2020 оны 5-р сарын 27
8 цаг 40 минут

METRO хот: Хотын гудамж “тамхи татах цэг” биш

Урин цаг ирж байгааг нотлох мэт их хотын хөл хөдөлгөөн нэмэгдэж, залуусын инээд наргиа хаа нэгтэйгэээс сонсогдох болжээ. Цар тахлаас сэргийлж хүн бүр масктай алхаж, харин бидний нүд л хорвоогоор хэсэн тэнүүчилнэ. Энэ зуурт өдөр бүр нэгэн зүйлийг ихэд ажсаар алхдаг боллоо. Сургууль хичээл тарах үеэр хэгжүүн яритай, дэгжин хувцасласан боловсон тамхичид булан тохой бүрээр утаа уугиулж харагддагсан. Гэтэл сүүлийн үед шинэ моод гарсан бололтой. Өнөөх залуус маань одоо бүр “гудамжинд”-аа гарчихжээ.

Залуус их хотын соёлыг амандаа багтааж чаддаг хирнээ үйлдэл болгох нь тун бага гэдэг нь үүнээс харагдах шиг. Арван жилийн сурагчаас эхлүүлээд идэр залуус маань хүртэл хотын гудмаар  тамхи улалзуулсаар алхах юм. Нийгэмд залуусын үлгэр жишээ байдал дутаад байгааг ч нэг талаар харуулах шиг. Нөгөө талаар сайн, муу аль ч жишгийг залуус дуурайдаг нь илт. Жишээлбэл, нэг залуу шүдэнз зурахад араас нь алхах залуус ээлж дараалан тамхины улаан цогийг унагааж, үнэрийг нь салхинд даатгана. Ийм дүр зургийг хараад хэн ч уурлахгүй, үг дугардаггүй. Түүний шалтгааныг нарийн тоочих албагүй. Энгийнээр тайлбарлавал юунд ч дасах чадвартай хэмээн бахаддаг бид ийм зүйлдээ ч хэдийнээ дасчээ.

Саяхан хотын цэцэрлэгжилтийг харсаар алхах зуур урд минь тамхи татсан залуу  явна. Үнсээ газар унагааж, ишийг шидлэх түүнд шаардлага тавьсан хүнтэй ам муруйн зогсох юм. Шаардлага бүр доромжлол мэт сонсогддог бол түүнийг хүлээж авах эсэх нь ч таны хэрэг. Гэхдээ шаардлага, доромжлол гэх тэс ондоо хоёр ойлголтыг ялгаад сурчих нь зүй биз ээ.

Тамхи татах цэгийг нь гаргаж өгсөөр байтал, тэнд очоод тамхи татах залуус багасжээ. Энэ нь эзэнгүй орхигдсон тамхины цэгүүдийн гунигт түүхийг өгүүлээд амжина. Зарим нь 100 метр хүрэхгүй зайнд очиж тамхи татахдаа залхуурах юм. Хүүхдийн тоглоомын талбай, саравчинд тамхины иш хог нэгээрээ хөглөрнө. Харин одоо хотын гудамжаа хүртэл тамхины ишээр дүүргэх хэрэг байна уу, залуус аа. "Заншил" юм хойно өдөр бүр хот тохижилтын ажилчид түүнийг нь цэвэрлэнэ. Тамхинаас гарах биш юм аа гэхэд ядаж хэрэглээний соёлтой байж, хаана, хэзээ татах вэ гэдгээ мэдэрч явбал хэн хэндээ төвөг учруулах нь ч бага биз ээ.

Бидний алхдаг зам,  амьсгалдаг агаар ч нэг. Өнөөдөр чиний, миний алхсан замаар цэцэрлэгийн жаахан дүү  чинь, хөгшин настай ижий аав чинь ч алхана гэдгийг санаарай. Соёлгүй үйлдлээ зогсоохгүй хэвээр байвал тэд чиний татсан тамхины үнэрээр амьсгалж, хаясан тамхины иш дээр хөрвөөх нь.

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.90Чимэг   • 2020, 5 сарын 27. 10 цаг 36 минут

Явуут дундаа тамхи татаад явна, бас олон нийтийн газар, ялангуяа автобусн зогсоол дээр албатай юм шиг татна. Буудлууд дээр байгаа хогийн саван дээр тамхины зураг ч байхгүй, жижиг сажиг хог хийх л сав гэж ойлгодог. Харин тэр тамхийг нь олны хөлөөс зайдуу байх тамхины зурагтай хогийн сав бүхий газарт зогсож байгаад татаад явдаг баймаар байна. Алхаж яваад тамхи татах нь тэр хүний эргэн тойрны хүмүүсийг дам тамхидалтанд оруулсаар байна. Өррсдийгөө л хордуулна уу тамхичид аа!!!

202.126.88.57The   • 2020, 5 сарын 27. 10 цаг 27 минут

Erh chuluu gedeg yumaa ardchilalaa

202.126.88.57The   • 2020, 5 сарын 27. 10 цаг 26 минут

Erhten chuluu geddeg yumaa ardchilalaa

66.181.161.28Яяяя   • 2020, 5 сарын 27. 10 цаг 04 минут

Дэмжиж бн соёлыг түгээж бусдад үлгэр дууриалтай залуу бн

202.126.88.57Tur   • 2020, 5 сарын 27. 10 цаг 30 минут

Ene bol erh chuluu ardchilalaa

203.91.115.48зочин   • 2020, 5 сарын 27. 9 цаг 55 минут

байнга Зайсан толгой руу алхадаг юм. Алхаж байхад залуучууд нур цэрээ хаях нь багассан ч тэнд уусан архины шил пивоны лааз татсан тамхины иш маш их байна мөн залуучууд хүн суудаг сандал дээр гуталтайгаа гараад зогсчих юм аа, амны хаалт зүүхгүй байх нь их байна иймд Зайсан толгойг хариуцсан Нийслэлийн байгууллага нь анхаарал тавиач ээ

66.181.168.131   • 2020, 5 сарын 27. 9 цаг 00 минут

Hunees zaiduu tatna bizde

122.201.26.168зочин   • 2020, 5 сарын 27. 8 цаг 59 минут

Хүн бусдыг хүндэлснээр өөрөө хүндлэгддэг тул үйлдэл бүрээ анзаарах нь хотийн иргэний соёл. Тамхи татдаг хүнд ч хамаатай.

202.9.40.21Зочин   • 2020, 5 сарын 27. 8 цаг 44 минут

өө яадаг муу архичин бэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.