Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.
Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан билээ. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Manai Zasgiin gazar 2 khurshduu mash saikhan zuil khiij baigaad ikh bayartai *Khun chanar Ene l shuu dee.
Оросын элчин сайд нилээн монголжсон бна шүү
Гэрчилгээ өгөх яах вэ. Нөгөө Хятадад өгөх хонь юу болсон бэ
юун энхбаяраас айх вэ солиотой амьтан
Тэгэлгүй яахав. Энэ засаг овоо шүү
Demjij bna
Хуралсух гэж хулчигар муу баас шээс чт Энхбаяраас айж амьтан болж байх шив чиний хугацаа сонгуулийн дараа дууснаа тэнэг ****
Хуранда нтр гээд л эр зоригийн улгэр дууриалал мэт имидж бурдуулэх дуртай болвч тэр щуух дээр "буудуулахдаа" эмэгтэй хуний араар орж зогссон харагдсан .Тэр битгий хэл цэргуудийнхээ араар нуугдах есгуй гэдэг юм !Естой гелег царайлсан амьтан ! Негее амь хайргуй алалцах юм болсон ,хаана байна тэр нь ?
хятадад 30000 хонь өгч бгаа юм чинь орост 60000 г өгөх хэрэгтэй
Баяр хүргэе. ОХУ-д туслах ёстой.
Unen
брлж дээ
овоо л доо..