Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өнөөдөр 17:00 цагийн үед 8-12 насны дөрвөн хүүхэд живж нас баржээ. Тус газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн онцгой байдлын албаны аврах баг эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч эндсэн байна. Дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргаж авсан ба яг одоо цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байгаа аж.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 3 хүүхэд тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж, ажиллаж байна"гэлээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Etseg eh buruugui. Hotiin zahirgaa buruutai. Amarsaikhan ta ajlaa sain hiigeegui uchir iim zuil bolloo
Эцэг эхчүүд нь гэж байгаа биз дээ
Тэр сул цалин авч байгаа гээд байгаа багш нар чинь бас эцэг эх юм бгаа биздээ. Цэцэрлэг сургууль ажиллахгүй байхад хүүхдээ яа гээв?
сул цалин авч байгаа багш нарыг эргүүл сайн хийлгээчээ хараа хяналтгүйн улмаас хайран сайхан үр хүүхдүүд мөн эцэг эхчүүд хариуцлагатай бай
Эцэг эхчүүд хүүхдээ сайн хараач хорио дэглэм тогтоочихоод байхад
МАНАН гийн гай балаг дуусашгүй аймаар аймшиг үргэлжилсээр хэзээ энэ зовлонг үхэл хагацлыг хүчин дээрэм хулгай хэргүүд дуусч цэг тавигдах бэ? өөрчлөх цаг болоогүйл юм байна
Хэн нэг хүн хаа нэгтээ ямар нэгэн байдлаар зуурдаар эндвэл МАНАН-гийн БУРУУ юу? Ингэж Монголчуудыг дунд нь яс хаяж, хагаралдуулж, хорт могой гүйлгэхээ боль!
Бас л Батүүлийн балаг.
Хүүхдүүд хараа хяналтгүй их сэлгүүцэж байна Төрөөс баахан цалин аваад ажиллаж байгаа олон нийтийн цагдаа /хэсгийн ахлагч нар/ юу хийж байна вэ Тухайн орчмыг харгиуцсан хэсгийн ахлагч нарт арга хэмжээ авах хэрэгтэй
En hotod hynii tuluu baugaa yms tsuun bn shyy de esbel ynetei esbel horoitoi gee l hyyhdyyd zab ih bolson uursnuu ungeed l yheed bhyy
Үр хүүхдээ хараа хяналттай байлгал даа. Хорвоогийн осол аюултай газрууд барагдашгүй их
Ээ идда хүүхдүүдээ хараач ээ эцэг эх гэсэн малнуудаа хайран хүүхдүүд харамсалтай байна бяцхан сахиусан тэнгэрүүд минь эх газрынхаа хөрсөнд амар тайван нойрсдоо ум сайн амгалан болтугай
Etseg ehed bitgii buruu uguud turiin tolgoig ileed bai. Tur ajlaa muu hiigeed huuhdudin ami nasiig hohirooson baihad etseg eh ruu ni sain harsangui gej uurlahtaiga. Chi esvel ted nariin gar huliin uzuur yum uu. Honogiin hooloo olohiin tuld huuhduudde sain zahij helj uldeegeed l ajildaa yavsan baigaa sh dee. Mergejliin hun bish, hen togtool usand jivne gej bodoh ve de.