Германы Бундес лигийн 28 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсан "Боруссия Дортмунд" болон "Байерн Мюнхэн" клубүүд "Сигнал Идуна Парк"-т болж, зочин баг 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр "Байерн Мюнхэн" клуб 64 оноотой болж, араасаа нэхэж байгаа "Боруссия Дортмунд"-аас 7 оноогоор тасарлаа. Ингэснээр "Шар харууд" түрүүлэх боломжоо бараг л алдлаа.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Киммих 43 дахь минутад оруулж, багтаа ялалт авчирчээ. Одоо үлдсэн 6 тойргоос дөрөвт нь "Байерн" хожиход л түрүүлэх болзлоо хангана.
Сэтгэгдэл бичих