2020 оны 5-р сарын 30
10 цаг 00 минут

Б.Лхагвасүрэн: Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарах нь тодорхой гэж харж байна

-Өмнөх жишээнээс харахад, тайлангийн хариу өөрчлөгдөж байсан тохиолдол байхгүй-

Монголбанкинд өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийж, манай улсын төлөөлөл ФАТФ-ын хуралд цахимаар оролцож, ажлын тайлангаа хамгаалснаар “саарал жагсаалт”-аас гарах боломж бүрдсэн талаар хэлсэн. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тайлангаа амжилттай хамгаалсан, “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэж байна гэлээ. Эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?

-ФАТФ-д ямар улсыг жагсаалтад оруулдаг уу, яаж гаргадаг вэ гэсэн өөрийн дүрэм, журамтай. Хамгийн гол нь хамтын үнэлгээний тайлан. Энэ тайланг Монгол Улс хамгаалчихлаа. Одоо ФАТФ-аас манайд ирж шалгалт хийх нэг үйл явц байгаа. Ковид вирусийн үед ирж шалгах нь уу, үгүй юу. Сая ч гэсэн хурлаа цахимаар хийсэн шүү дээ. Ер нь бол коронавирустэй холбоотойгоор хоёр дахь үнэлгээг хийхгүй байсан. Тавдугаар сарын 11-ний хурал болохгүй байсан гэсэн үг. Сангийн сайд хүсэлт гаргасан. Монголбанкнаас ч бас хүсэлтээ өгсөн. Бид тайлангаа бэлтгэчихсэн, хамгаалахад бэлэн гээд. Хүсэлтийн дагуу хоёр улсын тайланг хамгаалуулсан. Нэг нь Исланд, тавдугаар сарын 5 буюу манай дараа тайлангаа тавьсан.

Монгол Улс тавдугаар сарын 4-ний өдөр тайлангаа тавьж, хамгаалсан. Тайлангийн хариу ингээд ирлээ. Тайланг хүлээж авсан, даалгавраа биелүүлсэн байна гэж үзсэн. “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангасан гэж үзэж болно. Одоо ФАТФ-ын өөрийнх нь дотоод зохион байгуулалт л мэдэх болчихоод байна. Тэд хэзээ хурлаа хийх вэ гэдгээс хамаарна. Өмнө нь “саарал жагсаалт”-аас гарч байсан орны жишээнээс харахад, тайлангийн хариу өөрчлөгдөж байсан тохиолдол байгаагүй юм билээ. Яг л хуваарийнхаа дагуу хурал нь болоод, шийдвэрээ гаргаж байсан. Бид Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарах нь тодорхой байна гэж харж байгаа.

-Европын холбооны “хар жагсаалт” гэж яриад байна. Европын парламентаар удахгүй баталж магадгүй байгаа. Энэ жагсаалтад орохгүй байх талаар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Европын холбоог Монгол Улсад төлөөлж сууж байгаа Элчин сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй тайлбар өгсөн. “Хар жагсаалт” гэдэг нэршил байхгүй. Стратегийн дутагдалтай гуравдагч хөрш улс гэдэг жагсаалт байгаа гэдгийг хэлсэн. Энэ жагсаалт яаж бий болдог вэ гэхээр, Олон улсын Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”-аас автоматаар авдаг юм билээ. Ийм л зохицуулалт байгаа. Тиймдээ ч Монгол Улсыг автоматаар  оруулж ирж байгаа. Гэхдээ энэ жагсаалт эцсийн байдлаар батлагдаж гараагүй. Европын парламент энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрвээ автоматаар ордог юм бол автоматаар хасагдах уу гэдэг асуултыг бид тавиад, 2, 3 удаа уулзалт хийсэн. Тэднээс нарийн хариу ирээгүй байна. Автоматаар орсон бол автоматаар хасагдах уу гэдэгт хариу өгөөгүй байгаа. Нэгэнт ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарчихвал стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах боломжтой. Нөхцлөө хангачихсан гэж ойлгож байгаа.

-Европын холбооны стратегийн дутагдалтай гуравдагч хөршийн жагсаалтад орсноор гадаадад банкны гүйлгээ хийхэд хүндрэл үүсэж эхэллээ. Тухайлбал, Солонгост байгаа хүн Монгол руу гүйлгээ хийх гэсэн чинь болохгүй байна. Үйлчлэхгүй гээд гаргалаа гэх утга бүхий пост цахим орчинд оруулсан байсан. Иргэдийн санхүүгийн гүйлгээг шууд хаана гэж байх уу?

-Монгол Улс “саарал жагсаалт”-д орохоор санхүүгийн байгууллагууд манайхыг эрсдэлтэй харилцагч болж байна гэдэг дохиогоо авчихаж байгаа юм. Та бүхэн сайн санаж байгаа бол өнгөрсөн оны аравдугаар сард Парис хотноо болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Гэхдээ энэ улсууд стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орж байгаа хэдий ч яг мөнгө угаадаг гэж хэлэхгүй. Тиймээс ямар нэг арга хэмжээ авахыг бусад улсуудад зөвлөхгүй гэж хэлсэн.

Энэ жагсаалтад орсон гэдгээрээ гүйлгээг зогсоо, Монголын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагын гүйлгээг хийхгүй гэсэн хориг цээр хаана ч байхгүй.  Дахиад хэлье, тийм юм байхгүй ээ. Харин банк санхүүгийн байгууллагууд нь харилцагчдаас илүү олон асуулт асууж, тодруулж эхэлнэ. Үнэхээр энэ хүний мөнгө мөн үү. Энэ харилцагч ийм бизнес хийдэг үү. Энэ харилцагчийн санхүүгийн үйлчилгээ авч байгаа банк нь тэр хүнийг мэдэж байна уу гэх зэрэг олон асуултыг асуухаас биш ямар нэг байдлаар хорих, төлбөр тооцоог саатуулах зүйл байхгүй.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.228С.Ганчимэг   • 2020, 5 сарын 31. 12 цаг 59 минут

Гаран гаран мэдрэл муутай нөхдүүд. Өөрсдөө оруулсан саарал жагсаалтаасаа өөрсдөө гарга гэхээр энэ ондоо багтааж гаргана гэсэн үлгэрт чинь үнэмшээд сонгоно гэж бодоо юу. МАНАН-гийн эсрэг гол хүч би бна за.

202.179.26.172Zocnin   • 2020, 5 сарын 31. 10 цаг 08 минут

Congyylln snoy bolj bnaa yanaa ex oron mini

202.9.46.6Зочин   • 2020, 5 сарын 31. 8 цаг 57 минут

Энэ нөхөр, Хүрэлбаатар сайд хоёр хэд хоногийн өмнө ингэж хэлээд маргааш нь Монгол улс хар жагсаалт руу орсон шүү дээ. Гараагүй байж гарна гэж бардам хэлсний хариу тэр. Олон улсын байгууллагууд эдгээр авилгалд идэгдсэн хүмүүсийн ярьж байгааг хараад дургүй нь хүрдэг гэсэн. Монголчууд тэнэг юм болохоор иймэрхүү хүмүүст хариуцлага тооцохын оронд харин ч албан тушаалыг нь ахиулаад байдаг.

103.229.122.190Зочин   • 2020, 5 сарын 31. 7 цаг 16 минут

Tanai bank gej ar uvuruur ajild orson parazitaar duursen gazar gedegee medej b.gaa yu. Chadaltai saihan zaluus shudargaar ajild ordoggui gazar daa.

103.229.122.190Зочин   • 2020, 5 сарын 31. 7 цаг 13 минут

Mahan tolgoitoo vhi margaashaa harj chadaj b.a uu

66.181.161.32Зочин   • 2020, 5 сарын 30. 23 цаг 27 минут

Хогийн юу ч мэддэггүй мал банкны ерөнхийлөгч болох гэж. Улс төрийн үхдэл гэж энэ хүнийг хэлэх байх даа.

202.179.21.206Zoshin   • 2020, 5 сарын 30. 23 цаг 16 минут

EDnar oshigdor caaral jagcaltaas garcan geed baican bizdee ,odoo bolohoor ene ondoo bagtaan garahaar yariad baina ed nar cetgeciin obshtei bolshihcon baina , shar hadad abaasharai MAN han…..

202.21.108.209Зочин   • 2020, 5 сарын 30. 21 цаг 56 минут

МАН шаасаар байгаал 4 жил боллоо, Монголчудын амьдрал цаг минутаар доошилсоор л байна, жаахан толгой нь ажиллдаг нам, хучин, бие даагчдыг гаргаж ирэхгуй бол ирэх 4 жилд Монгол улс дампуурч, Хятадын гарт бурэн орох болно, маш ухамсартай сонголт хийх цаг ирлээ.

202.9.40.121Зочин   • 2020, 5 сарын 30. 19 цаг 53 минут

МАНы хулгайч нарт саналаа өгөхгүй ээ толгой түрүйгүй өтчихсөн хогийн нам

103.212.118.125Зочин   • 2020, 5 сарын 30. 19 цаг 49 минут

харж байна гэдэг тэнэг үгийг хэрэглэхээ больцгооё

202.9.46.248зочин   • 2020, 5 сарын 30. 15 цаг 32 минут

Санал авахын тулд МАН юу ч хийхээс буцахгүй болжээ. Ноосны, арьс ширний урамшил, ямааны урамшуулал гэх мэтийг малчид мал бүхий иргэдэд хавтгайруулан өгч байна. Төрийг ямар ч аргаар хамаагүй дахин барих нь тэдний эрхэм зорилго бололтой

178.62.88.40717   • 2020, 5 сарын 30. 14 цаг 49 минут

Бие нь яаж байна ?

202.126.89.102Зочин   • 2020, 5 сарын 30. 11 цаг 48 минут

Лхагваа захиралыг банкир гэж бодож байсан намын муу бууны нохой байсан байна өрөвдөлтөй бөөс байжээ

103.229.121.186Зочин   • 2020, 5 сарын 30. 11 цаг 00 минут

Н.Баяртсайханыгаа хөөж явуулчихаад инээд алдаж байсан хуншгүй ***** FATF-д Монголыг оруулахад Н.Баяртсайхан буруутай юм бол чи ч буруутай МОНГОЛБАНК-ны Дэд Ерөнхийлөгчийн хувьд !

202.9.47.21Зочин   • 2020, 5 сарын 30. 10 цаг 49 минут

нэртэйгээр нь сонгуулийн өмнө гарна гээд хэлчихээ ч.хийх биш дандаа худлаа ярьж ард түмний г хуурсан хувалзнууд.одоо наад юманд чинь итгэхээ больсон шүү

66.181.190.228Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 5 сарын 30. 10 цаг 30 минут

Үгүй өнөө Хүрэлбаатар сайд саарал жагсаалтаас гарчихлаа гэж хашгирч энэ тэр хүмүүс гуяа алгадан дэвхэрцгээсэн чинь худлаа байсан юм уу? Энэ ондоо багтаж гарч магадгүй гэсэн горьдлого л үүсэж байгаа хэрэг үү? Юу болж байна вэ та минь ээ?

202.21.108.161Зочин   • 2020, 5 сарын 30. 10 цаг 29 минут

ҮХСЭН НОХОЙН АЦ, ТЭД ГАРГААГҮЙ БАЙХАД ТА НАР ЭНД БҮҮ ЯДАРСАН АРДААРАА БҮҮ ТОГЛОЖ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙ. ЗА ТЭГЭЭД ГАРСАН Ч АДИЛ ГАРААГҮЙ Ч АДИЛ, ТА НАР ЦУСАЛДГААРАА ЦУСАЛЖ ЭНГИЙН БИД ЯДАРДГААРАА ЯДАРНА. ТҮҮНИЙ ОРОНД ТЭР НУУСАН МӨНГӨӨ Л ОРУУЛЖ ИРЖ ХӨӨРХИЙ АРД ТҮМНЭЭ БОДВОЛ ТА НАРЫН ҮР УДАМД ӨЛЗИЙТЭЙ, ҮХЭЭД ТАМД ТАРЧЛАХГҮЙ ЗА МУУ ҮХДЭЛҮҮД.

202.55.191.130ЗОЧИН   • 2020, 5 сарын 30. 10 цаг 06 минут

ЧИ НААД ХЭДЭН ББСБ БОЛОН ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООТОЙ ХЭДЭЭ ХАЛЧИХВАЛ Ч ХЭЛЖ БАЙГААД ЧИНЬ ИТГЭХЭЭР БАЙНА ДАА

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.