2020 оны 5-р сарын 26
11 цаг 00 минут

Монголын нүүдэлчид хотын амьдралд хэрхэн дасан зохицдог вэ?

Улс бүрийн нийслэл өөрийн гэсэн өнгө төрх, тэр ч байтугай үнэртэй байдаг. Манай улсын нийслэл Улаанбаатар хотын бусдаас ялгарах онцлог, нүүдэлчид суурин амьдралд хэрхэн дасан зохицож байгаа талаар “The Guardian” сонины Оливер Уайнврайт нийтэлжээ. “Google Earth”-ийг ашиглан Улаанбаатар хотод зочилбол Монголын нийслэл бусад хот шиг харагддаггүйг олж мэднэ. Зөвлөлтийн үеийн суурингуудыг санагдуулам жижиг хотын ойролцоо тархсан хэдэн зуун мянган жижиг цагаан цэг бий. Хэн нэгэн ландшафтын орчим цагаан толбо тавьсан мэт харагддаг. Эдгээр цэг бол угтаа нүүдэлчдийн уламжлалт сууц гэр юм. Эсгий гэр бол олон мянган жилийн өмнөөс монгол малчдын амьдарсан сууц. Гэхдээ орчин үеийн давлагаанд өртсөн монголчуудад нүүдэлчин сэтгэлгээ, уламжлалт сууц нь хот руу нүүж ирэхэд бэрхшээл болсонгүй. Улаанбаатарт өссөн Гарди 2016 онд “GerHub” хэмээх ашгийн бус байгууллагаа байгуулан, хотын амьдралд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад туслах болжээ. Үндсэн буюу үл хөдлөх хөрөнгийн тухай санаа нь нүүдэлчин малчдын хувьд шинэлэг ойлголт. XIII зууны байлдан дагуулагч Чингис хаан ч өргөн уудам эзэнт гүрнээ эсгий туургатай их өргөөнөөсөө захирч байсан билээ. Улаанбаатар хот ч анхнаасаа нүүдэлчдийн суурьшлын газар байсан бөгөөд сүм хийдийн орчим цугларсан олон гэр сууцаа барьж түр товхнидог байжээ. Зөвлөлт засгийн үед буюу 1920-оод онд монголчууд Өргөө нийслэлээ Улаанбаатар хэмээн албан ёсоор болгохыг нэрлэсэн байна. Өргөө гэдэг нь эсгий гэр гэсэн утгатай үг. Энэ үеэс Монголд орон сууцыг бетонон блокоор барьж, дайны дараах үед нэгтгэсэн хотын сүлжээг байгуулав. Улмаар монголчууд XX зуунд орос маягийн суурин хоттой болсон юм. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд малгүй болсон нүүдэлчид, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр хайх гэсэн шалтгаанаар олон зуун мянгаараа нийслэлд суурьшжээ. Ингэснээр Монголын нийслэл тал бүртээ гэр-ополис болж хөгжиж эхэллээ.

Задгай тал хээрийн амьдралаас их хотын хэмнэлд дасан зохицох нь зарим талаар амаргүй. Их тал шиг гэрээсээ гарахад л өвс ургамалгүй бөгөөд хоёр метрийн өндөртэй хашаагаар хүрээлэгдсэн жижигхэн газар тэднийг угтана. Ус, түлшээ худалдаж авах, нийтийн тээврийн хуваарийг тогтоох, хогоо ачуулах гээд хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэв маяг малчдын хувьд шинэ тутам зүйл.

Тэдний бие даасан үйлдэл нь бусдад нөлөөлж, заримдаа хамтын үүрэг болох нийтлэг бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр нийгмийн тулгамдал нь хэд хэдэн практик асуудал дагуулж байна. Улаанбаатарын гэр хороололд цэвэр, бохир ус, төвлөрсөн халаалтын систем байхгүй. Өвлийн улиралд агаарын температур -40 хэм хүртэл хүйтэрч, айл бүр гурваас таван тонн нүүрс шатаадаг нь Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болгодог. Энэ талаар Гарди “Хүмүүс гэр хорооллыг захын хороолол гэж боддог. Гэхдээ гэр хорооллынхон Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг бөгөөд жил бүр 30 мянгаар нэмэгдэж байна. Гэр хорооллынхныг өөрсдөөрөө бахархах мэдрэмжийг нь төрүүлэхэд туслах зорилгоор “GerHub”-ийг байгуулсан. Бид Хонконгийн архитектурын студиас зохион бүтээсэн орчин үеийн шинэ байшинг санал болгодог. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллыг тохижуулж “Гэр” инновацын төвийг байгуулж байна. Төслийн гялалзсан хуванцар хана нь зуны улиралд ландшафтын бүх зүйл нээлттэй харагдах бөгөөд хахир өвлийн үед давхраатай бүтэц нь хамгаалах байрыг бий болгодог.

Хонконгийн их сургуульд суурилсан судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг архитектурын төвийг үүсгэн байгуулагч Жошуа Болчовер “Гэрийн бүтэц нь бидэнд их урам зориг өгсөн. Оросын хүүхэлдэй шиг өрөөн дотор өрөө бий болгохын тулд мод, дулаалга, ус үл нэвтрэх давхаргыг бий болгосон” гэжээ.

Энэ төвд сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өсвөр насныханд зориулсан инновацын семинар, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, ахмад настнуудад зориулсан инновацын семинар, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, ахмад настнуудад зориулсан уулзалт зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Харамсаптай нь, уг төвийн үйл ажиллагааг коронавирусийн хөл хорионы улмаас түр зогсоогоод байна. Монгал Улс цаг аддалгүй арга хэмжээ авч чадсанаар “COVID-19” хаддвараар нэг ч хүн амиа алдсангүй. Тус төв дахин нээгдвэл энэхүү нийгэмлэг нь хөршийн харилцаа холбоог бий болгож, хотын амьдралын онцлогийг шилжин ирэгсдэд ойлгуулах нь гарцаагүй юм.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.792151   • 5 сарын 31. 0 цаг 40 минут

Хачин... ...Монгол хүн эрсдээгүй нь? Сайн нягтла...

202.9.40.26Зочин   • 5 сарын 29. 21 цаг 34 минут

хаанаас нүүж ирсэн сэтгүүлч вэ

66.181.168.131Зочин   • 5 сарын 27. 14 цаг 20 минут

Nuudelchid ch geh shig ,chi l tiim tenuulchin hujaashig haa saigui donshuuchilj yavdag udam ugsaatai yum baigaam biz

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна5 минут 29 секундын өмнөХан-Уул дүүрэгт дугуйн зам бүхий эко зурвас удахгүй ашиглалтад орно11 минут 39 секундын өмнөКанад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ2 цаг 47 минутын өмнө3-5 насныхны биеэ даах чадвар болон оюун ухаан, бие бялдрын хөгжил2 цаг 52 минутын өмнөЯпоны Ямато хотод явган зорчигчдыг гар утас хэрэглэхийг хоригложээ2 цаг 57 минутын өмнөГуравдугаар сар гарснаас хойш 180 гаруй сэтгүүлч коронавирусний халдвараар нас баржээ3 цаг 2 минутын өмнөГурван ''цагаан хор''- ыг орлуулж болох эрүүл аргууд3 цаг 7 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид3 цаг 12 минутын өмнөХэнтий аймагт өнгөрөгч сард таван иргэн живж амь насаа алджээ3 цаг 17 минутын өмнөЭрчүүдийн гутлын размер хамаг нууцыг нь дэлгэдэг3 цаг 22 минутын өмнө“Tesla” хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болжээ3 цаг 27 минутын өмнөКоронавирусийн халдвар авах эрсдэл нь генетиктэй холбоотой байдаг3 цаг 32 минутын өмнөК.Миддлтон дүү Харрид зөвлөгөө өгчээ3 цаг 37 минутын өмнөТайландад ордон музей үнс болтлоо шатжээ3 цаг 42 минутын өмнө40 наснаас эхлэн уух шаардлагатай 7 витамин3 цаг 47 минутын өмнөТрамп амны хаалт зүүхэд бэлэн байна3 цаг 52 минутын өмнөБНХАУ-аас 157 иргэнээ татан авч байна3 цаг 53 минутын өмнөУсанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн аргууд3 цаг 57 минутын өмнөОригинал пүүзийг хуурамчаас ялгадаг апплейкшн бүтээжээ4 цаг 2 минутын өмнөС.Марал-Од: Гэр бүлийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөндөө баяртай байна4 цаг 7 минутын өмнөХумигддаг шүхэр Францаас үүсэлтэй4 цаг 12 минутын өмнөТархины ядаргааг хэрхэн тайлах вэ4 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа4 цаг 17 минутын өмнөХилийн мөргөлдөөнөөс технологийн сөргөлдөөн хүртэл4 цаг 22 минутын өмнөСэтгэл хөдөлгөм сайхан түүх4 цаг 27 минутын өмнөСүлжээний дайн ба хараа хяналт4 цаг 27 минутын өмнөОн гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгджээ4 цаг 32 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын төлөв4 цаг 37 минутын өмнөТайвань Хонконгийн оршин суугчдад тусламж үзүүлэх газар байгуулжээ4 цаг 42 минутын өмнөАнглийн Төв банк бонд худалдан авалтаа буурууллаа4 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.