2020 оны 5-р сарын 31
18 цаг 25 минут

С.Сүх-Очир: Залуучууд гар утсаа гээхдээ харамсдаг байж, сонгуульд санал өгөөгүй, эсвэл буруу сонголт хийж боломжоо алдаж байгаагаа мэддэггүй

- Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Содномцогийн Сүх-Очир гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Улс төр судлал, олон улсын харилцааны Бакалавр, Бизнесийн удирдлагын Магистр, Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын Докторант. Бизнес эрхлэгч. Эрхэлж байсан ажлуудын тухайд гэвэл 1998-2005 "СНСС" ХХК-ний БНСУ дахь Төлөөлөгчийн газрын захирал, 2005-2014 онуудад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, 2016-2019 онуудад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. 

-Та төрийн албанд цөөнгүй жил ажилласан юм билээ. Төрийн хүнд суртал дунд шатандаа их байгааг олон нийт хэлсээр байдаг. Та ажиллах явцдаа алдаа оноо юу байсныг хэлж өгөөч. Засч залруулах их зүйл байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга?

- Төрийн алба гэдэг бол нийтийн алба юм. Төрийн албанд ажилд орно гэдэг иргэдэд үйлчлэх ажилд орж байгаа хэрэг. Иймд төрд ажиллаж буй иргэд энэ үүргээ хамгийн түрүүнд ухамсарлах нь зүйтэй. Төрийн хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил бүх шатандаа байгаа. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллахдаа дээр дурдсан үүргийг ухамсарлаж, иргэдийн төлөө хүнд сурталгүй, ил тод, нээлттэй байхын төлөө хичээж ажиллаж байсан. Төрийн албаны томилгоонд улс төрийн намын нөлөөлөл байдаг. Үүнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хэдий  ч ёс төдий байдлаар хэрэгжээд байгаа юм.  Иргэн бүр төрийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар алдаа дутагдлыг арилгаж, улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ. 
 
-Сонгууль болсны дараа төрийн албан хаагчид олон зуугаараа ажилгүй болох нь бий. Ийм тогтолцоо үйлчлээд олон жил болчихож. Таныг бас дайрсан байх. Ялсан намынхан ажилтай болж байгаа ч нөгөө талдаа Төрийн залгамж халаа гэдгийг үгүй хийж байгааг та харсан байх. Өөрчлөх ямар боломж байна гэж та хардаг вэ?
 
-Чадварлаг залуучууд төрийн албанд орохгүй байгаа нь цалин бага, мөн төрийн албаны нэр хүнд унасантай холбоотой. Түрүүн хэлсэнчлэн улс төрийн намын нөлөөллийг ч дурдаж болно. Сонгуулийн үр дүнд төрийн албан хаагч ажилгүй болж болохгүй. Энэ нь төрийн залгамж чанарыг алдагдуулж байгаа. Хуулийн хэрэгжилтийн хяналт байхгүй болоод удаж байна. Аливаа нэгэн шалтаг тоочиж өөрийн карманы хүмүүсийг төрийн албанд шургуулах үйл явдал тасрахгүй байна. Төрийн алба шинэчлэл, өөрчлөлтийг хүлээн авах чадваргүй байдаг нь төрийн албаны хөгжлийг уруу татаж байна.  Төрийн албаны шалгуурыг өндөр болгож, хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шударга ёсыг тогтоохын төлөө чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй байна. Үүнд иргэдийн оролцоо чухал байна. 

-Залуучууд их хойрго, ялангуяа улс төрд идэвхи муутай байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
 
-Өнгөрсөн 30 жилд залуучуудын оролцоог төр дэмжсэнгүй. Зөвхөн сонгуулиар л санал авах гэж залуучууд сэдвийг хөнддөг. Залуучууд хойргодоо биш, тэдэнд ач холбогдолыг нь ойлгуулаагүй тул оролцоо нь сул байна. 
 
Автобусанд гар утсаа гээхэд голдоо ортол харамсдаг байж, сонгуульд саналаа өгөөгүй, эсхүл буруу сонголт хийснээрээ түүнээсээ илүү их боломжийг алдаж байгаагаа мэддэггүй. Уг нь улс төрийн оролцоо маш чухал юм. УИХ-ын гишүүнийг иргэд өөрсдөө шууд сонгож байгаа. Сонголт хийхдээ нэр дэвшигчдээ сайтар судалж, ухаалаг сонголт хийх ёстой гэж боддог.

-МАН, АН-д цүнх баригч гэх залуус олон байгаа харагдах юм. Тэд хэдэн жилийн дараа яам тамгын газрын удирдах албан тушаалтан болчихсон гүйж явах юм. Энэ нь шударга үнэнээр яваа хүмүүсийг дургүйцлийг их хүргэдэг ч өөрчилж чадахгүй л байна?
 
-Төрийн дээр нам гарч ирээд удаж байна. Удирдах албан тушаалд мэдлэг чадвар биш, цүнх барьж гүйдэг шалгуураар томилоод байгаа нь шударга залуучуудыг төрийн албанаас шахаад байгаа юм. Нам дагавал ам тосдоно гэдэг яриа ч гарч ирлээ. Энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Том даргын эхнэр утсаар ганцхан залгаад л хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авчихдаг бол эгэл жирийн ээжүүд хүүхдээ тэврээд олон цагаар нь дугаарлан зогсдог. Энэ ялзарсан тогтолцоог халж, иргэн бүр тэгш үйлчилгээ авах боломжийг гагцхүү сонгуулиар, ухаалаг сонголт хийж л өөрчилж чадна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төр засгийн бодлого нь иргэдэд хүртээмжгүй байна. Жишээ нь ЖДҮ-г авч үзье. Олон жил бизнес эрхэлсэн залуучууд энэ сангаас дэмждэг авч чаддаггүй, харин төрийн өндөр дээд албанд ажиллах хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд авдаг юм билээ. Ийм нөхцөл байдлаас болж өөрчлөлтийг хүссэн иргэдийн тэмцэл бие даагчаар илэрч байгаа гэж харж байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Намын гишүүн намын даргадаа болон гишүүддээ үйлчилнэ. Бие даагч бол улс төрийн найраа, шахалт, лоббинд өртөхгүйгээр, иргэдийн эрх ашгийн төлөө, хараат бус байдлаар ажиллаж чадна. 

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. Баярлалаа.

Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

125.142.176.186Зочин   • 2020, 6 сарын 1. 19 цаг 15 минут

Со хэл мэддэг залуучууд маш олон байна. Ганцаараа мэддэг юм шиг дайраад л...Маш онцгүй сэтгэгдэл төрүүлсэн. Даруухан байх хэрэгтэй. Тэр бакалавр, магистр, докторантаас илүү хүн шиг хүн байх нь хамгийн чухал гэж бодож байна.

125.142.176.186Зочин   • 2020, 6 сарын 1. 19 цаг 11 минут

Элчинд ажилладаг аавыгаа дагаж Со-д очиж суралцах боломж олдсон хэрнээ аз гэдэгт огт итгэдэггүй гэж ярьж байсан. Үгүй л байдаг байхгүй юу. Залуучууд гадаадад сурах хүсэл байвч боломж олдохгүй тохиолдол их байдаг. Тийм хүмүүст мөрөөд гээл лeкц уншаад яах вэ дээ. Жаахан онгироо залуу санагдсан. Хүний бичсэн сэтгэгдлийг тас шүүмжлээд л, хүн мэдэх тусмаа даруухан байх ёмтой болов уу?!?

64.119.23.172Зочин   • 2020, 5 сарын 31. 23 цаг 17 минут

Zuirleh yumaa olvoo

182.160.36.76jay   • 2020, 5 сарын 31. 21 цаг 47 минут

Бие даагч нараа дэмжинээ. Намуудаасдэвшигч бол дарга нартаа үилчилнэ. Төлсөн мөнгөө олох гэж ажилна. 30 жил зүдэрлээ. Одоо нам бус хүнээ л дэмжинэ дээ

202.126.89.115Зочин   • 2020, 5 сарын 31. 21 цаг 40 минут

ETT Huvitsaanii nogdol ashgaa avaya ZG aa

59.153.112.58Зочин   • 2020, 5 сарын 31. 19 цаг 28 минут

buruu songolt gesniig yeruusuu oisongui,yag yu gesen yum boloo?????

202.9.46.240gfdf   • 2020, 5 сарын 31. 18 цаг 40 минут

yu soliorood bgaa yummiest be

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.