Э.Билгүтэй: Сиддарт хун тайж миний сэтгэлд хоногшсон хамгийн том дүр

МҮОНТ-ийн кино орчуулгын нэвтрүүлгийн албаны орчуулгын найруулагч, дуу оруулагч жүжигчин Э.Билгүтэйтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 14 жил тууштай ажиллаж, 12 мянган орчуулгын кинонд дуу оруулжээ. Сүүлд Энэтхэгийн "Бурхан багш" олон ангит киноны гол дүр болох Сиддарт хун тайж буюу гэгээрэлд хүрэх бурхан багшийн дүрд  дуу оруулахаас гадна  орчуулгын найруулагчаар ажиллаж байна.  Тэрбээр "Бурхан багш" киног шимтэн үзэж, ухаарал, энэрэл хайрыг олохыг хичээж байгаа үзэгчиддээ зориулан чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

 

 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Э.Билгүтэй  гэдэг. Хөвсгөл аймгийн уугуул иргэн. 2003 онд  СУИС-д элсэж орсноос хойш орчуулгын дууны жүжигчнээр 14 дэх жилдээ  Үндэсний телевизэд ажиллаж байна.

-Орчуулгын дуу оруулах, жүжигчин мэргэжлийг сонгох болсон шалтгаан, 14 жилийн өмнөх түүхээсээ хуваалцаач?

-Би багаасаа  кино үзэх дуртай хүүхэд байсан. Сурагч байхдаа хаана л кино гарна, алгасахгүй бүгдийн үздэг байлаа. Тухайн үед пристовкний кино гэж гардаг байсан. Нэг киног 50 төгрөгөөр үздэг. Ихэвчлэн цагийг тэнд өнгөрөөдөг байлаа. Ахлах сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт  өгөх аз завшаан тохиолдож, кино драмын ангид орж, жүжигчин мэргэжлээр сургуулиа төгссөн. Орчуулгын кино бол жүжигчин хүнд маш нарийн мэдрэмжүүдийг мэдрүүлдэг. Бид 2500 жилийн өмнөх  “Бурхан багш”- ийн тухай кинонд дуу оруулахдаа тэр  үеийн үйл явдал, хүмүүсийн зан байдалд дунд амьдардаг. Тиймээс л өөрийн мэргэжилдээ одоог хүртэл дуртай.

-Ихэнх хүмүүс орчуулгын киноны дуу оруулагчийг дэлгэц, тайзны жүжигчидтэй харьцуулахад, хялбар ажил хийдэг  мэт санадаг . Тэгвэл  орчуулгын дуу оруулагчид   тайз, дэлгэцийн  жүжигчдээс ялгарах онцлог юу вэ?

-Онцлог нь өөрийн дотоод сэтгэлээс гардаг дуу хоолой, өнгө, мэдрэмж бүхнийг бэлэн гарсан орчуулга, дүрс бичлэгтэй  уялдуулан цогц болгож үзэгчдэд хүргэдэг. Зөвхөн дуу, хоолой дотоод мэдрэмжийн хэлэмжээр дүрийг амилуулдаг.

Хоолойны өнгөнөөс гадна дотоод сэтгэлийн мэдрэмж хамгийн чухал 

-Ажлын гараагаа шинээр эхлэхэд бэрхшээлүүд тулгарч байсан уу. Эхлэл бүр амархан байдаггүй шүү дээ?

-Анх “Ноёнтоон, Хаантаан, Тэр ирлээ, Байна уу, Сайн байна уу, Баяртай” гэх мэт үгнүүд хэлж эхэлдэг. Учир нь туршлагагүй, хоолойны өнгө тогтоогүй байдаг. Мөн текстээ унших харааны хурд, жүжигчдийн хоолойг сонсоод орчуулгатай холбох, дүрс бичлэгийг өөрийн дотоод сэтгэлтэйгээ холбоно.  Үндсэн дөрвөн холбоосыг маш хурдан хугацаанд үнэн зөвөөр холбож гаргах ёстой байдаг. Эдгээрийг хослуулж чадахгүй байснаас болж дэргэдэх жүжигчиддээ хүндрэл учруулж  байсан үеүд байсан. Гацаж, түгдрэх гэх мэт. Тэр болгоноос маш их санаа зовдог байлаа.  Намайг шинэ ажилтан байсан учраас толгойг маань илж байгаа болов уу гэж боддог байсан. Дараа нь хамтран ажиллагсдадаа төвөг учруулахгүйн тулд мөн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж бусдад зөвөөр ойлгуулж, хийж буй уран бүтээлээ чанартай болгохын тулд ганцхан хормыг ч алдаж болохгүйгээр анхаарлаа маш сайн төвлөрүүлж хичээж эхэлсэн.  

Хөгтэй хүндхэн  зүйлүүд маш их тохиолдож байлаа. Загнуулна, зэмлүүлнэ. Тэр бүрт шантрахгүй байх хэрэгтэй. Эхлээд ганц нэг кинонд дуугарч үзчихээд гэртээ хариад орой гарахыг нь  хүлээнэ. Хүлээж, хүлээж сонсоход их л хэцүү, ичмээр сонсогддог байлаа.  Ямар хүний хоолой гэхээрээ ийм сонин байдаг байна аа гэж боддог байсан. Бусад жүжигчдийн  хоолой маш  сайхан сонсогдоно. Өөрийгөө болохгүй байна гэж голоод хүн бүрээс “Би яах уу, одоо юу хийх ёстой вэ” гэж асуудаг байлаа. Хүмүүст орчуулгын кинонд дуу оруулах амархан харагддаг байх. Кинонд дуу оруулж сурахыг хүсвэл эхлээд ажиглаж сурах хэрэгтэй. Дүрийнхээ оронд өөрийгөө байна хэмээн төсөөлж, хоолойны ямар өнгийг гаргах уу, яаж тестээ амилуулах уу, хэрхэн дүрстэйгээ холбож амьдруулах нь гэдэг хэцүү байдаг. Ихэнх хүмүүс хоолойны өнгө гоё бол кинонд дуу оруулах боломжтой  гэж ойлгодог.  Хоолойны өнгөнөөс гадна  тухайн хүний дотоод мэдрэмж маш чухал нөлөөлдөг.

-14 жилийн хугацаанд маш олон орчуулгын кино болон өөр уран бүтээлүүдэд дуу оруулсан байх. Ойролцоогоор хэчнээн дүрд дуу оруулсан байна вэ?

-Дүр гэвэл барагцаагаар тоо хэлэх боломжгүй юм. Харин дуу оруулж ажилласан  киногоо баримжаагаар хэлбэл 2018 онд  тоолоход 12 мянга байсан шүү.

-Энэ олон кинонд дуу оруулан  ажиллахад таны сэтгэлд хоногшин үлдсэн дүр гэж байдаг уу?

-Маш олон дүр бий. Тэдгээрийн дотроос Clint eastwood  “Grantorino”  гээд кино санаанаас гардаггүй юм.  Тэр киноны гол дүрийн баатар Сlint  төгсгөлд нь хүний өмнөөс нь дээрэмчдэд алуулаад  нас бардаг. Би өвөөтэйгөө ойр дотно өссөн хүүхэд. Тэр үед өвөө минь бурхан болоод удаагүй байсан. Сүүлд нь ламтны дурсгалын үг хэлэх гэсэн боловч би уйлаад, хэлж  чадахгүй  байсан. Студиэс гарч тайвшраад дахин унших гэсэн бас л болдоггүй. Бараг 4-5 удаа оролдсоны эцэст  дуусгасан даа. Мөн “Бурхан багш” киноны Сиддарт хун тайжийн дүр хэцүү бөгөөд миний амьдралд хоногшиж үлдэх том дүр болсон.  

-МИВ телевиз албан ёсны эрхтэйгээр  “Бурхан багш” киног үзэгчдэд хүргэж байна. Энэхүү кинонд дуу оруулан ажиллаж байгаа  орчуулгын баг  хамт олны тухай хуваалцвал?

-Үндэсний телевизийн кино алба редакц болсноос хойш  30-аад жилийн түүхтэй хамт олон. Бид  “Бурхан багш”  Энэтхэгийн 55 ангит киног  Энэтхэг, Монгол улсын дипломат харилцаа үүссэний 65 жилийн ойд зориулан сүсэгтний холбоо, Гандантэгчилэн хийд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Энэтхэгийн элчин сайдын яам, Үндэсний телевиз зэрэг олон байгууллагууд хамтран үзэгчдэд хүргэж байгаа. Үндэсний телевизийн зүгээс зургаан орчуулагч, хоёр дууны найруулагч ажиллаж байна. Орчуулсан материалын шашны үг хэллэгүүдийг сүсэгтний холбооны хүмүүс хянан тохиолдуулсан. Мөн долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй жүжигчин дуу оруулан ажилласан. Мөн манай продюсер бидний арын албаны ажлыг маш сайн  хариуцан ажилласан. Миний бие энэ кинонд дуу оруулахаас гадна  орчуулгын найруулагчаар давхар ажилласан байгаа.

-Кино албаны орчуулгын найруулагч хүний үүрэг юу бэ?

-Орчуулгын найруулагч нь орчуулагчдын өгсөн текстийг судлан, дуу оруулах жүжигчдийн дүрийг хуваарилдаг.  Жишээлбэл, Шүдодан хаан, Пражапати, Махамаяа, Яшодара хатанд хэн дуу оруулахыг хуваарилдаг. Мөн жүжигчдийн үг хэллэг, тоглолтод анхаарч ажилладаг.

-“Бурхан багш” кинонд дуу оруулах жүжигчдийн хуваарилалтыг хэрхэн хийсэн бэ. Магадгүй Девдат хун тайжид дуу оруулсан хүн Сиддартад дуу оруулсан бол зохимжгүй байх байсан болов уу?

-Мэдээж тийм шүү дээ. Дуу оруулах жүжигчдийн хуваарилалтыг маш удаан бодсон. Орчуулга гарснаас хойш удаан бодсоны эцэст  МУГЖ Нэргүйбаатар, Цэнгэлмаа гуай болон Мангалагийн  дүрд дуу оруулсан Оюунчимэг нарыг урилгаар оролцуулсан. Хамгийн амар хуваарилагдсан хүн бол Шүдодан хаан, Паражапати хатан, Девдат хун тайжид  дуу оруулсан жүжигчин  Батболд, Отгонжаргал, Эрдэнэбаяр  нар  байсан. Учир нь  хоолойны өнгө, хувь хүний зан чанар нь тухайн дүрд тохирно гэж үзсэн. Харин Сиддарт хун тайжид дуу оруулах хүнийг хамгийн сүүлд олсон.  Жүжигчдийг сонгохдоо  хоолойны өнгө, тоглолтыг маш сайн боддог. Сиддартын дүрд дуу оруулах жүжигчнийг маш удаан хайсны эцэст  хамт олонтойгоо  хэн байвал болох талаар ярилцсан. Тэр үед би орчуулгын найруулагч хийж байсан учраас ачаалал ихтэй байсан.  Тухайн үед кино багийн   продюсер “Сиддартын дүрд дуу оруулах нь чиний хийх ёстой ажил, чи өөрөө л хий” хэмээн хэлсэн. 

Тухайн үед хүмүүс “Бурхан багш” буюу  Сиддартад  дуу оруулах гэдэг бол энэ насанд олдож буй  буян заяа  гэж бэлэгшээн хамтдаа зургаа даруулахыг хүртэл санал болгодог байсан.  Энэ болгонд би дутуу дулимаг ажиллаж,  хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг алдах вий хэмээн маш их санаа зовинож явдаг.

 Шүдодан хааны дүрд дуу оруулсан жүжигчин Ш.Батболд

  Девдат хун тайжийн дүрд дуу оруулсан жүжигчин Т. Эрдэнэбаяр

-Орчуулгын найруулагч хүний хувьд  “Бурхан багш”  киноны дүрүүдийн онцлогийг ажиглавал Сиддарт хун тайжаас гадна хамгийн их анхааралд татах ямар дүрүүд байгаа вэ?

-Сиддарт хун тайжийн араас Яшодра, Девдат, Мангала хатны дүр орно. Сиддарт хун тайжийн дүрийг тодотгож өгдөг дүр нь  Девдат, Мангала, Дронадан юм. Эсрэг талын дүрүүдийн тусламжтай, Сиддарт хун тайжийн дүр илүү ойлгомжтойгоор  тодрон  гарч ирнэ. Тэд муу зүйлийг хийж байж  Сиддарт хун тайж эерэг талаас нь харуулдаг. Тиймээс  эсрэг талын дүр маш чухал. Мөн хаан, хатдын дүрүүд бүгд сонирхолтой дүрүүд байгаа.

-“Бурхан багш” киног маш хүлээлттэйгээр үздэг үзэгчдэд хандан кино багийн зүгээс үзэгчдийг ойлгоосой магадгүй мэдэгдэл хийж, уулзах боломжгүй ч гэсэн хэлмээр санагддаг үгс  байдаг болов  уу?

-Үзэгчиддээ маш тэвчээртэй үзээрэй гэж хэлмээр байна. Нэг, нэг ангиар нь үзэх нь илүү амттай шүү. Сиддарт хун тайж удахгүй гэгээрэлд хүрч бурхан багш болно. Тэрнээс хойш бурхан багшийн хэлж байгаа үг, өгүүлбэр болгон үнэ цэнэтэй байна. Дандаа үнэ цэнэтэй, ухаарал хайрласан ангиуд удахгүй гарна. Та бүхэн үзсэн анги болгоноосоо нэгийг тунгааж, айлдсан сургаал бүрийг нь ойлгож ухаараарай.  Хэт яаран сошиалаар хадмал орчуулгатай ангиудыг нь үзэхийн оронд  анги болгоныг гинжин хэлхээгээр тэвчээртэй үзээрэй. Мөн бүгд авах гээхийн ухаанаар хандаарай гэж хэлмээр байна.  Дараагийн ангиудад Бурхан багш    “Хүн болж төрнө гэдэг агуу зүйл, Хүн болгон гэгээрэлд хүрэх боломжтой” гэж хэлсэн бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст өөрийн олж мэдсэн бүхнийг  хуваалцахын төлөө тэмцдэг шүү. 

-Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ хэрхэн бахархдаг  вэ?

 -Хүн болгонд хариулт  нь олдоггүй маш олон асуултууд байдаг. Ялангуяа сэтгэлээс гардаг асуултуудын хариулт олдоггүй. Эдгээрийн учрыг “Бурхан багш”  кинонд дуу оруулснаас хойш  ойлгож байна. Сонгосон мэргэжлээрээ бахархах болон яагаад сонгосондоо эргэлзэх үеүд надад  байсан. Хэрвээ би  машин засдаг эсвэл эмч байсан бол аав,ээжийнхээ бие нь өвдсөн үед тариа хийгээд, биеийг нь үзэх байсан болов уу миний мэргэжил надад тус болохгүй байгаад байх шиг үе надад олон байсан. Харин сүүлийн үед энэ бодол маань өөрчлөгдсөн. Миний мэргэжил шиг сайхан мэргэжлийг сонгосон хүн ховор байх. Яагаад гэвэл өглөө эрин үеийн кинонд дуу оруулж, өдөр нь түүхэн юм уу хайр дурлалын сэдэвтэй кинонд дуу оруулах нь өдөр бүр өөр өөр ертөнцөөр аялж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Энэ нь миний мэргэжлийн давуу тал юм. Би өөрийгөө 2000 настай гэж хэлэхэд олон хүн гайхах байх. Учир нь би 2000 жилийн өмнөх үеийг харуулсан кинонд дуу оруулаад тэндээ амьдарч,   мөн мянган жилийн цаадахыг харуулсан кинонд дуу оруулбал  түүндээ ч амьдарч чадна. Энэ бол миний мэргэжлийн гайхамшигтай бахархал болдог.

Тэрбээр ярилцлагын төгсгөлд "Бурхан багш" Энэтхэгийн 55 ангит киног үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн жүжигчдийн  уран чадварыг маш сайн харуулж чадсан шүү. Нэгэн зүрх сэтгэлээр маш сайхан хамтран ажилласан. Орчуулагчид ажлаа маш сайн хийсэн.  Мөн “Бурхан багш" киног орой болгон шимтэн үзэж ухаарлыг олох гэж хичээж байгаа, уншигчид, үзэгчиддээ баярлалаа, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн хэллээ. 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.191Тогоо   • 2022, 3 сарын 4. 20 цаг 20 минут

Бурхан багшийн дууг оруулсан залуу үнэхээр буянтай, хувьтай, бас их авьяас чадвартай байлаа.. Санасан үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай👍

66.181.184.191Тогоо   • 2022, 3 сарын 4. 20 цаг 16 минут

Бүх уран бүтээлчдэд маш Их баярлалаа Бурхан багшийн дууг, бусад дүрийн дууг ч үнэхээр гайхалтай сайн оруулсан… Та бүхэндээ улам их амжилт хүсэн ерөөе өө👍

202.55.180.219Зочин   • 2020, 5 сарын 29. 14 цаг 15 минут

Amjilt

202.70.34.38Зочин   • 2020, 5 сарын 29. 14 цаг 11 минут

Сэтгүүлч нь ямар их алдаатай бичдэг юм бэ! Олон хүн унших ярилцлагыг сайн нягталж шалгах хэрэгтэй шүү дээ. Бодвол сургууль төгссөн л байх даа.

202.126.88.53Зочин   • 2020, 5 сарын 29. 13 цаг 03 минут

Хөнгөхөн сайхан ярилцсан байна дуу оруулагч сайхан мэргэжил, сайхан залуу байна хувьтай хүн юмааа

150.129.142.39Зочин   • 2020, 5 сарын 29. 12 цаг 09 минут

Ih goy hiisen kino bna lee. Ih l saihan sanagdaj bgaa. Netflix deer uzej bgaa. Sub unshih hetsuu gehdee l zogsohgui uzeed bh yum bilee. Mongoloor olj uzeh yumsan

202.55.180.219Зочин   • 2020, 5 сарын 29. 11 цаг 44 минут

Ямар гоё юм бээ баярлалаа

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 29. 10 цаг 58 минут

Ene yag yu yum be

37.76.22.186Зочин   • 2020, 5 сарын 29. 10 цаг 05 минут

Ажлаа хийнгээ сайхан буян үйлджээ. Буянд нь даган баясая

103.229.122.75Зочин   • 2020, 5 сарын 29. 9 цаг 19 минут

Одоо үеийн монгол кинонууд уйтгартай кино гэж хэлэхэд ичмээр кинонууд

110.26.166.186Зочин   • 2020, 5 сарын 29. 8 цаг 56 минут

Их сайхан ярилцлага уншлаа. Хэдий би монгол хэлээр их бага ярьдаг ч монгол хэлээр кино үзэх, монгол сэтгэл хөдлөлийг мэдрэх үнэхээр сайхан байдаг. Монголын Үндэсний Телевизээр шууд бүх нэвтрүүлгийг нь үзэх боломжтой болсонд их талархаж байгаа. Бас дуу оруулагчдын, дууны найруулгын чанар маш сайн гэж үнэлдэг. Та бүхэнд ажлын болон уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.