МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хоёрдугаар сараас хойш МХЕГ-аас нийтдээ 22845 чингэлэг, 2500 вагонд халдваргүйтгэл хийж, хяналт тавьж ажиллаж байна. Дараах анхааруулгыг иргэдэд хүргэхийг хүсч байна.
Эх үрсийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо онцгой анхаарахыг анхааруулж байна. Хадгалалтын нөхцөл, хаяг шошгыг сайн харж авах хэрэгтэй. Мөн давс, сахар, өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгохгүй байх зөвлөмж хүргүүлж байна. Түүнчлэн хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна.
Мөн гэдэсний халдварт өвчин энэ улиралд их гардаг учир хүнсийг зөв хадгалах, эрүүл ахуйн шаардлагын дагуу бэлтгэж хэрэглэхийг зөвлөж байна.
Олон улсад интернэт худалдаатай холбоотой коронавирусийн тохиолдол нэмэгдэж байна. Өчигдөр 62 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр 82 болж өссөн байна. Тиймээс өвчлөл бүртгэгдсэн улс орноос аливаа бүтээгдэхүүн интернэт худалдаагаар захиалж авахгүй байхыг ард иргэддээ зөвлөж байна.
Интернэт худалдаагаар ирсэн илгээмжийг авахдаа сав, баглаа боодлыг нь болон задалсны дараа дотор байгаа бүтээгдэхүүнд гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийсний дараа хэрэглээч гэдэг зөвлөмж өгч байна. Халдваргүйтгэлийн бодистой алчуур, салфеткууд зөндөө байдаг" гэв.