2020 оны 5-р сарын 28
11 цаг 25 минут

Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй

     Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэтэл Ерөнхийлөгчийн Шашин, соёлын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хулан шашнаар улстөр хийж эхэллээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гандангийн хурлыг тогтмол дамжуулдаг ТВ9 телевизээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёрыг “гадаадын захиалгаар шашны хуулийг өөрчлөх төсөл боловсруулсан” гэж гүтгэлээ.

Нэгт, Ц.Хулан Баянзүрх дүүрэгт буюу УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Хууль тогтоох дээд байгууллагад нэрээ дэвшүүлсэн хүн эхлээд хуулийн төслийг уншиж ойлгодог болох хэрэгтэй. Шад шүлгийн мөр холбох, шадар хуульчдын бичсэн төслөөр хууль тогтоох хоёр зөрүүтэй.

Хоёрт, Ц.Хулан эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн. Өөрийн ойлгоогүй хуулийн төслийг улстөрд ашиглаж, буддист, христүүдийн дунд яс хаяж, монголчуудыг хагаралдуулж болохгүй. Ийм наад захын ёс зүй, соёлгүй хүн УИХ-д нэр дэвшиж байгаа нь харамсмаар.

Гуравт, Ц.Хулан маш эмзэг сэдвийг өөрийгөө сурталчлахдаа ашиглалаа. Хүний сүсэг бишрэлийн асуудал нь Үндсэн хуулиар олгогдсон эрх учир Сонгуулийн хуулиар шашны асуудлаар өөрийгөө сурталчлахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн байгууллагад хэн нэгэн гомдол гаргахад нэр дэвших эрхгүй болох эрсдэлтэй улстөр хийжээ.

Баянзүрхчүүд морин тэрэг хөлөглөж, зохиолын дуу дуулсан С.Жавхланг УИХ-д сонгочихоод харамслаа барж дийлэлгүй арайхийн бүрэн эрхийг нь дуусгаж байхад араас нь онгодтой шүлэгч бүсгүй үхэр тэрэг хөлөглөөд дүрэмгүй тоглолт хийгээд сонгогдохгүйг мэдэх л учиртай хүн.

Шашны хууль буюу ҮАБЗ-ийн судалгаа

Ц.Хулан л гадаадын захиалгаар хууль хийлээ гэж мөр холбоод байгаа болохоос Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн судалгаа, захиалгад үндэслэж бичсэн байдаг. Судалгаанд суурилсан хуулийн төслийн үзэл баримтлалтанилцуулгыг үзээрэй.

Өнөөгийн УИХ-д олон сонгогдсон туршлагатай парламентч, төрийн хар хүн Ц.Нямдорж гадаадын захиалгаар хууль бичээд суух хүн биш. Шударга, хатуу үгтэй Ц.Нямдорж сайдад өширхөх ямар санааг Ц.Хулан агуулсан юм бол доо. Сонгууль дөхсөн үед арай дөнгүүрийг нь балбаж нүдэж тодордог арга барилаар хандав уу, ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын захиалгаар түүн рүү ноцов уу. Шашны хуулийн төслийг ХЗДХЯ яагаад олон нийтэд ил болгож, санал сэтгэгдлийг нь хүлээн авч эхэлснийг тодотгоё.

Манай улс Үндсэн хуулиар иргэдийнхээ шашин шүтэх, эс шүтэх эрхийг тунхагласан. Ингэснээр бурхны судар аравчнаас авдарт залагдаж, хүмүүс сүсэг бишрэлээ нуухаа больсон. Гэвч өдийг хүртэлх 27 жилийн хугацаанд шашны байгууллагуудын тоо эрчтэй нэмэгдэж, шашны байгууллагууд манай иргэншил, соёл заншил, үндэсний ялгаралд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрэв. Иймээс ҮАБЗ-ийн судалгааг үндэслэж, монголчуудын ахуй соёлд харшилсан, эмх замбараагүй үйлдэлд уриалсан, ёс бус зан үйлд сургасан этгээд гаж урсгалуудыг цэгцлэх талаар хууль бичигдсэн. Энэ бол гадаадын иргэдийг Монголд шашны байгууллага байгуулахыг хориглосон, гадаадын Засгийн газар, гадаадын байгууллагуудаас санхүүжүүлэхийг хориглсон заалтуудтай Шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл, уламжлалт шашны бодлогыг этгээд гаж урсгалуудаас хамгаалах тогтолцоо юм. Гэтэл энэ төслийг уншаагүй, уншсан ч албаар харлуулсан нэвтрүүлгийг Ц.Хулан өөрийгөө хүмүүст таниулах гэж цацууллаа. Ингэж хорлох нь улсдаа, Монголдоо хортой үйлдэл.

Шашны хуулиар хориглох заалтууд

Монгол Улсын анхны таван яамны нэг Хууль зүй, дотоод хэргийн яам гадаадын захиалгаар хууль бичсэн үү, дотоод аюулгүй байдлаа бодож хууль бичсэн үү гэдгийг эндээс үзэх боломжтой. Хуулийн төслөөс үзвэл харин ч элдэв гаж урсгалын муу нөлөөнөөс хамгаалах заалтууд их байгааг тэнэг хүн ч ойлгоно. Тодруулбал:

6.2.2. төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх соёлын уламжлалыг нандигнан өвлөх үүднээс Монгол Улс дахь буддын шашин /цаашид “уламжлалт шашин” гэх/-ы зонхилох байр суурийг хүндэтгэх бөгөөд энэ нь иргэн бусад шашныг шүтэхэд саад болохгүй байх;

12.3. Дараахь этгээд нь шашны байгууллагын үүсгэн байгуулагч байхыг хориглоно:

12.3.1. гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

12.3.3. үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах, үндэсний эв нэгдэлийг бусниулах, төрлөөр устгах зорилгоор шашны үйл ажиллагаа явуулсан, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг түгээн дэлгэрүүлдэг шашны бүлэг, шашны байгууллагын гишүүн.

27.2.1. албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсхүл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалах;

27.2.6. хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах;

27.2.7. сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх;

27.2.8. гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах;

27.2.9. шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах;

27.2.10. амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоох, хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах;

27.2.12. үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор шашны үйл ажиллагаа явуулах, энэхүү үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулах, бусдыг элсүүлэх;

27.2.13. шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, хэт даврах болон салан тусгаарлахыг ухуулах, уриалах зэргээр үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулах;

27.2.14. харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хууль бус бусад аргаар явуулах гэх мэт зохицуулалт оржээ.

Гадаад харилцааг улс төрд ашиглаж болохгүй

Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа яруу найрагч Ц.Хулан нэлээд уран яруу маягаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээллийг гүтгэжээ. Ингэхдээ нэрийг нь хавчуулж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг гадаадуудад шашны хуулиа орчуулж өгсөн гэжээ. АНУ-ын Элчин сайдын яам 2015 оноос хойш тасралтгүй, жил бүрийн Шашны эрх чөлөөний өдрөөр Монголын бүх шашны төлөөллийг оролцуулан дугуй ширээний уулзалт зохион байгуулдаг.

Сайн харвал тэрхүү уулзалтад Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав, Монголын мусульмануудын нийгэмлэгийн тэргүүн К.Саираан, Католик сүмийн лам, Христийн сүмийн номлогчоос гадна хүний эрхийн байгууллагын төлөөлөл, Элчингийн ажилтнууд харагдана.

Манай улс Олон улсын Энх тайваны өдрөөр Энхтайваны хонх цохих арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Энэ нь шашны элдэв мөргөлдөөн гаргахгүйн тухайтад олон шашны төлөөлөл санаа бодлоо нэгтгэн илэрхийлэх өдөр. Өөрөөр хэлбэл, шашнаар ялгаварлан гадуурхахын эсрэг байдаг улс. Харин Ц.Хулан гаж урсгалыг хаах Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай хуулийн төслийг эсэргүүцэхээр барахгүй гадаад харилцааг улс төрд ашиглаж, төрийн хүний шинжгүй авирлажээ.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.183.178Зочин   • 2020, 5 сарын 28. 13 цаг 21 минут

Тийм шдээ, энэ Хулан гэж хүүхэн Баянзүрхэд өрсөлдөх гээд ийм юм хийж яваам байна лээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.