2020 оны 5-р сарын 27
11 цаг 15 минут

ХӨСҮТ: Дахин 7 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 148 боллоо

ЭМЯ өдөр бүр хийдэг 11:00 цагийн мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 20 гаруй орны нутаг дэвсгэрт сүүлийн сар гаруйн хугацаанд коронавирус илрээгүй. Хөрш ОХУ-д 24 цагийн дотор 8400 хүн коронавирусээр өвчилсөн. Манай олон аймагтай хиллэдэг Эрхүү, Буриад, Читид 54-100 гаруй тохиолдол нэмэгдлээ. Тиймээс бид тайвширч болохгүй. Амны хаалтаа сайн зүүх, хүн хоорондын зайг сайн барих, гадуур сэлгүүцэхгүй байх нь чухал. Манай улсад 179 хүн шинээр ажиглалтад орж, 36 хүн ажиглалтаас гарсан.  Одоогоор 1262 хүн ажиглалтын байранд байна. Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор 340 гаруй хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. 40 гаруйг ХӨСҮТ-д тусгаарласан.  Бусад нь өөр газар тусгаарлагдаад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаартай утсанд 170 дуудлага ирсэн. Гадаадаас 5 иргэн хандаж, коронавируст халдварын эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авсан.  

Иргэдээс хүмүүс гадуур бөөгнөрч сууж, тамхийг дамжуулж татаж байна гэдэг гомдол ирсэн. Коронавирус шүлсээр дамжих өндөр магадлалтай учраас тамхи дамжуулж татахгүй байхыг анхааруулж байна.  ДЭМБ-аас оношлуур, урвалж оношлуур гээд олон зүйл авч байгаа. DHL компани энэ бүх ачаа, тоног төхөөрөмжийг шуурхай авчирч өгч байгаа. Солонгост зургадугаар сарын 1-ээс сургуулиудыг нээх гэж байгаа юм байна. Тэгэхдээ анги, танхим бүрийг халдваргүйжүүлэх, хүүхэд хоорондын зайг 1.5 метр зайд барихыг шаардаж байгаа юм байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "2020 оны тавдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт 248 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 241-т нь коронавирус илрээгүй.  7 хүнд коронавирус илэрлээ. 2020 оны тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 6 оюутнаас илэрсэн.  Мөн тавдугаар сарын 13-нд Цэргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан байсан оюутнаас давтан шинжилгээгээр вирус илэрсэн.  13-нд ирсэн оюутны хяналтын шинжилгээг давтан хийхэд 14 дэх хоног дээрээ вирус илэрлээ. Тэгэхээр бидний 21 хоног тусгаарлах дэглэм зөв байгааг харуулж байна.

Өнөөдөр мөн 6 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 14 хоногийн эмчилгээний дараа оюутнууд эдгэрч, гарч байна. Монголд батлагдсан 148, эдгэрсэн 43, эмчилгээнд 105 хүн байна. 100 хүн хөнгөн, 5 өвчтөн хүндэвтэр байгаа. Өнөөдөр өглөө 340 хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Үүнээс 40-ийг нь сонгож авч, тусгаарлалаа. Вирус илрээд байгаа залуучууд 17, 18 настай хүүхдүүд байгаа. Бид онож, оюутнуудаа олноор нь авчирлаа.  Вирусийг нь илрүүллээ. Зөв эмчилгээний тактик барьж, эдгээж байна. Сэтгэл санаа ч өөдрөг байгаа, оюутнуудын" хэмээлээ.  

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.232Зочин   • 2020, 5 сарын 27. 15 цаг 24 минут

өвчтэй хүмүүс л амиа бодож гадаадад байгаа нэгийг өвчин гэж харж байгаа удахгүй гэрээсээ өвдлөө гээд хөөгдөх ви дээ

202.9.46.126Зочин   • 2020, 5 сарын 27. 15 цаг 11 минут

Одоо болиоч гадны оронд нь эмчлүүлэх хүсэлт тавиач заавал энд эрсдэл авчрах юм эх ороноо бодооч малнууд аав ээж нь дандаа дарга нэртй авилгачин ухнууд бгаа ядарсан ардын хүүхдүүд орос явж сурч чадахгүй ш дээ

202.9.46.253Зочин   • 2020, 5 сарын 27. 15 цаг 04 минут

МАСКГҮИ МАЛНУУД ГАДУУР ИХ ХӨЛХӨЖ БАИНА .........НӨГӨӨ ТОРГОЖ МОРГООД БАИНА ГЭСЭН ЯАСАН БЭ ???? МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРВАН ХОНОГ ГЭДЭГ БОЛСОН УУ ....................

124.158.109.232Зочин   • 2020, 5 сарын 27. 15 цаг 26 минут

өө энэ нөхөр хоттой хониндоо маск зүүлгэх гээд байгаа юм биш биз

192.82.64.217зоригоо   • 2020, 5 сарын 27. 14 цаг 29 минут

ачаалалаа даахааргүй байж яах гэж гаднаас өвчин зөөвөрлөж авчираад бга юм бэ Манай улс чинь гадны хүмүүсийг эдгээгээд явуулж бхад гадаад орнууд яагаад манай хүмүүсийг эмчилж эдгээгээд явуулж болохгүй бга юм бэ

192.82.64.217зоригоо   • 2020, 5 сарын 27. 14 цаг 26 минут

гаднаас орж ирээд бна. Гаднаас л авчирахаа больчих эх орондоо өвчин зовлонгүй тайван схн баймаар бна ш дэ

202.55.180.219Зочин   • 2020, 5 сарын 27. 13 цаг 01 минут

nadma boli

122.201.24.23Зочин   • 2020, 5 сарын 27. 11 цаг 54 минут

Наадмаа цахимаар үз гээд байхад наадам очиж үзэх гээд малнууд юм уу?

103.14.37.4Баярмаа   • 2020, 5 сарын 27. 11 цаг 44 минут

Хилээ нээх,наадам хийх зэрэг саналыг дэмжихгүй байх нь зүйтэй байна.

103.26.193.180Зочин   • 2020, 5 сарын 27. 11 цаг 44 минут

40 с бусдыг нь тусгаарлаагүй гэсэн үг үү.

192.82.75.128Түвдэн   • 2020, 5 сарын 27. 11 цаг 38 минут

Өвчтэй хүмүүс нэмэгдээд байхад наадам хийх гэдэг зөв юм болвуудаа

109.169.23.84Зочин   • 2020, 5 сарын 27. 11 цаг 31 минут

хилээ нээ гээд байгаа байлаа юмнууд болиорой доо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.