Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт цүнхээл ус тогтсон байсан бөгөөд Дэнжийн мянгаас хүүхдүүд тоглох гэж очоод дөрөв нь эндсэн юм. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөв.
Тэрбээр “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 настай байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж, амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.
Энэ асуудалд ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.
29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Дэд хурандаа Баатархүү та хэвлэл мэдээллийн ажилтан хүн монгол хэлээр зөв ярьж сурмаар юм. Наад хүүхдүүд чинь нас бараагүй, амь үрэгдсэн, амь эрсдсэн.
Монголчууд яаж амьдарч байгаа нь энэ хөөрхий хүүхдүүд хаа байсан дэнжийн мянгаас тоглох газар хайж явснаар харж болно. Хүүхдийн тоглоомийн талбай гэсэн сүржин нэртэй гулсуур, савлуур хоёр л байна. Гэр хорооллын хүүхдүүдэд бүр энэ ч бараг байхгүй. Бүтэн хорооны хэдэн мянган айлын дунд хамгийн ихдээ л 5 байгаа. Ийм байхад гэр хорооллын хүүхдүүд хаана тоглох вэ. Тэдэнд тоглоомын газар орох мөнгө ч байхгүй. Энэ бол монгол төрийн эмгэнэл юм даа.
Багтана явсан газар балагтай, Бат-Үүлийн өгсөн зөвшөөрөл гайтай
Хүүхэд тоглох талбайгүй, машин зогсох зогсоолгүй шавсан барилга байшингууд бариад байна. Дээд хулгайчууд!!! хотын даргаа!!!!!! хүүхдийн амиар босч байгаа барилгаа нялх үрсийн минь дурсгалийг нь хүндэлсэн тоглоомийн талбайтай цэцэрлэгт хүрээлэн болгож нүглээ наминчилцгаа!!!!!!!!!!!!!!
Xenees xariutslaga nexex be
Huuhduud ee gadaa togluulj bolohgui tsag uy bolchd bga shu de aaw eejuud ee
Хаа байсан дэнжийн мянгаас хараа хяналтгүй тэр хол юу хийх гэж явав даа.Нөгөө талаар барилгын компаниуд харуул хамгаалалт байхгүй хашаа барьсан болоод хаячихдаг би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаг нь харагдаж байна
МХЕГ гэж ямар ч хүчгүй, чадваргүй байг бн. Энэ олон байцаагчид юугаа хийдэг бнаа хорооны засаг дарга гэж бас 1 юм байх ёстой доо
Муу ард түмэн дандаа хүүхдийн амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг хийдэг хэзээ ч ухаан суух нь тодорхойгүй
Sdaa yu bolood bn aa.Shunaliin buzaruudad gazar uguh yosgui baisan.Bat-uul baisan.Bat-uul gichiidee ugsunuus iim bolov.
Tuhaind ued ilruulchiheed bhad ygaad odoog boltol Niisleliin gazrin alba ni hariutslaga tootsoogui um be??? MH ajilaa hiichihsen zorchlig ni ilruulchihsen bn shv de
Hairan saihan huuhduudiin amiar toglodgoo odoo bolivol taarna.Us togtson baina gedeg chin tend barilga barij bolohgui gesen ug shde.barigdsan bol heden ch hunii amidralaar togloh baisiin.er ni bol uer us, baigaliin gamshig hezee ch irj bolno.Tuul orchmoor bair bitgii av.baigali ergedeg um shu! Uvug deedes min medeed l uul usaaraa orolddoggui baij dee.1 chuluug ch hunduuldeggui bailaa huuhed baihad.Um uzeegui yduu ,medleggui ussun umnuudiin ur udam l ingej ulun tsarailj gazar nutgiig sendiildeg baihdaa.Gor ni irdeg umdaa alsdaa.yu ch helehevdee.
Namar, uvliin tursh huuhduud ugaartaj ami nasaa aldaj baisan, ter yavdluudiin shalgalt yu bolson be? Ene zasag urd umnu baigaaguigeer humuusiin amind mash haltai zasag bolj huvirsan. Ajliin hariutslaga Erunhii said, salbariin saiduudad ch baidaggui, zuvhun soshialiin heden trolluudaa l ashigladag shoychin zasag togtson. Ajlaa ner turtei guitsetgej baigaa said 1 han l bna, busad ni uneheer itgeded gologdoj bna.
Эцэг эхүүд хүүхдэдээ анхаарлаа хандуулаач ээ
yu gesen ug yum, iim nasnii huuhduuded etseg ehiin hariutslaga yarigdahgui !
Ажилдаа явдаг юм байгаа биз дээ
Gol murnii sav gazart baishin barina geed uhsan pizdaa ter zuvshuurliig ni ugsun pizdaa nar l hariutslagaa huleeh heregtei
Монголчууд усанд чулуу ард түмэн ш дээ.Яс хүндтэй бие физологийн онцлог нь тийм.Их бага усруу бүү ор.Ялангуяа таньж мэдэхгүй усруу.Таньж мэднэ гэдэг нь хаана цүнхээл хаана эргүүлэг байдгыг мэддэг,сэлэх голоо эхлээд морь малаар гаталж үзээд хэр гүн байгааг нь мэдэж байж л бидний хүүхдүүд хөдөө голын усандаа сэлдэг байлаа.Хот газрын хүүхдүүд юу мэдэхэв.Ногоорсон усруу юун ч зоригтой ордгын.
Covid - хөл хорио бэлэн байдал зарлаад бүх сургууль хаасан байхад ингэж бөөнөөрөө тэр хол явж байдаг. Эцэг эхчүүд дор бүрээ бодох асуудал шүү. Хүүхэд!
Авто аваар, угаар, хүчин, ухсан нүх, Засаг дарга нарын хүн амины хэрэг ... ингээд л алаад, алуулаөд хараад суугаад байх юм уу Энэ улсад төр засаг гэж бн уу
газар эзэмшлийн гэрчилгээг түргэн цуцлаж газрыг түргэн булах арга хэмжээ аваач дээ үнэхээр хүүхэд тоглох газаргүй болсноос хайран хүүхдүүд амь насаа алдлаа шуналтангууд идсэн мөнгөтэйгээ хамт үхээсэй
Одоо энэ компанийн барилгө барих зөвшөөрлийг цуцлах, төр газраа авах хэрэгтэй
Yadaj end orj bolohgui ayultai geed paiz hatgacnihad yadag bnaa Ewii hairan urs hodood hooson togloh gazargui ysnadaa
Ezemshigch n aylgvi baidliig hangaj ajillah yostoi
Ум ма ни бад мэ хум. Хайран үрсүүд.
тоглох талбайгүй болсон хүүхдийн буруу гэж юу байхав, тэр хүүхэдээ алдсан эх эцгийн буруу ч гэж юу байхав, гол нь зах замбараагүй газрын наймаа намаар дамжин төрд гарсан хулгайчдын дураараа дургилтийн гай энэ шүүдээ. одоо энэ дөрвөн уулын дунд хашигдсан бойнд орох гээд үхлээ хүлээж байгаа мал шиг байхаа болимоор байна, яагаад заавал төр засгийн удирдлагад үзээрийн хулгайч нар ээлжлэн гарч байх ёстой юм, 3 сая монголын 1 шахам дээд боловсрол эрүүл ухаантай хүмүүс байгаа биздээ, энэ хулгайн бүлэглэлүүдэд харьяалалгүй хэнч байсан яадаг юм.
Үнэн шүү, Санал нэг байна,
Хашаа байх ёстой ш тээ
Хашаа болон анхааруулах тэмдэг тавиагуй тэр компани буруу. Эцэг эх нь тэр компанид гомдод гаогах хэрэгтэй. Хоерын хоер хуухэдээ алдсан болон насбарсан хуухдуужицн ар гэрт эмнэлэг илэрхийлэе. Харамсал илэрхийлж бна