Монголын тогтвортой ноолуурын платформын Удирдах хорооны анхдугаар хурлыг нээж НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич үг хэллээ.
Тогтвортой ноолуурын платформын удирдах хороо нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны төлөөллөөс бүрддэг.
Платформын гол зорилго нь:
- Монгол Улсад ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хязгаарлаж буй суурь шалтгаануудыг арилгахад чиглэсэн “Талууд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжилтийг хангах,
- Төр, засгийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад тогтвортой ноолуурыг дэмжих эрх зүйн орчин, институцийн бүтэц, зохион байгуулалтыг бий болгох,
- Ноолуур бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэлийг байгальд ээлтэй, тогтвортой болгох зорилготой хэрэгжиж буй төсөл, санаачлагыг хурдасгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Монгол Улсыг тогтвортой ноолуурын тэргүүлэгч-үйлдвэрлэгч орон болгож, олон улсын зах зээлд байршуулах, тунхаглах юм.
Цаашид Монгол Улсад тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, зарчмуудыг нэгтгэж, нэгдсэн стандартыг бий болгох, ноолуурын тогтвортой үйлдвэрлэл бий болгох шалгуур үзүүлэлтүүдийг Монголын Хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй уялдуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Энэ нь Монголын ноолуурын салбарын цаашдын ирээдүй, хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан ажил болох юм.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголын стратегийн түүхий эд болох ноолуурыг төрийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагууд нэгдэж ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлж, улс орныхоо ирээдүйн эдийн засгийг төвхнүүлж ажиллаж байгаа та бүхэндээ өндрөөс өндөр ажлын амжилтыг хүсье.
ингэж нэгдсэн бодлоготой ,жишиг хэв загварт орж ,үнэ ч мөн савлаад байлгүй хэзээч тогсон байршилдаа ноолууруу бэлдэж өгдөг болвол малчидад амар улс эх орны нэр алдарт сайн ,төрд амар байх байгаа,,,