Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ. Уг үзүүлбэр дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан байна.
Тэрээр өөрийнхөө аав, ээждээ зориулан бичсэн дууг “The Voice” шоуны тайзнаа ийнхүү амилуулсан аж. Мөн үзүүлбэрээ үзүүлэхээсээ өмнө "Намайг Ганбүргэд овогтой Бөхчулуун гэдэг. Би монгол хөөмийч. Миний төрсөн нутаг маш үзэсгэлэнтэй, дэлхийд цөөхөн үлдсэн нүүдэлчин соёлыг хадгалан оршдог. Би 22 жил үндэсний хөгжим тоглож байна. Хөөмийлж эхлээд 15 жил өнгөрсөн байна” гэжээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
гайхалтай