Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 оюутныг авч ирэхээр боллоо

Улсын онцгой комиссын шуурхай штабын мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг монгол иргэдийг татан авах ажлаас гадна гадаадад зорчихтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УОК, Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа иргэдийг шат дараатай, зохион байгуулан татан авч байна. Өнөөдөр өглөө агаарын замаар 170 иргэн ирсэн. Тавдугаар сарын 26, 27–ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй бусад оюутнуудыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр юм уу маргааш Алтанбулаг боомтоор 594 оюутан орж ирэх тооцоо гарсан байна. Эдгээр оюутнуудыг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа төмөр замаар Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад тусгаарлахаар ажиллаж байна.

Оюутнуудын дотор энгийн сургуулийн сурагчид болон Хуульзүйн яамны харъяа агентлагуудын шугамаар суралцдаг 244 сонсогч ирнэ. Өнөөдөр, маргааш ОХУ-аас сүүлийн багцийн иргэдийг татан авах ажил дууссаны дараа, дараагийн чиглэлийн татан авах ажлын төлөвлөгөөг эцэслэн гаргана. Монгол Улс хүн амынхаа 0.28 хувийг гадаадаас татаж авсан байна. Мөн Зүүн-Өмнөд Азид байгаа ирэдийг хэрхэн татаж авах талаарх төлөвлөгөөг гаргаж байгаа.  Эдгээр төлөвлөгөөнүүд ОХУ-аас ирэх оюутнуудын шинжилгээний хариу гарсны дараа ХӨСҮТ-ийн нөөц бололцоонд тулгуурлан дараагийн ажлын төлөвлөгөөг гаргана” хэмээлээ.  Мөн иргэдээс БНХАУ-д зорчих хүсэлт нэмэгдэх болсон байна.  

Улсын шуурхай штабын орлогч дарга Б. Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдсан байна. Эдгээр хүнээс 790 хүн нь Улаанбаатар хотод байгаа. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт 135, Орхон аймагт 117, Өмнөговь аймагт 71 хүн тусгаарлалтад байна. Өнөөдөр өглөөний 06:30 минутад Москва-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ОХУ-д суралцаж байсан 170 оюутан ирсэн. Эдгээр оюутны 89 хувь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй оюутан байна" хэмээлээ. 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.144Зочин   • 2020, 5 сарын 26. 17 цаг 15 минут

Эх орондоо эрсдэл авчирхаа болиоч тэнд нь эмчлүүлж няналтанд оруулж бгаад авчираач

192.82.66.139эмч   • 2020, 5 сарын 26. 12 цаг 46 минут

Сонгуульд санал өх хүний чинь ирц хүрэхгүй гээд байгаа юмуу? ЯАГААД ГЭНЭТ ОЛОН ЗУУГААР НЬ БӨӨНДӨӨД БАЙГАА ЮМ БЭ? АЖЛЫН АЧААЛАЛ ИХЭСВЭЛ АЛДАА ГАРАХ МАГАДЛАЛ УЛАМ ИХСЭНЭ ШҮҮ ДЭЭҮҮНИЙГ ЭМЯ Ч ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮДЭЭ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.