2020 оны 5-р сарын 25
8 цаг 10 минут

Т.Өсөх-Ирээдүй: Наадам хийхгүй бол хийсэнгүй гэж хэл ам гаргах үндэс байхгүй

Улсын начин, харцага цолтой бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулагчид болон бөхчүүдийн төлөөлөл олсон орлого болох 5 сая төгрөгөө өнгөрсөн баасан гаригт ХӨСҮТ-д хандивласан. Бөхчүүдийн төлөөлөл  иргэдийн эрүүл энхийн манаанд цаг, наргүй зогсож байгаа эмч нартаа зориулж хандив өргөж байгаагаа онцолсон. Улмаар наадмаа тасалдуулалгүйгээр, үзэгчгүйгээр, зөвхөн бөхчүүдээсээ шинжилгээ аваад барилдааныг зохион байгуулж болох юм байна шүү гэдгийг үзүүлэх харуулах зорилготой начин, харцага цолтнуудын халз барилдаан зохион байгуулсан нь  амжилттай болсон хэмээсэн юм. Энэ талаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй цөөн хором ярилцлаа.

-Начин, харцага цолтны халз барилдаан бараг 20-иод хоногийн өмнө болсон. Яагаад ийм олон хоногийн дараа хандив өргөж байгааг үзэгчид сонирхож байж магадгүй?

-Өмнө нь бас зохион байгуулж байсан харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдааныг коронавирусээс болж үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос өгсөн заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулсан. Тэр барилдаанаас цугласан мөнгөн хандивыг ХӨСҮТ-д хандивлалаа. Барилдаанаас хойш бараг 20-иод хоногийн дараа өглөө. Цаг хугацааны хувьд ингэж удсаныг үзэгчид гайхаж байж магадгүй. Телевизийн төлбөртэй сувгуудаар үзүүлсэн болохоор мөнгө нь ингэж удаж гарч ирдэг бололтой юм байна. Бид бүхний эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмч нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, бөхчүүд хандив өргөсөн юм.

-Ихэнх хандив УОК-т цугларсан. Харин та бүхэн “галын шугаманд” ажиллаж байгаа эмч нартаа зориулж хандив өргөж байгаа нь зөв зүйтэй санагдлаа?

-Бөхчүүд гэлтгүй нийт Монгол Улсын иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж эмч нартаа, эмнэлгийн салбарынхандаа итгэж байгаа. Бид бүгдээрээ эд нарынхаа өгсөн заавар зөвлөмжийг баримталж, хүн бүр, иргэн бүр хариуцлагатай, сахилга баттай байх хэрэгтэй байна. Бөхчүүд ч гэсэн энэ цаг үед иргэнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа.

-Долоо хоног бүрийн амралтын өдөр бөхийн өргөөнд барилдаан болдог байсан шүү дээ. Одоо хөл хорио тогтоочихсон. Байнга бэлтгэл хийж, барилдаж байх ёстой бөхчүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бөхчүүд, дан спорт ч гэлтгүй дэлхийн бүхий л салбарт коронавирус ямар нэг байдлаар нөлөө үзүүлж байна шүү дээ. Олимп хойшилчихлоо. Энэ өвчин яах ийх талаар хэн ч тааж мэдэх боломжгүй тийм нөхцөл байдалд байна. Бөхчүүд, тамирчдын хувьд байнгын бэлтгэл, сургуулилалт алдагдах, тодорхой заал танхимын барилдаанаас мөнгөн орлого олж амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан байдал зогссон. Гэхдээ бид бүхэн эрүүл энх байхын тулд энэ бүх хорио цээрийг дэмжээд амьдрахаас өөр замгүй шүү дээ.

-Фитнес, заал хаагаад хоёр гурван сар болсон. Энэ үеэр бөхчүүдийн бэлтгэл бүр тасарсан уу?

-Урин дулаан цаг болж байгаа болохоор цэцэрлэгт хүрээлэнд алхаж, гүйх зэргээр дасгал хөдөлгөөнөө таслахгүй байна. Гэхдээ үндсэн гол бэлтгэлүүд алдагдалгүй яах вэ. Гэхдээ бид бэлтгэлээс илүү  эрүүл байх нь л энэ цаг үед хамгийн чухал байна.

-Наадмыг онлайнаар зохион байгуулах шийдвэр гаргаж байна. Бөхчүүд та бүхэн дэмжих үү?

-УОК, Баяр наадам зохион байгуулах комисс ямар шийдвэр гаргана, түүнийг нь л бөхчүүд дагана. Наадам хийхгүй бол хийсэнгүй гэж хэл ам гаргах үндэс байхгүй. Ийм хүнд хэцүү цагт.

-Цаашид онлайн байдлаар үзэгчгүй барилдаан зохион байгуулаад явах боломжтой гэж үзэж байна уу?

-Ер нь бол янз бүрийн хандивын үйл ажиллагаа, урлагийн тоглолтууд онлайнаар болоод л байх шиг байна. Тиймээс болохгүй гэх газаргүй л гэж бодож байна.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.241Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 15 минут

Haadam hiihgui bsan dre hiihgui bolood bna shte ter munguu uur zuild zartsuulasan dr shu

64.119.23.247Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 5 сарын 25. 12 цаг 15 минут

Наадмыг өнжих нь зөв. Олимп хойшилчихоод байхад. Наадам хийвэл 3 осол гарч мэднэ. 1. Халдвар тарах, 2. наадам хийх гэж зүтгэх нь дарга нар мөнгө гаргаж завших гэж байна гэх сэжиг үүсэх, 3. Бөхийн орчин дахь хямрал хэрүүл сэдрэх. Иймд энэ жил өнжих нь өлзийтэй байх даа. Мугуйдлан дайрах хэрэггүй. Хашир байх нь дээр дээ.

115.84.88.20САНЖЖАВ   • 2020, 5 сарын 25. 10 цаг 58 минут

өөрөөсөө эхлээд найраа хийж 3дээр унаж өгөхөө боль? Жилдээ ганцхан зөвхөн надамд л 3дээр худлаа унаж мөнгө авахын төлөө барилддаг бөхчүүдийг барилдуулахаа болих хэрэгтэй? Увс ээж, Дундговь аавтай Сэлэнгэ хүн болохоороо харин их нутагрхаад бадаггүй шүү?

202.126.89.206Зочин   • 2020, 5 сарын 25. 10 цаг 58 минут

Yum naadam be boli tsaashaa

64.119.25.102Зочин   • 2020, 5 сарын 25. 10 цаг 57 минут

Наадам хийвэл бөхчүүд 2 мэтийн цаанаас барилдаад л.Морь нь 2мэтрийн зайд уралдаад л гоё уу

202.179.21.214Зочин   • 2020, 5 сарын 25. 10 цаг 24 минут

Өсөх-Ирээдүй цолондоо эзэн болсон сайхан бөх, төв нуруутай зөв бодолтой л хүн байна. Цагаан сараа дэг журамтай өнгөрөөж болсон юм, наадам зэргийг өнжих хэрэгтэй.

203.91.115.39зочин   • 2020, 5 сарын 25. 9 цаг 52 минут

Т.Өсөх Ирээдүй гэх энэ залуу их нуруутай ёс жудагтай мундаг залуу шүү дэмжиж байна

124.158.109.232Зочин   • 2020, 5 сарын 25. 9 цаг 41 минут

зөв дэмжиж байна

203.217.139.225Зочин   • 2020, 5 сарын 25. 9 цаг 36 минут

Зөв зүйл ярьсан байна.

64.119.20.120монголхүү   • 2020, 5 сарын 25. 9 цаг 24 минут

Ковед 19-с болж Хүн төрөлөхтөний спортын их наадам хойшилж байхад бид наадамаа дараа жилд санаа амар хотол олноороо сайхан хийж болмоор санагдана.Наадмын төсөвлөгдсөн олон арван ТЭРБУМ төгрөгийг үр бүтээлтэй бүтээн байгуулалтад шилжүүлэн ашиглавал болно биз дээ.

202.179.21.222Зочин   • 2020, 5 сарын 25. 8 цаг 46 минут

Наадам хийлгүй бөхчүүд шагайчид уяачиддаа мөнгөө тараагаад өгчихөе.. Бизнес нь бас зогсож б шүү дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.