2020 оны 5-р сарын 23
11 цаг 00 минут

Төлөөлөгчийн эхнэрийн өчил...

   Арван долоохон настайгаасаа үерхсэн залуу минь мэргэжлээ сонгож, Хууль сахиулахын их сургуулийн оюутан болов. Цаг нар байхгүй нэгдэлт, түргэн авна, өглөө эрт ороод хичээл нь тарна аа л гэж байхгүй, болзоо молзоог мартсан цаг хугацаа өнгөрсөөр дөрвөн жил нүд ирмэхийн зуурт өнгөрч, найз маань байсан залуу хань минь болов. Өвлийн өдөр хүүтэй болж, аав болсон хань минь сургуулиа төгсөхдөө цагдаагийн дэслэгч цолтой нүүр дүүрэн инээд цацраасаар хүү бид хоёртоо ирж билээ. 

Бороотой, жихүүн өдөр ханийн маань томилолт гарсан нь орон нутагт байлаа. Танил тал, хөөцөлдлөгөө муутай ханийн минь хувьд орон нутаг руу томиологдох нь тодорхой учир эхнээсээ “нялх хүүхэдтэй агаар чухал” гэсэн байдлаар бид хандаж байсан хэдий ч хаана томилогдох бол гэсэн хүлээлт байсаан, нуух юм байхгүй. Хүний хүлээлт, найдвар дуусдаггүй хойно, ар өврийн хаалгагүй, аав ээж нь албан хаагч биш хэдий ч юмыг яаж мэдэх вэ, хотод,ойрхон Төв аймагт хуваарилагдах шааанс олдох ч юм билүү гэж хүлээж байтал ...томилолтыг нь уншив. Базарваань, эх орны баруун талд... 

Томилолтоо авсан өдрөөс хойш 3 хоногийн дараа ажлаа хүлээж ав л гэж байна... Манай хүн ёстой зөв харж инээж буруу харж уйлж байгаад л тэнэг том чемодан чирээл түрүүлээд явсан... Харин би 10-аад хоногийн дараа 4 сартай нярай хүүгээ төмпөн сав, хөргөгч тогоотойгоо чирээд, хүүгээ усанд ордог ваннд нь ор засаж хэвтүүлээд 5 цулаа холилдтол донсолсон шороо бургилсан урт замдаа гарахад холын нутагт төрийн ажил хийж байгаа ханьдаа очих гэж байна хэмээн хэрэндээ л өөрийгөө зоригжуулан, хүүтэйгээ том хүн шиг ярьсаар явж өгсөн дөө. 

Төөрч будил ах аав минь өмнө нь баруун аймгаар явж үзээгүйг хэлэх үү, говийн зам гэж там шахамыг ч хэлэх үү, зам муутайг гайхсаар хол замыг туулан туулсаар арай хийн иртэл... нөхөрт маань нутгаас гаргаж өгсөн орон гэр болох байшинг нь хаанахын ямар инженер барив гэлтэй,
осолдохгүй вакум цонхтой хэдий ч хэн гэдэг нөхөр хаанаас нь хэмжээг нь аваад хийчихсэн юм бүү мэд, яажгий, жайжгий нь дүүрч гэхэд буруу харуулаад хийчихсэн болохоор тэр үү хажуу тийшээ биш өөдөөс унаж онгойдог цонхтой, тааз нь өм цөм,ханын цаас маас яриад ч хэрэггүй, хаалга нь гаднаасаа ч дотроосоо ч түгжээ байхгүй, бас ундны усаа бараг км шахуу явж авна, тээр тэнд харагдах худгаас...

Эхэндээ хэцүү л байлаа хүү минь нярай шөнө болохоор уйлаад л, өмнө нь хөл тавих нь битгий хэл сонсож ч байгаагүй сум, илт гайхсан сонжсон харцаар харсан хөдөөнийхөн... Хэнийг ч танихгүй, нөхөр шинэ ажлаа аваад гэртээ ч тогтохгүй, говь газар болохоор тарвага ихтэй, тэрний гайгаар байнга хориотой ангийн эргүүлд явна. Ажилгүй хүмүүс олон, зодоон нүдээн архидалт тасрахгүй, ажлын унаа нь түрж асаадаг хужаа мотоцикль, 
асах гэж наян юм болно, би заримдаа түрж өгнө, гэрэлгүй болохоор шөнө гар чийдэнгээ бариад давхина ш дээ, заримдаа бүр таг асахгүй. Дуудлаганд явах гэхээр захиргаанаас нь бензин тосны мөнгө өгөхгүй, хувиасаа төлөөд л явна, боож үхмээр байсан ч нөхөртэй хайртай, хүүдээ хайртай эх хүн болохоор ёстой эмийн сайндаа л тэссэн дээ, тэссэн...

Хэцүү зүйл олон байсны нэг нь хотын надад говийн ус таардаггүй, мах нь хамаагүй хурц, гэдэс хямраад л, нөхөр байхгүй сүлжээгүй газар дуудлаганд явцан, жорлон нь хар хурдаараа гүйж, босон суун аргалах хооронд л багагүй хугацаа орж, хоолой татан уйлах хүүхэд, хар гэдсээр хатган базлах гэдэсний өвдөлт... Гэдэс базалж эхлэхэд л холын холд байх жорлон руу явах бэлтгэлээ базаана. Хүүгээ ороож хэвтүүлээд урд нь баахан юм овоолж орхиод тэнэг хол 00 руу хар хурдаараа гүйнэ, босон суун байж бие засах зуур хүүхэд тээр тэнд байшиндаа орилоостой, гадаа тас харанхуй... Уйлаад ч яах билээ, өөрийгөө зовоохын нэмэр гэж бодох ч өөрийн эрхгүй дуслуулсан өдөр олон, дээр нь дэлгүүрт нь аль хямд аль муу, аль удаан хадгалдаг хатуу боорцогнууд өрөөстэй, зарим нь 2015 оных байх нь жирийн үзэгдэл бололтой хэн ч тоохгүй, ер нь хүнсний зүйлийн хугацаа харах гэж мэддэг ч юм уу даа, бүү мэд...

Зарим бүтээгдэхүүн нь өөрийгөө бараг юу билээ гэдгээ мартцан. Хүнсний ногоог бодоод ч хэрэггүй, үнээний сүү олдохгүй, зун байж, хөдөө байж тараг амссангүй дууссан. Больё өөрөө талх барья, талх баригч ажиллуулах тог нь дийлэхгүй, тэр бүү хэл байшингийн тог байнга масстай, илүү юм залгавал буудаастай, өөрсдөө хувийн мөнгөөрөө хотоос утас захиж байж, буудахаас айхаа больсон... Дандаа тог нь тасарна, харанхуйд хүүхэдтэйгээ хоёулханаа, айна тэр бүртээ “ээж аавыгаа яах гэж гомдоож байв, дүү нараа хэрэггүй зоддог байж дээ” гээл уйлаал, ухаараад л суугаастай хэхэ... 

За тэгээд өдөр хоног өнгөрсөөн, намар болсон өнөө муу байшиндаа осгох нь, байшинг засах солих талаар надаас нөхрөөс бусад нь боддог ч үгүй байв, өвлөөс сургуулийн дотуур байранд оруулна гэсэн там тум сурагтай. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байсаар хүү минь ханиад хүрээд байсан болохоор хэсэг хотод очиж байхаар явлаа, “пээ гэр минь орон минь ээж аав минь, ямар сайхан байсан гээ”....

Буцмааргүй байсан ч хүйтэн байшиндаа халуун хоолгүй, зав зайгүй гүйж яваа нөхрөө бодоод эмэгтэй хүн чинь хар амиа хоохойлж чаддаггүй юм билээ, 10 сарын сүүлээр ирлээ хотоос, замд машин цасанд сууж хүүхэд уйлж барин арай гэж иртэл ахиад л хүйтэн байшин... Нэлээд хөөцөлдөж, хэрэндээ л хэл ам таталсанаар, сургуулийн захирал дуртай дургүй юм хураасан өрөө суллаж өгсөн нь зүгээр л коридор шиг нарийн, эд зүйлс багтахгүй дээр нь хана тааз өмөрч унасан хачин аймар өрөө байв. Хүүхэд мөлхөх ч зайгүй тул уйлж унжин байж айлын эмээ өвөөгөөс хөөрхөн жижигхэн гэр олж, хүүгээ айлд харуулж үлдээгээд 10 сарын сүүл болчихсон ганц нэг цас хаялж байхад халтайтал ноцолдож байгаад гэрээ босгож авав...

Нөхөр бид 2 угаас унаган хотынх болохоор гэр барих, хаяа манах гал түлэх ёстой хэцүү, сонирхолтой ч юм шиг байсан, арай гэж нүүж орж гал түлж дулаацаж, нэг харсан хүү минь халууцаад хөөрхөн улаа бутарчихсан сууж байсан, уйлмаар ч юм шиг болж билээ. Одоо бол жижиг гэр халуу дүүгээл, хайраа поорчигоо нээх үү гэчихсэн тэр нь тоононы раам шд...хүмүүс тэгдэг л юм "чи юугаа хийж хүүхдээ өөрийгөө зовоогоод байгаа юм, хариач" гэж... Үнэндээ аав ээжийн гэрт эрхэлж тааваараа байх хүссэнээ идэх, дураараа амьдрах боломж хангалттай нээлттэй л дээ, ээж аав хүнд хэцүүд нь болоод хүү бид 2-ыг явуулахгүй гээд л, 
нэгэнт ийм хүнийг сонгосон болохоор халуун хоол цайг нь дөхүүлье, анхны хүүхэд болохоор аавд нь хамаг хөөрхөнг нь хамт харуулъя, гэсэндээ л ингэж яваа юм л даа....

Ийм их урт зүйл бичиж байгаагийн маань учир маш энгийн. Иргэд та бүхэн маань цагдаа нараа хайрлаж байгаарай, ард нь эхнэр хүүхэд нь хайртай бүхэн нь ямарч юмыг даваад нөхрөө, аавыгаа эрт ирэхийг, аливаа баяр ёслолыг хамт суугаад өнгөрөөхийг мөрөөддөг ч мөрөөдлөө хойш тавиад л гэртээ эсэн мэнд ирнэ ээ гээд хүлээж байдаг юм шүү... Ажлыг нь хүндлээд ядаж хүндрэл учруулахгүй байдаг байгаарай, холбогдох газар нь хөдөө томилсон албан хаагчдаа ядаж амьдрах орон байранд нь анхаардаг байгаасай гэж л ойлгуулах гэсэн юм... Цагаа зориулж уншсанд баярлалаа 

Хүндэтгэсэн:Хулан

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.140.11.187Зочин   • 2020, 5 сарын 25. 11 цаг 47 минут

бодит байдлыг байгаагаар нь бичжээ.энэ бүхнийг эргээд бодоход бас гое дурсамжтай байдаг даа.Орон нутагт,суманд ажиллаж байгаа хэдэн цагдаагийнхаа ар гэрийг бодох цаг үнэхээр болсон шүү.Хүн амьтанаас алс,Бараг замын голд байгаа кобан нэртэй байшинд чинь ар гэр нь яаж тогтох юм бэ.Мэнгэт сайд аа

66.181.176.160Зочин   • 2020, 5 сарын 25. 7 цаг 01 минут

mongoliin huduunii amidral iim l baidag.uuniig uurchluh ni zaluusiin ajil

202.9.40.105Зочин   • 2020, 5 сарын 25. 4 цаг 41 минут

бүгдийг нь байртай болгосон гээд хаагдаг сайдад уншуулмаар .

139.5.217.161Зочин   • 2020, 5 сарын 24. 18 цаг 39 минут

NASAND HUREEGUI BAIJEEJ BUR ZAMARTSAN

202.126.89.155Зочин   • 2020, 5 сарын 24. 15 цаг 39 минут

Нүдэнд харагдтал бичжээ. Нээрээ л ар гэрээ умартан ажилдаа зүтгэдэг байж дээ. Эхнэр хүүхэд хамт байхгүй байсан бол хэцүүхэн өдрүүдийг өнгөрөөнө дөө.

139.5.217.161Зочин   • 2020, 5 сарын 24. 18 цаг 41 минут

TEGEED UHCHIHGEED BAIGAA BOL BARILGADEER OCHOOD AJLAACH ,HUDLAASHD

66.181.161.30zochin   • 2020, 5 сарын 24. 15 цаг 06 минут

ehner huuhded ni hair hurmeer, iim amidruulj baigaa tur zasagt gomdmoor um daa, huurhii heden har tsagdaa nar baihgui bol amidraluneheer taashgui, bas batalgaagui shuu, hairlay hundlie, targan targan darga nariig bol hairlay geegui shuu

139.5.217.161Зочин   • 2020, 5 сарын 24. 15 цаг 34 минут

GER OROND CHINI OROOD YUMAAR CHINI OROLDOOD IREHEER HUURHII HAR TSAGDAA GEHIIG CHINI HARNAA YAAHAV

66.181.182.188Зочин   • 2020, 5 сарын 24. 13 цаг 18 минут

ЦАГДААГИЙН НѲСѲР ИХ АЖИЛ АХУЙ МУУТАЙ ҮНЭН Ш.ДЭЭ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ АЮУЛ ТУЛБАЛ НОХОЙД БАРЬДАГ МОД ЮМНЫ ТҮРЭЭНД ОРООД Л АЗ ТУРШДАГ НѲХѲД ЗАЛУУГЫН ААГИАР ХИЙДЭГ АЖИЛДАА

58.109.221.157zochin   • 2020, 5 сарын 24. 12 цаг 18 минут

Unen l bichsen bn Huuliin yam anhaar

202.9.47.31Зочин   • 2020, 5 сарын 24. 11 цаг 35 минут

Төмөр замын сургууль төгсөөд зөрлөг дээр очиж байгаа хүүхдүүдийн амьдрал бас ийм яг үнэн зүйл бичжээ

202.21.108.157эх оронч   • 2020, 5 сарын 24. 9 цаг 51 минут

ХАА ХААНАА Л БОДОХ АСУУДАЛ. ХӨӨРХИЙ НЯЛХААРАА ШАХАМ ХӨДӨӨ ОЧИЖ БГАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАРЖ ХАНДАЖ, ХАРЖ ХАНДАЖ БАЙЖ Л ХОЦРОГДСОН ХӨДӨӨДӨӨ САЛХИ ОРУУЛНА. Залуус ч гэсэн хатуужил тэвчээрийг зааж улс орноо өөд татна өөр хэн ч хаанаас ч ирээд сайхан болгохгүй

139.5.217.161Зочин   • 2020, 5 сарын 24. 7 цаг 35 минут

UVUUGIIN BUUGAAR TARHII CHINI HAGA BUUDNAA ZA YU

66.181.161.125Зочин   • 2020, 5 сарын 24. 1 цаг 44 минут

Цагдаа байгаагын хүчинд хүн бүхэн бүтэн нойртой хонож, хэн нэгэн хүчинд автсан үедээ ганц найддаг юм нь цагдаа дуудах шүүдээ . Тэгээд ч цагдаа нарын ажил нь дуучин биш дарга биш ,заавал хэн нэгнииг хамгаалахын тулд хэн нэгэнииг гомдоохоос аргагүй болдог тиим л ажил . Хуульгүй дураараа байх гэсэн нөхдүүд цагдааг үзэн ядах юм . Гэвч орчлон хорвоод нэг хүнии эрх ашиг ниитиин эрх ашгаар хязгаарлагдах хуультай гэдгииг хүн бүхэн санамаар . Цагдаагүй болчихвол гээд та бодоод үзээрэй . Хүн бүхэнд таатай бодогдохгүй л байх

64.119.25.15Зочин   • 2020, 5 сарын 24. 7 цаг 12 минут

ALII SHUU MUU GOMO HUJAA

64.119.25.15Зочин   • 2020, 5 сарын 24. 7 цаг 13 минут

TEGVEL WILD WEST SHIG BUGD BUUTAI COWBOY SHIG YAVNA ZA YU ***** PZDA MINI

139.5.217.161Зочин   • 2020, 5 сарын 24. 7 цаг 35 минут

HEN HENDEE HAL PALGUI ZA YU

139.5.219.69Зочин   • 2020, 5 сарын 23. 23 цаг 51 минут

Mongol. Amidral. Shuu dee

64.119.25.15DO YAAM   • 2020, 5 сарын 23. 22 цаг 29 минут

CHI MUU HUJAA SHEES TSAGDAA LALAR MINI CHI ARAI AHIIGAA BASAAD BAIGAA YUM BISH BIZEDEE GERT IREED HULGAICH NOHOI SHIG ORON DEER HEVTEJ BAISAN BIZDEE PZDA NASAND HUREEEGUI OHIN DUUGIIN TOLGOI ERGUULEED AIIIN UGUI YUM UU????,SHEES ALDAAD SHAAH YUM BIZDEE MUU TSYATSGAN NUDET PZDA

66.181.183.125сумын төлөөлөгч   • 2020, 5 сарын 23. 22 цаг 18 минут

цагдаагийн ерөнхий газрын дарга,сайд нямдоржтонгуудыг наад ажлыг ни хийлгэж үзүүлэх ёстой юм.бичээд хэлээд ойлгодоггүй төрийн албаны сармагчингуудад бие мах сэтгэлд ни тултал ни үзүүлэх ёстой бишүү.өөр ямар ч арга алга даа.

64.119.25.15DO YAAM   • 2020, 5 сарын 23. 22 цаг 11 минут

TARHIIG CHINI UVUUGIIN BUUGAAR ZAD BUUDNA SHUU PZDA

64.119.25.15Зочин   • 2020, 5 сарын 23. 20 цаг 05 минут

TEGEED SUUSAN YUM BOL TEGEED ZAILAACH PIZDA MINI

64.119.25.15Зочин   • 2020, 5 сарын 23. 19 цаг 58 минут

OLON YUM HUTSAAD BAIVAL TARHII CHINI ZAD BUUDNA SHUU PZDA

133.200.197.192Зочин   • 2020, 5 сарын 23. 19 цаг 40 минут

Хөдөөний малчдыг муулдаг нөхдүүд мал маллаад үзээрэй. Зүгээр л өвөл хавар 2 долоо хоноход л ойлгонодоо.

202.179.21.203Зочин   • 2020, 5 сарын 23. 17 цаг 09 минут

Цагдаа нар омгоо татвал болохл юм

43.228.131.90Монгол   • 2020, 5 сарын 23. 15 цаг 29 минут

мундаг бүсгүй бна. жаргал ирнэээ. зорьсондоо хүрээ. ухаан зарсан амьдрал д сайхан ирээдүй байгаадөө. та нар минь л бодит байдлыг илтгэхгүй бол эх орон дараагийн цэл залуу гэр бүл хайр сэтгэл хүнлэг чанар яах билээ. ак жаргад хүсьеэ.

202.179.25.182Zochin   • 2020, 5 сарын 23. 15 цаг 28 минут

Iim orchin yylanguia sum, choroond baidag, uneniig bichij.

202.126.89.77Zochin   • 2020, 5 сарын 23. 13 цаг 08 минут

Hedee us muutai ymaa zeeriin mah ih iddeg gesen budaa ugaah bitgii hel zever us uuhad oldoz muutai oron bair holboo muutai hvns homs yag l neg afgan bgaa yu shig bdag geneelee

64.119.21.202Зочин   • 2020, 5 сарын 23. 13 цаг 06 минут

Нүдэнд харагдтал бичжээ.Төгсөөд томилолт аваад (шилжээд ) очиж байгаа хүүхдүүд орчинтойгоо танилцаж ажлаа хийгээд эхэлж байхад нь Батялалт шиг нөхдүүд сүр хүчийг үзүүлж дарамтлаад байдаг. Тийм учраас тайван ажиллах нөхцөл бололцоог нь олгож баймаар.

202.126.89.77Zochin   • 2020, 5 сарын 23. 13 цаг 02 минут

Alban haagch nariin avgai nar estoi archaagui zarimdaa bvr hoolgui mertelee arhind durtai bolson bdag yum blee

202.126.89.77Zochin   • 2020, 5 сарын 23. 13 цаг 00 минут

Hi zagadaa ajil hezvv zalin baga harin avgai nar ni ajilgui amindaa archaagui er neheriinhee gariig harj amidarna ehnervvd ni zah zeel oroogui

192.82.77.110Зочин   • 2020, 5 сарын 23. 12 цаг 41 минут

Хүндэтгие.

64.119.25.15DEMOCRACY   • 2020, 5 сарын 23. 12 цаг 40 минут

TEGEED TSAGDAA BOILSOND NI BI BURUUTAI YU?,UURUU TEGEED ERDEMTEN DOKTOR BOLOH NI YAASIIN, HEN CH TEGE GEJ NAAD HUND CHINI YATGAAGUI

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.