлагатай учраас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр албан тушаалтнуудыг дуудан тайлбар авч, нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийж, шаардлага биелүүлдэггүй хүмүүст хариуцлага тооцуулж, хууль хяналтын байгууллагад хүртэл хандсан.

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулалсан хөрөнгө мөнгөнд гүйцэтгэлийн аудит хийлгэж, 700 тэрбум төгрөг салхинд хийсгэжээ, Буруутай хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо хэмээн УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж байсныг тань санаж байна. Буруутай хүмүүсийг шалгах асуудал юу болж байна?

-Утаа, агаарын бохирдлыг бууруулах ажилд маш их мөнгө төлөвлөдөг хэрнээ үр дүн харагддаггүй байдалтай бид бараг эвлэрчихээд, сүүлдээ бараг утаанд төлөвлөдөг мөнгө албан тушаалтнуудын бизнес болж хувирахаа шахсан. Үүнийг хэн хүнгүй л хөнддөг ч хариулцлага байдаггүй байлаа. Тиймээс сүүлийн 15 жил агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө мөнгөнд  зориуд гүйцэтгэлийн аудит хийлгэсэн. Ингэж цэг тавиад, цаашаа явахгүй бол болохгүй байсан. Аудитын дүгнэлтээр  уялдаа холбоогүй тус тусдаа ажилд үр дүнгүйгээр төсвийн хөрөнгийг зарцуулсан гэдэг дүгнэлт гарсан. Салхинд хийсгэсэн мөнгийг ч тоо баримттай нь гаргаж ирсэн. Буруутай хүмүүсийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа л гэдэг. Одоогоор яг ямар шатандаа явааг шууд хэлэх боломжгүй байна.

Гэхдээ бидний ажлын үр дүн гарч байгаа. Засгийн газар, Байгаль орчны яам, Нийслэл бүгд хамтраад нэг цонхоор, нэгдсэн хяналттайгаар ажиллавал болох юм байна гэдэг дүр зургаа харж, ажлаа хийсэн. Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн хугацаанд утааны голомтод, гадуур, хяналт шалгалт хийж ажиллалаа. Үүнийг буруугаар тайлбарласан, үл ойшоосон хандлага гардаг байсан ч түүнд анхаарал хандуулах нь бидний зорилго байгаагүй.

2017 онд Өргөдлийн байнгын хороо 01 тогтоолоороо анх түүхий нүүрсийг Нийслэл руу оруулж ирэхийг хориглох хэрэгтэйг Засгийн газарт зөвлөмжөөр хүргүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байх, түлэхгүй байх талаар шийдвэрийг  маш зоригтой гаргасан. Гэр хорооллын иргэдийг хохироохгүйн тулд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих төсөл хэрэгжүүлсэн. 2019 оны намар хүйтрэхээс өмнө түлшний үйлдвэр барьж, анхны түлшээ үйлдвэрлэж эхэлснээс эхлэн Өргөдлийн байнгын хороо өргөн фронтоор асуудлыг харж, хяналт тавьж ажилласны үр дүнд утаа 50 хувиар, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын бохирдол 40 хувиар буурсан үзүүлэлт гарахад хувь нэмрээ оруулсан л гэж боддог. Ирэх жил утааг бүр 80 хувиар бууруулах боломж харагдаж байна.

-Өргөдлийн байнгын хороо Туул голоор ч бишгүй явсан. Голын эрэгт тулгаж барьсан байшин хашааг буулгах, голын сав, эргээс хайрга дайрга олборлохыг хориглох гээд тууштай явж, шийдвэр гаргуулсан. Мөн л үр дүнг нь хянасан. Үүний хүчинд Туул голыг  хамгаалах асуудал өмнөхөөс хамаагүй ахицтай болсон юм шиг санагддаг. Та санал нийлэх үү?

-Нийлэлгүй яахав. Туул голыг хамгаалах бодлого шийдвэрийг гаргуулах, хэрэгжүүлэх ажилд хяналт тавих санаачилгыг бид дөрвөн жилийн турш тууштай барьсан. Туул гол тасарвал монголчууд яаж амьдарч, Монгол Улс юу болохыг төсөөлөөд үзээрэй. Ундны усны хомсдолоос эхлээд асуудал үүснэ гэж би хардаг.  Иргэд ч тэгж үздэг байх. Өргөдлийн байнгын хороонд маш олон иргэнээс Туул голыг хамгаалах ажил хийгээч гэдэг өргөдөл гомдол ирсэн. Байнгын хороо хуралдаанаараа асуудлыг хэлэлцээд, Ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Төрийн ордонд бус газар дээр нь  очиж ажилласан.  Байнгын хорооны ажлын алба, ажлын хэсгийн гишүүд, холбогдох бүх яам, байгууллагуудын албан тушаалтнуудыг дагуулаад Туул голын эргээр мөн ч олон удаа алхсаны хүчинд голын эргийн хамгаалалын бүсийг зөрчиж хууль бусаар олгосон  54 лицензийг цуцлуулж, хашааг нураалгахаар ажилласан. Үүнээс болж эрх мэдэлтнүүдтэй толхилцож, хэл амны бай болж ч үзлээ. Гэвч шантрахгүй явсны хүчинд хууль бусаар зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг шүүхээр цуцлуулсан. Шүүхээс маш олон хуулийн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож 34 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай Байнгын хорооны ажлыг маш сайн ойлгож, бодлогоор дэмжиж, голын эргээр бидэнтэй хамт явж ажилласан. Үр дүнд нь Экологийн цагдаагийн алба гэдэг нэгж цагдаагийн байгууллагад бий болсон байна.

-Туул голын эрэгт тулгаж хашаа байшин барьсан асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэдэг том амжилт. Мөнгөтэй хүмүүс л Туул голын эрэгт газар авч, байшин барьж чадна шүү дээ. Танд хэл амны бай болгохоос өөр дарамт ирсэн үү?

-Хэл амны бай болох ч яахав байдаг л асуудал. Хамгийн харамсалтай зүйл бол эрх мэдэлтнүүдийн талд асуудал шийдэгдэх тохиолдол. Гэхдээ шүүхийн шинэчлэлийн хүрээнд тийм асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн гэж үздэг.

Иргэдийн, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг бид дарамт ч гэдэг юмуу, ямар нэг асуудлаас болж шийдэж чадахгүй бол Монгол улс хөгжихгүй. Хүн амын ядуурал буурахгүй. Цаашид зөвхөн  мэдээлэлд ойр албан тушаал хашдаг хүмүүсийн, тухайлбал эрх мэдэлтнүүдийн амьдрал дээшлээд, бусад нь байрандаа гацдаг байж болохгүй. Үүнтэй эвлэрэхгүйн тулд би хувьдаа эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд юу хийж чадах байна, түүнийгээ барьж авч, хийсээр, үр дүнг нь  хянасаар, дуугарсаар байх болно.

 Улаанбаатарын иргэдийн 70-80 хувь нь гэр хороололд байна. Энэ асуудлыг улс төрд орох гэж байгаа хүмүүс хотоос нэр дэвших бол ёс юм шиг ярьдаг. Эрх мэдэлд очсон хойноо ч ярьсаар л байдаг. Би хувьдаа өөр байхыг хүссэн, хичээсэн. Анх нэр дэвшиж байхдаа ард түмэнд амласандаа хүрэхийн төлөө өнгөрсөн дөрвөн жилд ажиллалаа.  Энэ үлгэн байдлыг үлгэрлэх хэрэгтэй гэдэг  хор шар надад буцалж байлаа.

Ард иргэд юу хүсэж, ямар асуудалд бухимдаж байгаа нь сонгогчидтойгоо уулзаад явахад шууд мэдэгддэг. Тэд хариуцлага, шударга ёсыг хүсэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийгэмд баян ядуугийн ялгаа, тэгш бус байдал бий учраас ажиллах л ёстой гэдэг баттай итгэл үнэмшилтэй боллоо. Ард иргэд намайг үүний төлөө илгээсэн юм байна гэж бодох болсон.

-Та тэгвэл цаашдаа юу хийх вэ, юу хийж чадах вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд барьсан гол санаачлага болох гэр хороололд дэд бүтэц, инженерийн байгууламж оруулах ажлаа тууштай үргэлжлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх асуудал шийдэгдэхгүй хэр нь сул байгаа жоохон газрыг эрх мэдэлтнүүд өмчилж, дор нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах байшин барьчихдаг. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газар олддоггүй. Ийм байж болохгүй гэдгийн төлөө хатуу зогсоно.

Манай улс гурван сая хүн амтай, өргөн уудам нутагтай хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон. Хэрвээ удирдагчид нь чадвартай бол богинохон хугацаанд Сингапур шиг хөгжүүлэх бололцоотой. Хэрвээ надад боломж олдвол  гуравхан сая хүн амтай, байгалийн асар их баялагтай улсаа богино хугацаанд хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ бол миний мөрөөдөл. Хэдий мөрөөдөл ч хүн хэзээд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажилладаг гэдгийг онцолж хэлье.

 Ерөнхий сайдыг би хөгжлийн төлөө юм хийх хүн гэж хардаг. Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад алх цохиж чаддаг хүн хэрэгтэй байсан нийгмийн тэр захиалгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чамлахаагүй гүйцэтгэж байгаа.

Мөн Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө УИХ-ын дарга ч шантралгүй зүтгэлээ. Цаашид намынхаа хийх бүтээхийн төлөө чинь сэтгэлээ зориулдаг нөхөдтэйгөө хамтраад улс орныхоо хөгжил, иргэдийнхээ төлөө хийх зүйл маш их байна.

Дашрамд дурьдахад, 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжинэ. Одоо Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, улсын хөгжилд чөдөр тушаа болсон асуудлуудыг углуургаар нь шийдээд явах нь туйлын чухал байна.

 -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

Ш.Энхцэцэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.