Сурвалжилга: Сая гаруй хүнтэй нийслэлд 20-хон тамхи татах цэг багадаж байна

Монгол Улсад Тамхины Хяналтын Тухай Хууль хэрэгжиж эхлээд 15 жилийг үджээ. Бүхий л шатандаа тамхины эсрэг тэмцэхээр санаачилсан хууль ямар төвшинд хэрэгжиж, бодит байдал дээр ахиц гарсан эсэх талаар иргэд тэр бүр мэдээлэлгүй явсаар л байна. Хуулийн хүрээнд нүдэнд үзэгдэхүйц хийгдсэн ажлуудын нэг нь тамхи татах хүлээн зөвшөөрөгдсөн цэг байв. Гэтэл хэрэгжиж эхлээд найман сарын дараагаас л ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан тамхи татах цэгүүдийн одоогийн нөхцөл байдал болон түүнийг тойрсон асуудлыг сурвалжиллаа.  

Анх нийслэлийн ОНӨААТҮГ төсвөөс 320 сая төгрөгийн хөрөнгөөр 20 байршилд тавьсан тамхи татах цэгүүд хаачив гэх асуудлыг хөндөж байна. Нэг бүр нь 16 сая төгрөгөөр  боссон цэгүүд одоо ямар байдалтай байна вэ. Хууль цаасан дээр л үлдэх зүйл үү, аль эсвэл бодит байдалд хэрэгжих ёстой юу. Манайд бол өдий төдийхнөөр нь л хэрэгжээд байх шиг. Гэхдээ аж ахуйн нэгж,  албан байгууллага дотроо утаа баагиулан, сааралтан  суудаг үеээ бодвол  дээрдсэн нь үнэн. Гэвч зарим талаараа хуулийн хэрэгжилтийг нэхмээр санагдав.

Тамхины Хяналтын Тухай хуулийн  9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө,  9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг утаат тамхи татах хориотой цэгээр нэрлэсэн байна. Гэтэл манайд хүссэн хүн нь дуртай газраа тамхи татаж байна. Автобусны буудал гэлтгүй цэцэрлэг, сургуулиас 100 метр хүрэхгүй зайд, хүүхдийн тоглоомын талбай гээд хуульд хориотой хэмээн заасан газруудад тамхи татах дүр зураг өдөр бүр үргэлжилнэ. Нэг талаараа манайхны тамхины хэрэглээ хэт  задгайрч, хяналтгүй болсны дохио. Нөгөө талаар төрөөс тамхи татах цэгийг нь гаргаж өгсөн ч түүнийгээ бүрэн ашиглалтад оруулалгүй байсаар дам тамхидалтыг үүсгэж байж ч болох юм.

 

Тамхи татах цэгүүдийн ашиглалтын талаар иргэдийн байр суурийг сонсоход “Тамхи татах цэг гэж нэг хэсэг яригдсан. Сонссон төдий болохоос түүний талаар мэдээлэл байдаггүй” хэмээв. Зарим иргэд “Тухайн тамхи татах цэгийг 1-2 удаа харж байсан. Байнга л цоожтой байж харагддаг юм билээ. Нэг удаа орж татах гэсэн муухай үнэртэй, нус цэр, тамхины иш хаа сайгүй байсан. Тэгээд  жижигхэн зайд зогссоноос гадаа тамхиа татсан нь дээр бодсон” гэж байлаа.

 

Үүнээс харахад тамхи татах цэг нь нэр төдийхнөөр байх бус чанар, стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлсэн байвал хэрэгжилт сайжрах биз ээ.

 Тамхины тухай хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар МХЕГ-аас нь тодруулахад “Бид хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалтаа тогтмол хийж байгаа. Одоохондоо дүн мэдээллийн нэгтгэлийн ажил хийгдээгүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин ирэх зургадугаар сарын дундуур хяналт, шалгалтын ажилтай холбоотой мэдээллийг өгөх болно” гэсэн хариуг өглөө.

Нийслэлд 13 байршилд 20 тамхи татах цэгийг байршуулсан

Олны хөл даган байршуулсан гэх тамхи татах цэгүүдийн талаар мэдээллийг Хот тохижилт үйлчилгээний газрын орлогч дарга С.Батбаатараас тодруулахад “Анх 2015 онд Улаанбаатар сангийн хариуцан ажилласан  тамхи татах цэгүүдээс 20-ийг нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-д хүлээлгэн өгсөн. 2016 онд “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ татан буугдаж, Хот тохижилт үйлчилгээний байгууллага тамхи татах цэгүүдийн үйл ажиллагаа, ашиглалтыг нь хариуцах болсон. Анх 20 байршилд байрлуулсан байсан. Одоогоор 13 байршилд 20 тамхи татах цэгийг байршуулсан байна. Жишээлбэл, Чингис хаан ОУ-ын нисэх буудал, "Дүнжингарав" худалдааны төв, "Мишээл экспо", "Драгон"-ы нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Вокзал, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, НОБГ гэх мэт байршлуудад байна. Тамхины цэгүүдэд тухайн байршлын ашиглалтын гэрээ хийж, хариуцсан газрууд өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцдаг. Харин манай байгууллагын зүгээс ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг нь засварлаж, бусад хэрэгцээтэй үед цэвэрлэгээ үйлчилгээг нь хийдэг. Сүүлд  2 байршлаас тамхи татах цэгийг нүүлгэн шилжүүлсэн. Учир нь тухайн цэгийг хариуцсан гэрээт газар нь ашиглалтын гэрээг цуцлах санал гаргасан учраас шилжүүлж авсан. Ашиглалтын явцад эвдрэл, гэмтэл их гардаг. Тэр бүрт нь манай дотоод шуурхай албаны ажилчид очиж засвар үйлчилгээг хийдэг. Нийслэлийн төсөв, мөнгөнөөс үл шалтгаалан ашиглалтын зардлыг манай байгууллага өөрөөсөө гаргадаг ” гэв.

Тамхи татах цэгүүд нийгэм, өсвөр үед буруу үлгэр жишээг үзүүлж байна

Гудамжинд ил задгай байдлаар тамхи татах, тусгай орчинд татах хоёр ялгаатай болов уу. Судалгаанаас үзэхэд, тамхи татаж байгаа нь бус дэргэдэх  хүмүүс дам тамхидалтад өртдөг аж. Дам тамхидалтын улмаас дэлхий дээр жилд нэг сая орчим хүн нас бардаг байна.  Манай улсад ажлын байранд 22, гэрийн орчинд 32 хувиар дам тамхидалтад өртдөг тухай судалгаа гарсан. Тамхи татаж буй хүн өөрөө хордохоос гадна хоёрдогч болон гуравдагч дам тамхидалтыг бий болгож байдаг. Тамхины утаагаар амьсгалахыг хоёрдогч, тамхи татсаны дараа үлдэх үнс, тортог, үнэрээр амьсгалах нь гуравдагч дам тамхидалт юм. Дам тамхидалт нь хүүхдэд тунгалгийн булчирхайн, цусны, тархины зэрэг хавдруудыг үүсгэхээс гадна дунд чихний үрэвсэл бий болгодог сөрөг нөлөөтэй. Харин насанд хүрсэн хүмүүст амьсгалын замын хатгаа, хавдар, үр зулбалтыг үүсгэдэг гэнэ.

2015 онд Тамхины Тухай Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тамхи татах цэгийг байгуулахаар зааж өгсөн. Гэтэл энэ нь олон нийтийн газар дам тамхидалтыг үүсгэх, хүүхэд залуучуудад буруу үлгэр жишээг бодитоор харуулж байна. Манай улсын 4 хүн тутмын нэг нь тамхины хэрэглээтэй байгаа юм. Ингэхдээ 13-15 насны өсвөр үеийнхний 14 хувь нь тамхи татаж, 3 хувь нь электрон тамхины хэрэглээтэй байна. 2005 онд тамхи шинээр татаж эхэлж буй хүний нас 20 байсан бол 2019 онд 18.9  болж залуужсан аж. Энэ нь нийгэмд залуусыг уруу татсан реклам, сурталчилгаа их байгаатай ч холбоотой байж болох.  Нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэгт бөөгнөрч байгаа нь нэг талаараа тамхи татах орчинг бүрдүүлэх, уруу татах, боломжтой мэтээр залуу үеийн ухамсарт нөлөөлөх далд хэлбэрийн сурталчилгаа явагдаж байгааг үгүйсгэхгүй. Хууль хэрэгжсэний дүнд сайн, муу нөлөөллүүд нийгэмд зэрэг бий болсоор байна. Дан ганц хуулийг батлахын зэрэгцээ түүнд хяналт тавих механизмыг өндөрсгөх шаардлага ч бий.  Иймд тамхи татах цэгтэй  байх  заалтын  ач холбогдол бага учраас хуулиасаа хасах шаардлага ч үүсч болох юм. 

Тамхи татах нь хүний эрх хэмээн харж болох ч дам тамхидалтад өртөхгүй байх нь ч бидний эрх. Гадаад улс орнуудад ийм жишгийг хэрэглэж, шүүхэд ханддаг тохиолдол ч байдаг гэнэ. Нэг орчинд тамхилж байгаа хүмүүс уушгиа утаад гарах нөхцөл, дүр зураг тамхи татах цэгүүдэд байсаар л байдаг.

Коронавирусын үед нэг дор олон хүн байж болохгүй учраас тамхи татах цэгийг хаасан

Бид тамхи татах цэгийн дүр зурагтай танилцахаар Улаанбаатар төмөр замын авто вокзалыг зорив. Вокзалын гадна талбайд хөдлөх цагаа хүлээсэн  иргэдийн хөл хөдөлгөөн их. Биднийг очих үед вокзалын үйлчилгээний ажилчид ногоон байгууламж, тохижилтын ажилд гар шамдан ажиллаж харагдав. Ийн ажиглан явах зуур өнөө дуулиант хэргийн эзэн тамхины цэгийг зүглэн очлоо. Вокзалд тамхи татах цэг гурав байдаг аж. Гэвч бүгдийнх нь хаалга цоожтой байлаа. Цэгийн гадна тавьсан савын ойролцоо хүмүүс очиж тамхи татаж харагдлаа.

Бид тамхи татах цэгүүд яагаад цоожтой, вирусийн үед ямар ариутгал халдвагүйжүүлэлтийг хийж байгаа талаар тодруулахаар Улаанбаатар төмөр замын үйлчилгээ хариуцсан инженер н.Дэлгэрмаатай уулзахад “Төмөр замын вокзалаар ердийн үед өдөрт дунджаар 3000-4000 хүн үйлчлүүлдэг. Иймд тамхи татах цэгт хүмүүсийг нэг дор олноор бөөгнөрүүлэх нь коронавирусын үед эрсдэлтэй гэж үзсэн учраас мэргэжлийн байгууллагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хаачихсан байгаа. Харин гадна хэсэгт тамхи татах цэгийн савыг гаргаж тавьсан. Манай байгууллагын зүгээс хоёр цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна. Эдгээр гурван цэг нь 56 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй.  Бид Хот Тохижилтын газартай хамтран ажиллах гэрээн дор тамхи татах цэгийг энд байршуулсан. Нийгмээрээ тамхинаас татгалзаж чадаагүй тохиолдолд тамхи татах цэг байхаас өөр аргагүй.

Ялангуяа үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж буй иргэдийнхээ зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг хангаж өгөх үүрэгтэй. Үүний нэг нь тамхи татах цэг. 2016 онд цэгүүдийг авч ирж байршуулахаас өмнө иргэд булан, тохой, ил задгай л тамхиа татдаг байсан шүү дээ. Тэр үеээ бодвол манай байгууллагын хувьд ч үйлчилгээгээ өргөжүүлж, боловсронгуй болгож байна. Үүний хэрээр үйлчлүүлэх иргэд маань соёлжиж, хууль дүрмээ мэддэг болсон. Тамхины тухай хууль гарч, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тамхи татах цэгүүдийг байршуулсан. Хууль батлагдахаас өмнө хүний тамхи татахыг хориглох эрх цагдаад ч байсангүй. Харин тамхины тухай хууль батлагдсанаар тамхины хэрэглээ хумигдаж эхэлсэн” гэлээ.

320 сая төгрөгөө салхинд хийсгэх үү аль эсвэл зохицуулалтаа сайжруулах уу

Тамхины тухай хууль сайнтай, муутай хэрэгжсээр. Сая хол давсан хүн амтай  нийслэлийн хотын хэмжээнд 20 ширхэг тамхи татах цэг гэдэг багадахаар тоо. Хэн түүнийг хаанаас зорьж очиж, тамхи татах вэ гэдэг ч эргэлзээтэй. Хуулийн хэрэгжилтийг бодитой болгохын тулд зөв бодлого дутагдаж байгаа нь үнэн.

  Хуулиасаа тамхи татах цэг гэх ойлголтыг хасч, 20 орчим цэгээ татан буулгах зохицуулалт байж болох юм. Аль эсвэл 320 сая төгрөгөө хий дэмий салхинд хийсгэхгүйгээр тамхи татах цэгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ тамхи татах цэгийг нэмэгдүүлэх үүргийг төр дангаараа хариуцах албагүй мэт санагдана. Учир нь аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах үүргээ мэдэрч, тамхи татах цэгийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд авч байрлуулбал төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны уялдааг ч сайжруулах сайн талтай. Мөн иргэд тамхи татах үедээ хүлээн зөвшөөрөгдсөн цэгийг хэзээ ч, хаанаас ч олох боломж бүрдэж, гудамжинд гарсан боловсон тамхичид маань соёлжиж эхлэх биз ээ.

Иргэн та, бид дам тамхидалтад өртөх магадлал өндөр. Иймд гудамжинд, хажууханд тань тамхи татаж буй хүн байвал шаардлагаа чөлөөтэй тавих хэрэгтэй.  Харин залуус маань тавьсан шаардлагыг хүлээж авдаг байх соёлыг өөрсдөдөө суулгах шаардлага ч байсаар байна.   

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.228Зочин   • 2020, 5 сарын 28. 17 цаг 50 минут

Бичигч хүн та 320 сая төгрөгөөр хөгшин залуу гэж ялгалгүй алсуур алж байгаа ТАМХИ гэх хор энэ нийгэмд ямар их балаг тархийг бодож үзсэнгүй юу ? Дам тамхиндалт хотоор дүүрч байгааг бодолцсонгүй юу ? Ингэж пэмий балай зүйл сараачиж эдийн засаг мэддэг хүний дүрд мунхаглан тоглож байхаар ТАМХИНЫ эсрэг ХУУЛЬ хэрэгжих талаар бичиж болсонгүй юу ?

66.181.188.228Зочин   • 2020, 5 сарын 28. 15 цаг 20 минут

Үүнийг хийтэлсэн хүн ер нь ямар ч аргаар хамаагүй мөнгө олох бодолтой хүн аж. Таны УХААН дэндүү БОГНИНО байгаад харамсаж байна....

66.181.188.228Зочин   • 2020, 5 сарын 28. 15 цаг 18 минут

Тамхиар юм уу аль архиар мөнгө олох гэдэг уг нь төрийн бодлого баймааргүй л санагддаг юм. Харин ч энэ тал дээр хяналтаа сайжруулж ГУДАМЖ талбайд онцгойлон орц хонгилд тамхи татахыг ХАТУУ ХОРИГЛОХ хэрэгтэй дээ.

66.181.161.38Эхнээ   • 2020, 5 сарын 28. 13 цаг 47 минут

Тамхи архины хор хөнөөлийг таниулах ажлыг эрчимжүүлж, архи тамхинаас гарахыг уриалан, гарсан хүнийг урамшуулъяа

37.139.1.169Амгалан   • 2020, 5 сарын 28. 14 цаг 46 минут

Урамшуулахад буруу зүйл байхггүй ээ. Би архи тамхинаас татгалзаж чадахгүй байсан , ганц хүнд дурлаад л хоёр хорноос гарчихсан. Одоо 12 жил болж байна даа. Залуучууд , эр эм, хөгшин залуугүй татгалзах хэрэгтэй . Бодлогоор арга хэмжээ авч болох ч хувь хүний сэтгэлзүй маш чухал санагдсаан 🙏

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 28. 17 цаг 01 минут

ииййййшш хөөрхөн штээ....үнэн шүү.... сэтгэл зүй чухал

37.139.0.147Зочин   • 2020, 5 сарын 28. 17 цаг 34 минут

🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

198.16.66.123Zochin   • 2020, 5 сарын 28. 9 цаг 53 минут

albatai yum shig tsegiig ni olshruul ch geh shig, hairan saihan zaluuchuud tamhi tatah yu ni saihan bainaa, bolimoor yum

66.181.188.74Зочин   • 2020, 5 сарын 28. 9 цаг 11 минут

Гудамжаар тамхи татаад алхалж байдгаа болимоор бна. Тамхиа татаад шүлсээ хаяаад тамхичингууд заваан

202.126.88.221Зочин   • 2020, 5 сарын 28. 8 цаг 59 минут

ТАМХИ ТАТАХ АЛБАТАЙ ЮУ?

37.139.1.169Зочин   • 2020, 5 сарын 28. 14 цаг 47 минут

Албагүй ээ.

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 28. 9 цаг 27 минут

Tamhi tatdaggui,shaaltsdaggui hujaaruugaa zail

202.9.47.126Зочин   • 2020, 5 сарын 28. 20 цаг 08 минут

тэнгэрлэг орк монголоо гэж зайлуул

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 28. 8 цаг 46 минут

Humuusees olon niitees joohon zaiduul tatna bizdee,hudnii baliaruud l buudal deer tatna shils tseree nusaa niine sheene baana ballaj bnshde

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.