Германы Бундес лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Байерн Мюнхэн" клуб талбайдаа "Айнтрахт"-ыг хүлээж авч, 5:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 61 оноотой болж, тэргүүллээ хадгалав.
Тоглолтын 17 дахь минутад Горецка тооны харьцааг нээж, Мюллер 41 дэх минутад нэгийг нэмсэн. Тэгвэл Левандовски 46 дахь минутад энэ улирлын 27 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Үлдсэн хоёр гоолын нэгийг Дэвис 61 дэх минутад оруулсан бол нөгөөг өрсөлдөгч багийн хамгаалагч Хинтереггер 74 дэх минутад өөрийнхөө хаалганд оруулжээ.
Түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа "Боруссия Дортмунд" клуб энэ тойрогт "Вольфсбург"-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 57 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалав. Геррейру 32 дахь минутад нэг гоол оруулсан бол Хакими 78 дахь минутад гүйцээжээ.
Сэтгэгдэл бичих