2020 оны 5-р сарын 26
8 цаг 35 минут

Х.Батсуурь: Монголыг "залгиж" ирсэн бүлэглэлийн залуу халаа хувцсаа сольсон ч үнэр нь арилахгүй

         Монгол Улс Европын холбооны "хар жагсаалт"-д орсон. Улмаар хориг арга хэмжээ авах байсан ч цар тахлын улмаас аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр “ШИНЭ” намаас УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон билээ.
 
-Европын холбооны "хар жагсаалт"-д манай улс орчихсон. Гэхдээ хориг арга хэмжээг нь хойшлуулсан гэсэн. Та энэ талаар эдийн засагч хүний хувьд тодорхой мэдээлэл өгч болох уу?
 
-Тавдугаар сарын 08-нд манай улсыг албан ёсоор Европын холбооны "хар жагсаалт"-д оруулчихсан. Уг нь шууд хориг арга хэмжээ авдаг. Энэ жилийн хувьд цар тахлаас болж хориг арга хэмжээг нь аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулчихсан. Аз л таарсан байхгүй юу. Энэ хугацааг бид ашиглаад "хар жагсаалт"-аас гарах боломж бий. Яаж гарах вэ гэхээр сонгууль. Энэ сонгуулиар "хар жагсаалт"-д оруулсан МАНАН бүлэглэлээс сал. Шинэ хүмүүсээ гаргаад, "хар жагсаалт"-аас гарах тодорхой арга хэмжээнүүдээ хэрэгжүүл гэж цаанаас нь тохироо, цагалбарыг нь бүрдүүлж байна гэж би үзэж байна.
 
-Яавал "хар жагсаалт"-аас гарч чадах юм бэ?
 
-Монголын хөрсөнд буулгая. Эрдэнэтийн 49 хувийн луйвар. Монголд Хятадын корпорациуд, зэс алтны компаниуд орж ирээд, "мөнгө угааж" байна. Алтны хулгай их байна гэж үзсэн. Нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл хил хаахад, Монголбанкинд тушаасан алтны тоо өнгөрсөн оны мөн үетэй харцуулахад, 10 дахин ихэссэн. Энэ бол алтны хулгай, хууль бус наймаа байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Оффшороос мөнгөө оруулж ир гэсэн. Мөн ЖДҮХС-гийн зээлийг зогсоо гэсэн. ЖДҮХС-гийн зээлийг түшмэдүүд нь хулгайлаад байна гэдгийг мэдчихсэн. Банкаа монголчууд зориуд дампууруулдаг юм байна. Төв банк нь арилжааны банкуудаа хянаж байдаг. Гэтэл дампуурах нь тодорхой болсон банкуудыг ажиллуулсаар байж маш их хэмжээний чанаргүй зээл зориуд бий болгоод, дампууруулдаг гэж үзсэн. Өөрийн хөрөнгөөс авсан зээл гаргаж байна гэж үзсэн. Банкыг гурван гэр бүл эзэмшиж болохгүй, нийтийн компани болго гэх мэт өөрчлөлтүүдийг хүссэн ч манайх хийгээгүй юм. Энэ бүхнийг засаж байж "хар жагсаалт"-аас гарна.
 
-Хориг арга хэмжээ аваад эхэлбэл яг ямар өөрчлөлт бидэнд мэдрэгдэх вэ?
 
-Үүнийг ганц Европын холбооны биш олон улсын хориг гэж ойлгох ёстой. Монголын арилжааны банкуудын бүх гүйлгээ хаагдана. Та жишээ нь кредит картаараа онлайнаар захиалга хийх гэвэл тэр болохгүй. Солонгос, Америк, Шведэд ч юм уу амьдардаг ах эгч чинь чам руу мөнгө явуулъя гэж бодъё. Тэгвэл энэ мөнгө таны данс руу орж ирэхгүй. Европын холбооны харьяаны бүх хувь хүн болон корпорациудын үйл ажиллагаа Монголд зогсоно. Бүх хөрөнгө оруулалт зогсох болно. Олон улсын санхүүгийн байгууллага, үүн дундаа Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн сангийн ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд бүр мөсөн зогсоно. Бидэнд зээл  өгөхгүй. Монголчууд Европын холбооны улсууд руу явах виз авч чадахгүй. Хориг арга хэмжээ чангарвал Европын холбооны улсууд руу нисэх бүх нислэг, гадаад худалдаа зогсоно. Ийм их сөрөг үр дагавартай. Тиймээс бид санаа зовоод байгаа юм.
 
-Та яагаад сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бэ?
 
-Нийгэм, эдийн засагт үүссэн хямрал миний санааг хамгийн их зовоож байгаа. Энэ хямралын цаана улс төр, эдийн засгийн гаж буруу тогтолцоо байна гэж харсан. Энэ тогтолцоог сууриар нь өөрчилж байж нийгэм, эдийн засагт өөрчлөлт авч ирнэ. Үгүй бол цаашид үргэлжлээд явах нь тодорхой харагдаж байна. 30 жил явлаа. 6-7 сонгууль боллоо. Хуучин зүйлс бахь байдгаараа. Сонгууль бүрээр намууд энэ хямралыг, ядуу дорой байдлыг өөрчилнө гэж амалж гарч ирсэн. Ард түмэн хууртагдсаар өдий хүрсэн. 30 жилийн хугацаанд хэдхэн бүлэглэлүүдийн гар дамжиж явж ирсэн. Тэр бүлэглэл одоо ч хүчтэй хэвээрээ төр барьж байна. Энэ бүлэглэл байгаа цагт Монгол Улс хоцронгуй хөгжилтэй байдлаасаа гарахгүй. Бид өөрсдийгөө өндөр хөгжилтэй гэж үздэг ч олон улсын судалгаагаар хоцронгуй хөгжилтэй улс гэж явдаг шүү дээ. Одоо цаг нь болсон, тохироо нь бүрдсэн байна гэж үзээд “ШИНЭ” намд орсон. Энэ намыг анх үүсгэн байгуулалцсан. Үзэл баримтлал нэгтэй улс төрийн хүчин бүрэлдэж байсан учраас орсон. Намуудын сонгуулийн санхүүжилтийн асуудал маш сонин байна.
 
-Танай нам санхүүжилтээ хаанаас гаргаж байгаа юм бэ?
 
-Намын санхүүжилт гээд байх юм алга. Манай нам нэр дэвшигчдээсээ ямар ч мөнгө төгрөг аваагүй. Батлан хэлж чадна. Би баян цатгалан хүн биш. Гэхдээ сайн дурын үндсэн дээр намд тодорхой албан тушаал хашиж байгаа учраас багахан хэмжээний татавар төлдөг. Түүгээрээ урсгал зардлаа санхүүжүүлээд явдаг. Сонгуулийн санхүүжилтээ нэр дэвшигчид өөрсдөө босгоно. Найз нөхдийнхөө тусламжаар босгоод явна. Тэгж л санхүүжилтээ шийднэ дээ. Энэ жил онцлогтой. Сурталчилгааны ихэнх хувийг онлайн, цахим хэлбэрээр явуулах учраас. Хүнд цалин өгч, сонгуулийн сурталчилгаа хийдэг шиг тийм их хэмжээний мөнгө шаардахгүй нь тодорхой. Энэ жил асар их өөрчлөлтийн жил байх нь тодорхой. Ар иргэд мэдэрч байгаа. Тиймээс хэчнээн ч их мөнгө зарсан байлаа гэсэн цаг нь ирсэн бол юу ч бүтэхгүй. Мөнгөөр зодож сонгууль хийдэг намуудын хувьд энэ санаа нь бүтэхгүй. Урт удаан хугацааны турш өөрийгөө таниулж ирсэн хүмүүст энэ сонгуульд боломж бий. Миний хувьд урт удаан хугацаанд тогтвортойгоор, тууштайгаар өөрийнхөө үзэл баримтлалыг танилцуулж ирсэн. Тиймээс миний хувьд их зардал гаргахгүй, иргэддээ үзэл баримтлалаа сурталчилж чадах байх гэж найдаж байна.
 
-Сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон. Нэр дэвшигчдийн “өнгө” ямар байна вэ?
 
-Эдийн засагч, судлаач хүний хувьд дүгнэлтээ гаргасан. Манай тойрогт дэвшиж байгаа хүмүүсийг л харахад, хоёр том намаас нэр дэвшигчдэд иргэд “No” гэж хэлэхээр  байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Тэнд улс төрд 30-аад жил болсон, маш их асуудал холбогдсон, Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, эдийн засгийн сүйрэл рүү хөтөлсөн, баялгийн тэгш бус хуваарилалт, хулгай, эдийн засгийн будилаанд холбогдсон хүмүүс байна. Зарим нь тэдгээр хуучин, хоцронгүй, Монголыг залгиж ирсэн бүлэглэлийн залуу халаа харагдаж байна. Хэчнээн ч шинэ хүн байлаа гээд тэд шинэ биш. Тэр угшлаар, хуучин эрх ашгийн бүлэглэлийн хүмүүжүүлсэн, тэдний өсгөн бойжуулсан, үе залгамжлан гарч ирж байгаа хүмүүс шүү дээ. Үнэр нь арилаагүй. Магадгүй хувцасаа сольчихсон байж болно. Хүмүүс шинийг хүсч байгаа.
 
-Улс төрд, УИХ-д ямар ажил мэргэжилтэй хүмүүс орох ёстой гэж та боддог вэ. Эдийн засагч, хуульчдыг нэгдүгээрт нэрлэдэг болчихож?
 
-Хууль, хуульч гэдэг бол хийсвэр юм. Хуульч гээд хуулийг янз бүрээр тайлбарладаг нөхдүүд гарч ирчихээд будилуулаад байх юм. Хууль байсаар байтал түүнийг янз бүрээр тайлбарлах хэрэг байхгүй. Олон хуульч байх тусмаа хэл амаа олдоггүй, нийгэм замбараагүй болдог. Бусад улс орны жишгээс ч харж болдог. Тиймээс хуульч нар төрд багахан ороосой гэж боддог. Хуульч гэхээсээ илүү бүтээн байгуулагч, баялгийг бүтээдэг нөхдүүд, инженерүүд, эдийн засагчид голдуу байх нь зөв гэж боддог. Жинхэнэ эдийн засагчид ч ховор байна. Цэвэр зах зээлийн өрсөлдөөний орчинд амьдарч үзээгүй нөхдүүд эдийн засаг заагаад, яриад явахаар үнэмшил жаахан муутай байдаг. Тиймээс онолыг, практикийг аль алийг үзсэн хүмүүс төр удирдаад яваасай гэж хүсдэг. Олон улсын тавцанд Монгол Улсыг улс төрийн, эдийн засгийн талаасаа өрсөлдөөнд оруулах чадвартай тийм эдийн засагч, судлаачид, инженерүүд, бүтээн байгуулагчид ороосой. Бизнесменүүд гэж хэлээгүй шүү. Тэд эрх ашгийн төлөө явдаг. Нийгмийн эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг. Нийгмийн эрх ашиг хангагдаж байж улс орон хөгжинө.
 
-Та "Эрдэнэс тавантолгой"-н ногдол ашгийг брокероор дамжуулж, данс нээлгэж авах шаардлагагүй гэж үзээд байгаа юм билээ. Шалтгаан нь юу вэ?
 
-"Эрдэнэс тавантолгой" компанийн ногдол ашгийг тараах ёстой. Гэтэл эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан зориудын будилаан үүсээд байна гэж би шууд хэлмээр байна. Ногдол ашиг тараах маш амархан. Өмнөх сонгуулиар тарааж байсан механизм байгаа. 2016 онд хүн бүрээс 322 ширхэг хувьцааг нь худалдаж авч, 300 мянган төгрөг тараасан. Гэхдээ өөрсдийнх нь сонгуульд ашиглах ажиллагаа байсан учраас АН маш амарханаар шийдсэн. Шууд л данс руу нь мөнгийг нь хийгээд байсан. Арилжааны банкуудадэ бүх хүний дансны мэдээлэл байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүх хүний хувьцааны бүртгэл байгаа. Хэдэн хүн сууж байгаад ногдол ашгийг нь шууд бодоод, данс руу нь шилжүүлэх боломжтой. Гэтэл өнөөдөр яг энэ байдлаар яагаад хийчихэж болохгүй байгаа юм бэ. Шад худлаа юм яриад, бүх хүнийг брокерын компанид данс нээлгэ гэж улайраад байгаа. 20-иод брокерын компанитай эрх ашиг нэгдсэн харагдаад байна. Бодоод үзэхээр бүх хүн данс нээлгэхээр 20-25 орчим тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгийг зөвхөн брокерийн компанид данс нээлгэх нэрээр ард түмний халааснаас дээрэмдэж авах гэж байна гэж олон хүн надад хэлж байгаа. Үүнийг үндэслэлтэй байна гэж би харж байгаа.
 
-Яг ямар хүмүүс брокерийн компаниудтай эрх ашиг нэгдээд байгаа гэж та хардаж байгаа юм бэ?
 
-Сангийн яам. Дээрээс нь удирдаад байна. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага. "Эрдэнэс тавантолгой" компанийн удирдлагууд. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлага. Тэд шаардлагагүй зүйлийг ард түмний халааснаас авах гээд гүрийгээд байна шүү дээ. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхийн тулд хүн бүр данстай байх ёстой гэнэ. 1990 оны ягаан, цэнхэр тасалбарын луйврыг шинэчилсэн хэлбэрээр оруулж ирж байна. Монголд хөрөнгийн бирж хөгжих болоогүй. Үндэс нь тавигдаагүй. Ард түмэнд хөрөнгийн биржээр ороод мөнгө олох мэдлэг чадвар одоогоор бүрэлдээгүй байна. АНУ л гэхэд цагаачидтайгаа нийлээд бараг 350 орчим сая хүн амтай байх. Тэнд хөрөнгийн биржийн зах зээл хамгийн хүчирхэг хөгжсөн улс орон. Гэтэл тэр зах зээлд АНУ-ын хүн амын 10 орчим хувь нь л данстай. Харин мэргэжлийн түвшинд тоглодог хүн нь ердөө гуравхан хувь байдаг. Тэгээд л бодчих. Гэтэл Монголд бүх хүн үнэт цаасны данс нээлгэх ямар ч шаардлагагүй. Ингэж хүмүүсийг мэдэхгүй, мэдлэггүйгээр нь далимдуулж мөнгө хийж болохгүй.
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.53Зочин   • 2020, 5 сарын 26. 19 цаг 08 минут

Улс төрийн намуудын дампуурал нь төрийн хямралыг бий болгож байна. Энэ чөтгөрийн тойрогт намууд, намуудын удирдлагууд, улс төр эдийн засгийн бүлэглэлүүд, нам дамнаж орж ирсэн төрийн албан хаагчид бүгд хутгалдаж өөр хоорондоо ашиг сонирхлын нэгдсэн сүлжээ бий болгосон. Энэ байдлыг цоо шинэ улс төрийн хүчин, ард түмний шууд төлөөлөл гарч ирж байж үндсээр нь өөрчилнө.

66.181.176.176зочин   • 2020, 5 сарын 27. 11 цаг 41 минут

Сонгууль бүрээр л ийм юм ярьдаг цоо шинэ улс төрийн хүчин гаргаад ирэх болдог Тэгээд юу ч өөрчилж чаддаггүй Аль нэг нам эвсэл баячуудын төлөөлөл хүүхэлдээнүүд л байдаг биз дээ Өнөө мундаг шинэ хүчний ихэнх нь АН руу л урваж байх юм Гэтэл энэ нам нь цөөхөн хүнийг хагартал баяжуулж түмэн олныг ядууруулах бодлого явуулдаг

192.82.70.53Зочин   • 2020, 5 сарын 26. 16 цаг 38 минут

МАНАН БУЛЭГЛЭЛ ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР ДЭВШУУЛЭЭД , СУУЛДЭЭ БУР ДАВАРААД УУРСДИЙН УР УДАМ,ГАР ХУЛ, ХАМАТАН САДАН ТУРЛУУ ШУРГУУЛДАГ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШААРНУУД ШУУ ДЭЭ... ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ РГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ....

49.0.171.41сандаг   • 2020, 5 сарын 26. 15 цаг 21 минут

энэ хүн хэрэгтэй

202.126.89.82Зочин   • 2020, 5 сарын 26. 12 цаг 16 минут

Hog bolno oo.Ene nsmbarvaanii daamsag.

103.14.37.4Зочин   • 2020, 5 сарын 26. 11 цаг 45 минут

Голтой л юм ярьсан байна даа

66.181.177.10Зочин   • 2020, 5 сарын 26. 9 цаг 52 минут

Монголын хөрөнгийн биржийн байдлыг үнэн л хэлсэн байна даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.