ЭМЯ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 216 оронд өвчлөл тархаж, 5.3 сая өвчилж, 343 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 93 мянган хүн шинээр өвчилж, 1900 гаруй хүн нас барлаа. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9343 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Читид өвчлөлийн тохиолдол 34-94-өөр нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй хэвээрээ байна.
Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 32 эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлүүлж байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 12 их эмч ажиллаж, 4256 хүнд тандалт судалгаа хийж, асуумж асуусан. Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орж, 5 гарсан, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1391 хүн ажиглалтад байна. Архаг хууч өвчтэй 130 гаруй хүнд 32 их эмч эмнэлгийн тусламж хүргэж байна. Ажиглалтад байсан нэг хүн халуурч өчигдөр орой ХӨСҮТ-д шилжсэн" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захиарл Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 23-нп ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн лабораторид 66 шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, ажиглах байруудад тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулж авсан 5 сорьцоос вирус илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 30 хүнээс авсан. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 оюутан эдгэрч гарлаа. Эдгэрсэн 32 боллоо. 109 хүн эмчилгээнд байна. 85 нь хөнгөн, 24 нь хүндэвтэр байгаа. Монгол Улсад дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна. Тавдугаар сарын 20-30-ны хооронд зохион байгуулна. Нөхөн дархлаажуулалт хийж байгаа. Энэ маш чухал. Бид вакцинаа татаж авч чадсан. НҮБ-ын Хүүхдийн сан нэгдсэн сангаар вакцин нийлүүлдэг юм. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
UHSENII CHINI NAADAM MAADAM,NAANA CHINI HAA SAIGUI HUVI ULSIN GELTGUI AJLIIN TSOMHOTGOL YAVAGDAJ BN,TER HUMUUSDEE YADAJ TETGEMJ TUSLAMJ UGUHGUI BOL ENE ULS CHINI BALARLAA,DELHII DAYAARAA TSOMHOTGOL HIIJ BN,