Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарладаг билээ. Тиймээс энэхүү өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдэлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг.
Өнгөрсөн жил манай улс “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах явдал юм. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна.
Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн байдаг юм байна.
Сэтгэгдэл бичих