2020 оны 5-р сарын 23
11 цаг 45 минут

Б.Эрдэнэбаяр: Өдөрт 100 хүн цусаа өгч байж ялтаст эсийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломжтой

ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагийн мэдээлэлд бямба, ням гарагт Улсын төв эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр оролцож, цусны нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цусны албадын үйл ажиллагааг өвөрмөц байдлаар зохион байгуулах шаардлага тулгарч байна. Ковид-19 цар тахлын үед цусны донорын үйл эгнээг өргөжүүлэх, хадгалах замын цус цуглуулалтыг хэвийн хэмжээнд байлгах. Хүрэлцэхүйц хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд дэлхий даяар бэрхшээл тулгарч байгаа бөгөөд дэлхий улс орнуудын мэдээ, тайлангаас харахад, эхний давалгаанд өртсөн орнуудын цус цуглуулалт даруй 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Үүнтэй холбоотойгоор Олон улсын болон Азийн цус цуглуулалтын нийгэмлэгээс нөхцөл байдалтай уялдуулсан үйл ажиллагаан удирдамж, санал, зөвлөмжийг гишүүн орнуудад хүргүүлсэн. Ковид 19 вирусийн халдвартай иргэдэд цус, цусан бүтээгдэхүүн төдийлөн хэрэглэхгүй байгаа ч эрүүл мэндийн байгууллагын ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тиймээс цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй, харин ч эхний 4 сарын байдлаар 8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс иргэдийг цусаа хандивлахыг уриалж, мэдээлэл түгээсэн. Мөн бидэнд бүртгэлтэй байгаа 136 мянган цусны донорт мессеж, цахим шуудан илгээх, уриалах ажлыг хийж байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга хүргүүлж, тавдугаар сарын байдлаар 130 гаруй байгууллагатай цус цуглуулах чиглэлээр хамтарч ажилласан. Ямар байдлаар цусаа өгөх, аль үед ирж болохгүй талаар ч мэдээлэл өгч, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж байна. Их, дээд сургуулийн үйл ажиллагаагзогсоосонтой холбоотой явуулын цус цуглуулалт 40 хувиар буурсан. ЦССҮТ оны эхний 4 сарын байдлаар цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар нийт 8531 нэгж цусны бүрэлдэхүүн цуглуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад, 11 хувиар буурсан үзүүлэлтэй байна. 

Тиймээс тавдугаар сараас эхэлж цус цуглуулах цагийг ажлын өдрүүдэд уртасган, бямба гарагт хүртэл ажиллаж эхэлсэн. Үүнээс үүдэж цус цуглуулалтын хэмжээ харьцангуй нэмэгдэж байна. Цусны алба сүүлийн жилүүдэд олон шинэ технологийг нэвтрүүлсний үр дүнд сийвэнгийн болон улаан эсийн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг нэмэгдүүлэн, тайван үеийн цус цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцийг бүрдүүлж чадсан.  Гагцхүү удаан хугацаагаар нөөцлөх боломжгүй ялтаст эсийн бүтээгдэхүүний захиалгыг хангахын тулд өдөрт дунджаар 100 донороос цус цуглуулж байж өгөх боломж байдаг учраас ард иргэд ойлгох хэрэгтэй байна" хэмээлээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.