ШӨХТГ-аас мэдээлэл хийх үеэр цементийн үнэ өссөн асуудлаар хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэд хэрэглэгчдээс цементний үнэ нэмэгдсэн талаар удаа дараа гомдол мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 05-наас эхлэн хяналт шалгалт хийхэд хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дэлхий нийтээр тархсан коронавирусээс үүдэн ЭМЯ,УОК-оос гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу тухайн цементийн үйлдвэрүүд ажиллах хүчнээ хэсэгчлэн зохион байгуулсантай холбогдуулан үйлдвэрлэл өмнөх жилүүдээс оройтож эхэлсэн байна.
Тухайлбал 100 хувь хятадын хөрөнгө орууалттай “Мөнхийн баян тал”ХХК-ийн хувьд өдөрт 300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдөр ажиллах хүчний нөхцөл байдлаас болоод үйлдвэрлэл эхэлж амжаагүй. Энэ нь зах зээл дэр хомдол үүсгэх, үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Мөн “Мон цемент”, МАК компаниудын хувьд 2020 оны тавдугаар сарын 11-14-ний хооронд гурван өдөр цахилгааны хягзаарлалтад орж , үйлдвэрлэл доголдсон байна. Энэ доголдлоос үүдэн үйлдвэрүүдийн эргэх зуух, дулаан зарцуулагч тоног төхөөрөмжүүд технологийн горим алдагдаж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, тасалдсан, багассан байна.
Тиймээс үйлвэрлэгчид энэ байдлаа олон нийтэд мэдээлж ажиллах, бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт ороогүйг танилцуулах хэрэгцээ шаардлага байна. Үйлдвэрлэгчид үнэдээ өөрчлөлт оруулаагүй байхад жижиглэн аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүс зах зээлд үнэ нэмж байгаа нөхцөл байдал байна.
Монгол Улсад цемент үйлдвэрлэж байгаа 6 үйлдвэр, 4 ферм ажиллаж байна. Хүчин чадлын хувьд жилд 3,6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллаж байна. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад эргээд хоёр сая тонн орчим цемент экспортод гаргах боломж байна гэсэн нөхцөл байдал байна” гэв.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хуучин шиг хятадаас цементээ авцгаае уриал байна монгол үйлдвэрүүд үнэ ээ нэмээд хэцүү байна
***** ГЭЭЛ МУУЛААД БАЙНА ЯГ ҮНЭНДЭЭ ЭД НАР БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРНО ГЭДЭГТЭЙГЭЭ ХЭЗЭЭ ЭВЛЭРЭХ ВЭ ЯГ ҮНЭНДЭЭ ТЕХНОЛОГИЧ ХЯТАД НЬ ИРЖ ЧАДААГҮЙ ХӨЛ ХОРИОНД ОРООЛ ЧАНАР ДОГОЛДООД АСУУДАЛ ҮҮССЭН ЭНИЙГЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ЗӨВ МЭДЭЭЛЭЭЛ УТГА УЧИРГҮЙ ХЯТАДУУДТАЙ ХАРШИЛТАЙ ЮМ ШИГ ТЭНЭГҮҮДДЭЭ БОДИТ ҮНЭНГ ОЙЛГУУЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ
Uildver ni hurtel hujaagiih,uursduu iulvertei bolloo geed surjigneed baisan ,tsement ni 2 dahin ussun genee bur damarvh uguh nide