Б.Солонго: Бусдыг үнэлж, хүндэлдэг хүнийг хорвоо бүхий л сайхантай учруулдаг юм

Коронавирус тархаж буй улс орнууд руу хийж буй чартер нислэгээр ирсэн хүмүүс дунд "Маск" продакшины залуу жүжигчин, "Honeymoon" хамтлагийн дуучин  Б.Солонго ирсэн. Түүний онгоцноос буух үедээ малгайгаа авч, мэхийн ёсолсон үйлдэл нь олон хүний сэтгэлийг хөдөлгөөд амжсан. Тэрбээр эрүү, нүүрний хүнд хагалгаанд орж, эх орондоо эргэн ирсэн нь тэр байсан юм. Баярын нулимсны хажуугаар багахан зэмлэл, шүүмжлэлийг хүртээд байсан түүнтэй олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа хүргэе.  

-Сайн байна уу. Тусгаарлалтаасаа хэзээ гарсан бэ. Гоо сайхны хүнд хагалгаанд орсон гэсэн. Биеийн байдал хэвийн байгаа юу?

- Сайн байцгаана уу. Тусгаарлалтаасаа гараад сар болж байна аа. Биеийн байдал маань өдөр ирэх тусам сайжирч байгаа.

-Тусгаарлалтад байгаа зарим иргэд өгч байгаа хоол, нөхцөл байдал нь хүндрэлтэй байна хэмээн нэлээд ярьсан. Тусгаарлалтад байсан хүний хувьд хүндрэлтэй, хэцүү санагдсан зүйл байсан уу?

-Гадаадаас ирсэн иргэд бүгд л анхаарлын дээд төвшинд тусгаарлагдаж байгаа учраас хүндрэлтэй зүйл гараагүй. Эмнэлгийн хоол нь над шиг эрүүл мэндийн хувьд асуудалтай, хагалгааны дараах гам барьж байсан хүнд их зохицож, рашаан мэт тэнхрүүлсэн дээ. 21 хоног хүч тэнхээ аваад л гарч ирсэн.

-Манайд гоо сайхны хагалгааны талаар сөрөг, ташаа ойлголтууд их байдаг. Ер нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар хагалгаа хийлгэх, шинэ дүр төрх бий болгохоор хагалгаа хийлгэх хоёр ялгаатай юу?

-Мэдээж ялгаатай. Нэг талдаа эрүүл саруул байсан эд эрхтнээрээ оролдох, харин нөгөө талдаа өвчтэй, эрүүл мэндийн асуудлын дагуу эмчийн тавьсан оношоор хагалгаа хийлгэх гэдэг бол хоёр ондоо ойлголт л доо. Үүнийг салгаж зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ гоо сайхны хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийг үгүйсгэх аргагүй. Одоо цагт өөртөө итгэлтэй, гоё сайхан харагдахыг хүссэн хүн бүхэнд гоо сайхны хагалгаа хийлгэх нь нээлттэй болсон үе.

-Өмнө нь гоо сайхны хагалгааны талаар ямар бодолтой явдаг байсан бэ. Хагалгаанд орсны дараагаар бодол тань өөрчлөгдсөн үү?

-Би Солонгост хагалгаандаа орох гээд хэвтэж байхдаа тэнд хагалгаанд орсон, орох гэж байгаа охид бүсгүйчүүдийг их ажигласан. Янз бүрийн шалтгаанаар хагалгаанд орж, бие сэтгэлийн зовлонг туулж байгаа бүсгүйчүүдийг харахад хэцүү санагдсан. Нэг талаараа тэднийг бүрэн өөрчилж, насаараа сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй амьдрах боломжийг гоо сайхны хагалгаа олгож байгаа нь баярламаар. Би урьд нь гоо сайхны хагалгааг үгүйсгэдэг байсан. Хиймэл юм ямар сайн байхав гэх зэргээр баригдмал ойлголттой байсан юм. Нэг л амьдрах хорвоод өөртөө таалагдана гэдэг юу юунаас илүү чухал. Өөрөө өөртөө таалагдахын тулд юугаа өөрчлөх нь бүсгүй хүний л эрх, сонголт шүү дээ. 

-Эрүү, шүдний буруу зуултаас болж эрүү далийх гэсэн оноштойгоор явсан юм байна. Хэрвээ тухайн онош тавигдаагүй бол та гоо сайхны хагалгаанд орох байсан уу. Өмнө нь гоо сайхны хагалгааг яагаад үгүйсгэдэг байсан юм бэ?

-Хэрэв надад ийм онош тавигдаагүй бол би одоо ч гоо сайхны хагалгааг үгүйсгээд л явж байсан байх. Гэхдээ хагалгааны бүх цаг үеийг туулж, ойлгосны хувьд түүнийг үгүйсгэх хэрэггүй болохыг ойлгосон. Би өөрөө их шүтлэгтэй хүн л дээ. Тиймдээ ч хүний бие махбодод хүний амин цэг болсон сүнсэн бие нь оршин байдаг учраас хамаагүй оролдож, хөндөж болохгүй гэдэг өнцгөөс ханддаг байсан. Гэхдээ бүх зүйл 2 талтай учир аль болох буруугаар ойлгохгүй байх хэрэгтэй гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй байх. Монголчууд маань зөн совингоороо аливаа зүйлийн учрыг шийддэг байх, гэхдээ бодит нөхцөлд түүний цаад шалтгаан,  учиг өөрөөр ч оршин байж болох юм.

-Гоо сайхны хувьд асуудалтай байх нь эмэгтэй хүний бие махбод болоод сэтгэл санааны хувьд олон талын асуудлыг үүсгэдэг байх. Хагалгааны дараах өөрчлөлт хэр санагдаж байна, ямар мэдрэмж төрж байгаа вэ?

-Эмэгтэй хүн төрөхөд эрүүний яснаас бусад яс салдаг гэдэг дээ. Нөгөө салдаггүй ясаа салгасан шүү дээ/инээв/. Өдөр хоног өнгөрөх тусам биеийн байдал улам дээрдэж байгаа. Ер нь хүний нүүрний гол төрхийг эрүү хэсэг авч явдаг юм байна лээ. Өөр хүн шиг л харагдах болсон. Хамгийн гол нь эрүүл, зөв нүүрний төрхтэй болсон гэдэгтээ л маш их баярлаж байгаа.

-Нөхцөл байдлаа тайлбарласан постыг оруулснаас хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдөж,  элдэв санал шүүмжлэл бичих нь багассан уу?

-Ер нь зөв хандлага хаана ч сайхан энергийг хүнд бэлэглэж, өгч чаддаг юм билээ. Элдэв шүүмжлэл, доромжлолыг над руу илгээж байснаас бодит нөхцөл байдал, шалтгаанаа дэлгэхэд хүрсэн. Үүнээс хойш хүмүүс сайн ойлгож, урмын үг ихийг илгээсэнд маш их баярласан даа.  

-Хүн бүрт төрсөн өдөр гэх өдөр шинээр аз жаргалыг мэдрэх хором байдаг. Таны хувьд тусгаарлалтад байх үед төрсөн өдөр тань тохиосон байсан. Энгийн үедээ тэмдэглэдэг байсан төрсөн өдрөөс энэ удаагийнх илүү их зүйл бодогдуулсан байх?

-Мэдээж төрсөн өдөр гэлтгүй эх орондоо онгоцоор ирж газардах үед маш их зүйл бодогдсон доо. Онгоцны цонхоор харж явах үед надад гэлтгүй бидэнд үнэ цэнэтэй зүйл ямар их юм бэ гэдгийг бодох бүрт өөрийн эрхгүй нулимс унагааж явлаа. Эх орон, газар нутаг, хайрлаж, хүндэлдэг бүхий л хүмүүс бодогдсон. Ер нь эх орон, ижий аав шиг минь үнэтэй зүйл хаа ч байхгүй. Энэ их сэтгэлийн мөн чанарыг мэдэрсэн би дан ганц мэргэжлээрээ ажиллах сонин биш юм шиг санагдсан. Энэ нь илүү хувиа хичээсэн энгийн үйлдэл мэт. Тиймдээ ч би тусгаарлалтад байх хугацаандаа эх орон, монгол түмнийхээ төлөө чаддаг зүйлээрээ дамжуулан зөв зүйлсийг хийх эрмэлзэл дүүрэн болсон. Хийх ч болно. Төлөвлөж байгаа. Эх орондоо хайртай хүний үнэн сэтгэл хүндлэл гэх нэг л чанараас эхэлнэ. Хүнийг хүндэлж харьцдаг шигээ эх орон, газар шороогоо ч хүндэлж, хайрлах хэрэгтэй юм шүү. Энэ бол туйлын үнэн.

“Дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорихыг их хүсэж байгаа”

-Тусгаарлалтаас гарсан байгаа. Одоо юу хийж байна. Гацчихсан байсан ажил, амьдралдаа амжуулах, хийх зүйл их л ундарч байгаа байх?

-Коронавирусийн цар тахлаас болж төлөвлөсөн ажлууд өрнөх боломжгүй байна. ID гоо сайхны эмнэлэгтэй хамтарсан ажил хийхээр ярьж байгаа. Гоо сайхны хувьд асуудалтай бүсгүйчүүддээ туслахыг маш их хүсэж байна. Тухайн эмнэлэгт хандаж буй бүсгүйчүүдийн 80 гаруй хувь нь эрүү нүүрний гажигаа засуулах гэдэг. Эрүүний эмгэгээс шалтгаалан царай төрхөд өөрчлөлт орсноос өөртөө итгэлгүй болж, улмаар гэр бүлийн амьдралаасаа хүртэл салсан хүмүүс их байдаг юм билээ. Ийм учраас ядаж нэг ч гэсэн бүсгүйд амьдралынх нь итгэлийг хайрлах юм сан гэж бодож нэгэн ажлыг төлөвлөж байгаа юм. Тухайн ID эмнэлэгтэйгээ хамтарсан сайн үйлсийн ажил маань хүмүүст удахгүй хүрэх байх гэж найдаж байна.

-Урлагийн хүний хувьд тайзан дээр амьдралын ихэнх цаг хугацаа өнгөрдөг учраас өөрийн тань хувьд төдий хэмжээний орон зайг эзэлдэг байх. Тайзан дээрээ гарч, уран бүтээлээ туурвихыг их хүсч байгаа байх. Хэзээнээс урлагийн ажлаа хэвийн үргэлжлүүлэх вэ?

-Нэг жилийн хугацаанд гамаа сайн барих ёстой байгаа. Гэхдээ аль болох эвийг нь олоод ажиллах болно оо. Охидын "Honeymoon" хамтлаг маань шинэ уран бүтээлдээ орсон байгаа. Энэ зун шинэ дуу, шинэ клиптэйгээр сонсогчидтойгоо уулзах болно. Намраас "Маск" продакшиныхаа уран бүтээлээр уулзах байх. Гэхдээ коронагаас шалтгаалж тайз уу аль эсвэл дэлгэцийн уран бүтээл гээд аль руу нь шамдах нь тодорхойгүй байна даа. Дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорихыг их хүсэж байгаа. Гэхдээ болох ёстой зүйл болдгоороо л болох байх даа.  

-"Маск" продакшинд орох нь таны оюутан насны мөрөөдөл байсан тухай уншсан. Одоо мөрөөдлийнхөө нэг хэсэг болсон хамт олон дунд ажиллаад явж байгаа хүний хувьд хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-Миний хоёр дахь гэр бүл бол "Маск" продакшин. Тэд маань миний гэр бүл, хамаатан садан, ах, эгч, дүү нарыг минь багтаасан орон зай. Бүхий л цаг үед сэтгэл, зүрхээрээ хамт явдагт нь талархаад баршгүй. Сэтгэл хангалуун гэдэг үг ч багадах юм.  

-Продакшины тоглолтын хажуугаар "Honeymoon" хамтлагийн уран бүтээл гээд их л завгүй байдаг байх. Ажил, амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

Нэгнийхээ зав зай гарангуут хамтлагийнхаа ажлыг шуурхай төлөвлөдөг. Дуртай ажлаа хийдэг хүнд хэцүү зүйл гэж байдаггүй. Улам л түүндээ дурлаж, өөрийгөө дайчилж, санаачилгатай ажиллахыг эрмэлздэг дээ. Мэдээж эмэгтэй хүн юм хойно ар гэрийн амьдрал, ажлаа цагт баригдаж л зохицуулдаг.

“Honeymoon хамтлаг бол сайн найзуудын хүсэл мөрөөдлөөр боссон ертөнц”

-"Honeymoon" хамтлагаа оюутан байх үедээ байгуулсан уу?

-10 жилийн ангийнхаа охидуудтайгаа нийлж хамтлаг байгуулж “Одод болохын хүслэн”, сургуулиудын найрал дууны тэмцээнд их ордог байлаа. Оюутан болж өөр өөр сургуульд орцгоосон ч дөрвүүлээ нэгдэж хүсэл мөрөөдлөөрөө "Honeymoon" хамтлагийг байгуулсан даа.

-Шинэхэн уран бүтээлийн ажилдаа орсон уу. Цаашид уран бүтээлүүдээ идэвхтэй гаргах уу?

-Байгуулагдаад 9 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэг хэсэг уран бүтээлийн хувьд завсарласан байсан. Одоо шинэ уран бүтээлүүдийн ажилдаа эргэн орсон байгаа.

-Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байгаа шүү дээ. Тэдэндээ арай эрт хамтлагт байсан хүний хувьд зааж, зөвлөх үе гардаг уу?

-Амьдрал баялаг, сайхан, хүн бүр зурсан зураг хувь тавилангаараа явдаг. "Honeymoon" хамтлагийн ахлагч, найзынх нь хувьд тэднийхээ сонголтыг хүндэтгэдэг. Зарим гишүүд минь гэр бүл, сургууль соёл гээд амьдралын шаардлагаар гарсан байдаг.  Өөр гишүүд авсаар өнөр бүл долуулаа өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хийж ирсэн "Honeymoon" гэдэг нэр бутрахгүй, замхрахгүй. Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноос хойш шинэхэн уран бүтээлээрээ тун удахгүй сонсогчидтойгоо уулзах гэж байна. Шинэ гишүүдийн хувьд мэргэжил нэгт жүжигчин охид байгаа. Авьяастай, мэдрэмжтэй охид авсан болохоор надаар хэлүүлэлтгүй хамтлагийнхаа төлөө зүтгэнэ гэдэгт нь итгэж байгаа.

-Шоу, уралдаануудаас охидын хамтлагууд шинээр төрөн гардаг ч уран бүтээлийн хувьд нам гүм болох нь элбэг болж. Танай хамтлагийн хувьд уран бүтээлээ туурвисаар өдийг хүрсэн. Ер нь хамтлаг оршин тогтнох үндэс нь юунд байна гэж харж байна вэ?

-"Honeymoon" хамтлаг сайн найзуудын нэг хүсэл мөрөөдлөөр боссон ертөнц гэж хэлж болно. Гол нь биесээ сайн мэддэг, мэдэрч ажилладаг, хийж байгаа зүйлдээ хайртай, чин сэтгэлээ зориулдаг байх нь л хамтлаг оршин тогтнох үндэс гэж хардаг. Нэг тэмүүлэлтэй байх нь урт, удаан оршиход нөлөөлдөг байх.

-Урлагийн хүнийг дагасан дам яриа, цуурхал, хэл ам их. Энэ бүгдийг хэр хүлээж авч, байр сууриа илэрхийлдэг вэ?

-Манайд уран бүтээлчдээ хүнд байдалд оруулдаг нь их ажиглагддаг. Хүн хүнийхээ дотор орж үзээгүй, юуг нь ч мэдэхгүй байж шууд дүгнэдэг нь их ухамсаргүй санагддаг. Амьдрал нь ил байдгаар нь урлагийнхнаа байнга доош хийдэг нь жаахан тиймхэн санагддаг. Хүн бүхний зовлон нэг. Бие биенээ ойлгож, өөрийнхөө оронд тавьж үзэж, хүндэлж байгаасай гэж их хүсдэг дээ. Надад дүр эсгэсэн, өөрийнхөөрөө байж чаддаггүй хүмүүс таалагддаггүй. Байгаагаараа байх шиг сайхан юм хаана байна. Жүжигчний мэргэжил чинь хүн судлалын мэргэжил болохоор хүмүүсийн зан характер, дотоод ертөнцийг сайн гадарлана даа.

-Чартер нислэгийн ард маш олон хүн цаг зав, нойр хоолоо умартан зүтгэж байгааг хүн бүр нүдээр харж байна. Дэргэдээс нь тухайн нөхцлийг харж, мэдэрсэн хүний хувьд алба хаагчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Юуны түрүүнд би бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ажиллаж чадаж байгаа нь бахархалтай, сэтгэл хөдөлгөм байсан. Хүнд хэцүү үед төр засгийн шийдвэрийг үнэнчээр биелүүлж байсан бүх л салбарын албан хаагч нартаа дахин дахин баярласан, талархсанаа илэрхийлмээр байна. Харийн нутгаас ирсэн бүх хүмүүс, тэдний ар гэрийнхэн ч ийм бодолтой байгаа байх. Эх орондоо ирэх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан юм шүү.

Уншигч та бүхэн дуучин, жүжигчин Б.Солонгын фэйсбүүктэй танилцахыг хүсвэл  https://www.facebook.com/honeymoon.solongo энэ хаягаар нэвтэрч болно.

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

46.193.0.25szzzzzzzzzzzzzzzzz   • 2020, 5 сарын 27. 17 цаг 46 минут

Hezee Mongol hun mehiin ysolj baillaa daa???????????? Solongos, Yoponii ys zanshil bizdee???????? Yrdoosoo Mongol zanshil bish, Korea, Japan iig duuraigaad ydchihsan *****

103.212.119.61Зочин   • 2020, 5 сарын 27. 17 цаг 32 минут

DOODOH NI CH NILEEN YUM UZEE BHDA TEEEEEEE

192.82.77.135Зочин   • 2020, 5 сарын 26. 14 цаг 22 минут

бүх юмаа засуулсан юм биш үү хамар нь хүртэл өөр болсон байна

103.229.121.69Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 57 минут

Eruu nuurnii hund hagalgaa whahahaa shaah yumaa

202.21.108.190Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 42 минут

Жүжигчин Ундралтай ямар адилхан болчихоо вэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.