УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, үг хэлж, тууз хайчиллаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлээ тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамтай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулж байгаа юм. Энэ төвд Чингэлтэй дүүргийн иргэд түрээсийн төлбөргүйгээр эрүүл, аюулгүй орчинд өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болж байгаа юм.
Нээлтийн үеэр УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг: “Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг. Чингэлтэй дүүргийн онцлог бол өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд маш их байдаг. Энэ дүүрэгтээ нэр дэвшээд явж байхад хамгийн их ажигдлагдсан, мөн иргэдээс хүсэлт их ирдэг байсан зүйл нь “Бид хашаандаа л үйлдвэрлэл эрхлээд байна, өрхийн үйлдвэрлэлээс, үйлдвэрлэгч хүртлээ хөгжмөөр байна аа” гэсэн хүсэлт байсан. Тэгээд тойрогтоо нэг ийм өрхийн үйлдвэрлэл төв барья гэж шийдээд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгаж чадсан юм. Ингээд дүүрэг, хороо, ХХААХҮ-ийн яамны нэр дээр хамтраад нэг жил хагасын дотор энэ өрхийн үйлдвэрл дэмжих төвийг амжилттай барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Өнөөдөр байдлаар Чингэлтэй дүүрэгт 725 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, 55 ААН-ийн тогтмол үйл ажиллагаа явуул, 1300 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ер нь хашаандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маш их байдаг. Та бүхэн 7-р хорооноос эхлээд 19 дүгээр хороо руу явбал хашаандаа үйлдвэрлэл явуулж, ханган нийлүүлэх чиглэлийн модон эдлэл, оёдол, төмөр хийц, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслээс авхуулаад бүх нэн хэрэгцээтэй дотоодын стандартын чанар хангасан үйлдвэрлэл эдгээр хашаануудад явагдаж байгаа юм. Байшин хороолол болох 1-6-р хороонд орц, подволд оёдлыг үйлдвэрлэл явагдаж байна. Бид хашаа, подволоосоо гарч үйлдвэрлэл үйлчилгээний төв дотор үйл ажиллагаагаа явуулж өсөн дэвжих зайлшгүй шаардлага байгаа. Тийм ч учраас бид хамтраад энэ сайхан өргөөг Чингэлтэй дүүргийнхээ өрхийн бизнес эрхлэгчиддээ зориулж байгаа юм. Энэ төвийн маань онцлог бол багаараа ажиллах, нэг нэгнээ дэмжих, кластер маягаар хамтарч ажиллавал бизнес дээшээ явах боломжыг илүү бүрдүүлж байгаа юм” хэмээн хэллээ.
Тус төв нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга бөгөөд 801 мкв талбайтай, нийт ашиглалтын талбай нь 575.9 мкв байх юм. Үүнээс 316 мкв талбайг нь үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттөй үнээр ашиглуулах аж.
“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр:
- Хөнгөлөлттэй ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
- Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийн нөхөрлөл бүлэг байгуулах, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох хөгжүүлэх;
- Сургалт, сурталчилгаа явуулах мэдээллийн танхимтай;
- Тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр оёдлын чиглэлээр кластерийн сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм.
Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй хамтран мэдээлэл сургалтын чиглэлээр иж бүрэн кабинет өрөөг тохижуулжээ.
“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр үйлвэрлэлчдэд ямар давуу байдал үүсч байгаа талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТТБ-ын ажилтан Д.Мөнхчимэгээс тодрууллаа.
Тэрээр “Бид нарт борлуулах давуу тал гарч ирлээ. Өмнө нь бүтээл хийгээд бүтээгдэхүүнээ борлуулах хэцүү байсан. Энэ төв байгуулагдаад бид нарт бүтээлээ борлуурах, сурч хөгжих боломжийг нээж өглөө. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” маань оюуны бэрхшээлтэй залуучуудыг дэмжиж, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор ажлын байр бий болгон ажилдаг байгаа. Бид залуучууддаа сеткан гар урлал зэрэг гар урлалын чиглэлээр сургаад ажиллаж байгаа” гэлээ.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Hutsalgui ter photo zuragchniihaa ajiliig l hii. Chaddag chaddag iymaa l hiitsgeey.
Өөрөө мөнгийг нь ждү хулгайлсан биз дээ
гишүүн болохоороо ЖДҮ гэмт хэрэг биш гээд ард түмний хөдөлмөрлөх боломжыг хулгайлна сонгууль дөхөөд ирхээр ард түмэнд хайртай болоод худлаа яриад эхэлнэ янзын гарууд шүү
Зөв зүйл сэтгэж бүтээн байгуулжээ. Амжилт хүсье
Хохо. Улс яаж хөгждгийг мэдээд авчихаж, хаанаас?
шоунд дуртай гар
сонгож болох хүн
сонгож болохгүй хүн