Байр суурь: Баянзүрх дүүргийн сонгогчид нам биш хүнийг нь харж сонголтоо хийнэ

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэр хэдийнээ тодорсон байгаа билээ.  Тэгвэл сонгуулийн хоёр тойрогтой Баянзүрх дүүрэгт ямар нэр дэвшигч иргэдээс  дэмжлэг авах вэ гэдэг нь таамаг төдий байна. Иймд бид нийслэлдээ хамгийн их хүн амтайд тооцогддог  Баянзүрх дүүргийн иргэдээс тойргийнхоо нэр дэвшигчдийн талаар хэр мэдээлэлтэй, тэдэнд ямар шаардлага тавьж итгэл хүлээлгэх тухай байр суурийг нь  хуваалцлаа.

Б.Энхтуяа: Хууччуулаа сонгоод өөдлөхгүй байх аа

Баянзүрх  дүүргийн иргэн

  -Манай тойрогт ямар хүмүүс нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл байхгүй байна. Гэхдээ энэ жилийн сонгуульд шинэ залуу, боловсон хүчин сонгогдоосой гэж хүсэж байна. Учир нь олон жил төрд суучихсан, хөрөнгөжсөн, дахиад эрх мэдэлд гарах гэж санаархаж байгаа хууччуулаас хаширчихаад байна шүү дээ. Тэднийг дахиж сонгоод өөдөлнө гэж огт бодохгүй байна. Ийм учраас хууччуул нь залуу хүмүүст зайгаа тавьж өгсөн нь зөв байх. Залуу хүний сэтгэн бодох чадвар, аливааг харах өнцөг нь өөр учраас улс орондоо шинийг хийж, бүтээж чадах байх. Энэ жилийн сонгуульд шинээр нэр дэвшиж байгаа залуусаа дэмжинэ.

Г.Нармандах : Нэр дэвшигчид хөрсөн дээрээ буумаар байна

Баянзүрх  дүүргийн иргэн

-Нэр дэвшигчдийн талаар мэдээлэл одоохондоо ирээгүй л байна. Ер нь эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцох сэтгэлтэй, зүтгэлтэй хүн нь сонгогдож байвал хэрэгтэй. Нас бол тоо шүү дээ. Мэдээж төрийн хүнд мэдлэг, туршлага гэдэг зүйл заавал байх ёстой. Тэр дундаа хууль тогтоох байгууллага учраас хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй хүн байх нь чухал. Сүүлийн үед бөхчүүд, дуучид гээд мэргэжлийн бус хүмүүс төрд нэр дэвших нь ихэссэн. Манай дүүргээс өмнө сонгогдож гарсан хүмүүсийн хийж, бүтээсэн дорвитой ажил нүдэнд үзэгдэхгүй л байна. Тэнгэрт тулсан мөрийн хөтөлбөр, амлалт өгч гардаг ч түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь цөөхөн.

Сонгууль дөхөхөөр л ийм, тийм юм хийлээ гээд өөрсдийгөө сурталчилаад  эхэлдэг. Цахим сүлжээгээр түүнийгээ тараагаад л байдаг. Яг үнэндээ манай нэр дэвшиж байгаа хүмүүс хөрсөн дээрээ буумаар байна. Тойрогтоо ажилламаар байна. Тэдний амлалтыг хүлээвэл мөрөөдөл биелэхийн наян жил болох байх даа.  

н.Хулан: Сонголтдоо илүү хариуцлагатай хандах жил гэж бодож байна

Баянзүрх дүүргийн иргэн

      -Залуу хүмүүс сонгогдох нь дээр байх. Хууччуул нь ахиад сонгогдвол идэж, уугаад, хөрөнгөжөөд л явах биз.  Энэ жилийн сонгууль шударга зарчмаар явагдаж, иргэд маань зөв хүнээ сонгоосой л гэж хүсэж байна. Миний хувьд нам биш хүнийг нь харж сонголтоо өгнө. Өмнөх жилүүдэд мөрийн хөтөлбөрийг нь ч харахгүйгээр саналаа өгчихдөг тохиолдол байсан. Энэ жил илүү хариуцлагатай байж, сонголтоо зөв хүндээ өгнө гэж бодож байгаа.

Д.Гантуяа: Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харж сонголтоо хийнэ

Баянзүрх дүүргийн иргэн

        -Улс орондоо хэрэгтэй зүйлсээ мэдэрч хийж, бүтээж чаддаг нэгэн байх хэрэгтэй. Мөн ард түмнээ харж ханддаг байх ч чухал. Хуучин ажиллаж байсан туршлагатай хүмүүс гарч болно. Гэхдээ энэ жилийн сонгуульд мэдлэг боловсролтой залуус их нэр дэвшиж байх шиг харагдсан. Тэднээсээ сонголтоо хийнэ гэж бодож байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудахаас, дээшилж сайжирч байгаа зүйл байхгүй шүү дээ. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайн харж сонголтоо хийнэ. Сонгууль маань шударга л явагдаасай.

 З.Очир: Бидэнд нам биш хүн хэрэгтэй байна

Баянзүрх дүүргийн иргэн

 -Олон жил нэр дэвшсэн хүмүүс дунд чадвартай, туршлагатай нь ч бий. Түүнийг үгүйсгэхгүй. Энэ жил шинээр нэр дэвшигчид хүчтэй орж ирж байх шиг байна. Нам бол одоо чухал биш болсон. Бидэнд хүн л хэрэгтэй байна. Хамгийн гол нь хүмүүжилтэй, төлөвшилтэй, улс эх орондоо хийж бүтээх чадвартай нэгэн байвал болмоор байна даа. Залуу боловсон хүчин төрд сонгогдож гарах хэрэгтэй байх. Залуусыг туршлагагүй гээд л голоод байна. Бид туршлагагүй хүмүүсийг сонгож байж л  тэднийг туршлагажуулна шүү дээ.

 Г.Цогтсайхан: Төр бол туршлага судлах газар биш

Баянзүрх дүүргийн иргэн

-Нэр дэвшигчдийн талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ тараах материалаар нь л хүнийг сонгоно гэж юу байх вэ дээ. Туршлагатай хүнийгээ л сонгох хэрэгтэй байх даа. Залуусыг сонгоод, тэд туршлага судлах байдлаар ажиллавал хэрэггүй шүү дээ. Төр гэдэг чинь туршлага судлах газар биш.  

М.Бат-Эрдэнэ: Нам биш хүнийг нь харж сонголтоо хийнэ

Баянзүрх дүүргийн иргэн

    -Залуучуудаа дэмжинэ гэж бодож байна. Боловсролтой, мэдлэг, санаачилгатай байх хэрэгтэй. Олон жил төрд гарсан хүмүүсийг ард түмэн маань сонгохгүй байх талаас нь анхаараасай гэж хүсэж байна. Бид олон жилийн туршлагаар хаширчихаад байна шүү дээ. Их олон жил тэдэнд итгэж, хууртагдаж явлаа. Харин одоо нам чухал биш. Хүнийг нь харж сонголтоо хийнэ. Байгаа бүх зүйлээ дээгүүрээ хуваагаад идчихээр ард түмэнд юу оногдох билээ дээ. Ард түмний амьдрал хэцүү байна.

Манай тойрогт өмнө нь сонгогдсон гишүүдээс хийсэн, бүтээсэн ажилтай хүн гэвэл цөөхөн л байх. Намаас нэр дэвшиж байгаа хүмүүс бол сэтгэлд нийцэхгүй л байгаа. Залуу хүмүүстээ саналаа өгөөрэй гэж ард түмэндээ уриалах байна.

 УИХ-ын сонгуулийн 22, 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт дараах нэр дэвшигчид өрсөлдөх юм.

АН:

  1. З.Энхболд  / УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан/
  2. Т.Батцогт/ АН-ын ҮБХ-ны гишүүн /
  3. Ц.Одонтунгалаг / НИТХ-ын төлөөлөгч /
  4. Д.Пүрэвдаваа  / БЗД-ийн Засаг дарга асан/
  5. Ж.Баясгалан / АН-ын гишүүн/

МАН:

  1. Б.Саранчимэг / УИХ-ын гишүүн/
  2. Б.Энхбаяр / Хууль зүйн дэд сайд асан /
  3. Х.Булгантуяа  / Сангийн дэд сайд/
  4. Э.Бат-амгалан / Бага хурлын гишүүн/
  5. Ж.Чинбүрэн / Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан/

ШИНЭ эвсэл:

  1. С.Амарсайхан /Эдийн засагч/
  2. Х.Батсуурь /Эдийн засагч/
  3. Ж.Батзандан /УИХ-ын гишүүн, Улс төр судлаач/
  4. Ш.Батсамбуу/Геологич/
  5. Ц.Баттуяа / Хуульч/

Та Бидний Эвсэл:

  1. Р.Өсөхбаяр/ Хууль зүйн магистр /
  2. Г.Золзаяа / Эрх зүйч /
  3. Б.Батболд / МУНН-ын дарга /
  4. С.Бямбасүрэн / Эрх зүйч/
  5. Л.Өнөрбаяр / МУНН-н Ерөнхий нарийн бичгийн дарга/

Зөв хүн электорат:

  1. П.Наранбаяр / Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга /
  2. Г.Уянгахишиг / Инвескор Капитал ҮЦК Гүйцэтгэх захирал /
  3. Д.Гантулга / Хөдөлмөрийн үндэсний намын ЕНБД /
  4. Г.Рагчаасүрэн / Гэрэгэ Партнерс ХХК Захирал/
  5. А.Дөлгөөн / Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга/

Эрх Чөлөө Хэрэгжүүлэгч нам:

  1. А.Эрдэнэбаяр
  2. Д.Батдэлгэр

Хөгжлийн хөтөлбөр нам:

  1. Д.Өнөрчимэг /Зураач /

Сахигтун Үндсэн Хуулийн 19 эвсэл:

  1. Л.Наранбаатар
  2. Ж.Батзориг
  3. П.Хишигбаяр
  4. Д.Баянзул
  5. Г.Сүхболд

Зөн Олны Нам:

  1. Б.Лхамхүү
  2. Н.Сарангэрэл

Ард Түмний Олонхийн Засаглал Нам:

  1. Д.Ганзориг
  2. Ц.Мөнхжаргал
  3. В.Ганболд
  4. Д.Батбилэг

Гэр хороолол хөгжлийн нам:

  1. Б.Батсүх / “Гэр хороолол хөгжлийн нам”-ын дарга/
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.240Зочин   • 2020, 5 сарын 29. 12 цаг 15 минут

Булгантуяа БЭнхбаяр дээр Зөв хүн электоратын эхний 3 ыг сонгоход болно.Хотод маш сайн сонголтууд байна.

202.179.25.34Zochin   • 2020, 5 сарын 29. 9 цаг 42 минут

Nuur chairaagiin charii, zurag chorogiin taraagaachee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.