2020 оны 5-р сарын 29
14 цаг 25 минут

Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг онцоллоо

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг “2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар  хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар 

буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.111Зочин   • 2020, 5 сарын 30. 13 цаг 07 минут

НЗД , НМХГ-ын дарга нар огцрох ёстой

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.