Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30 -ны 09 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаараа ирүүлсэн хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт ирүүлж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.
Гэтэл уг товлогдсон шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгч гадаадаас ирээгүй байгаа, хохирогч С.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт дахин гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 01-ны 9.00 цагт товлолоо.
Г.Сүхболд нар нь цагдан хорих 461-р ангийн ажилтнууд бөгөөд тус хорих ангид амиа егүүтгэсэн талийгаач, гавьяат шүүгч Л.Бямбаагийн хэрэгт холбогдон ийнхүү шүүгдэж байгаа аж.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шведэд ар гэрийн гачигдлаар очоод гэдэг шалтгийг ойлгодоггүй ээ
Авилгач амиа хорлогчийн өөрийн үйлдлийн төлөө ажилтнуудыг шийтгэх нь зөв үү. Тэд амиа хорлоход хүргэх хэрэгсэл шоронд нэвтрүүлэх бололцоог олгосон байж болох юм.
Omnoos.n.Delpereh.n.Odoo.bolildoo.Ede.nar.Ardaa.Ur.huuhed.Ehner.Aav.Eej.geed.Olon.hun.tejeedeg.baiha.Ene.arai.heterlee.bol.Burhan.baidag.bolvuu.buuu.med.
Yadarsan.morooroo.ajilaa.hiisen.humuus.Eh.Huuhedee.Onchoruuleed.shorond.orhuu.Morooroo. ajilaa.hiij.bolohgui.yum.uu.Ed.nariig.shorond.hiigeed.ard.n.heden.huuhed.onchin.hozroh.ve.
Амьддаа улс эх оронд минь гай болоод үхэхдээ ажиллаа хийж явсан хүмүүст гай болоод яасан үүл лайтай авгай вэ?
ZA BOLIDOO AVILGAL AVCH BARIGDAAD AMIAA HOROLSON HUNII TULUU YAAHAARAA SHUUHIIN SHIIDVERIIN AJILCHID HEREGT ORJ BAIDAG YUMBEEE MANANG UNDSEER N USTGAYAAAAAAAAAAAA