2020 оны 6-р сарын 1
8 цаг 30 минут

МиЛог: Үрс минь өмнөө тавьсан зорилготой, хүнийг хайрлах сэтгэлтэй л болоорой

Өнөөдөр зургадугаар сарын 1, бидний хэлж заншсанаар хүүхдийн баярын өдөр.  Хоёр хүү минь өндөр залуучууд болохоор аав, ээжийнхээ өгсөн бэлгийг зүүдлээд унтаж байна.  Бүх дэлхийн бяцхан үрсийг хайрлах сэтгэл аавд нь байдаг гэж худлаа хэлэхгүй ээ.  "Хүн бүхэн өөрийнхөө ачааг дааж явбал гэж" явбал гэж алдарт яруу найрагч Б.Явуухулан шүлэглэсэн байдаг юм. Тиймээс аав нь өөрийнхөө даах ёстой ачааг хэнээр ч үүрүүлэхгүй, хоёр үрийнхээ төлөө бүхий л хайраа зориулж, сайн сайхан бүхний чинь төлөө зүтгэнэ ээ.  Гэхдээ аав нь хаврын зэврүүн орой хайрцаг өмнөө тавьчихаад, хажуугаар нь өнгөрөх хүмүүс мөнгө хийх болов уу гэж горьдон харж, чичрэн чичрэн суугаа хүүд хэтэвчнээсээ хэдэн төгрөг харамлахгүй өгөх сэтгэлтэй юм шүү.  

13 жилийн тэртээ том хүү минь ээжийнхээ гэдсэнд байлаа.  Аав нь залуухан, дэврүүхэн, зарим үр дагаврын талаар бодох сөхөөгүй гүйж явжээ. Бас хажуугаар нь ядуу гэж голж, дээрэлхэж харьцсан хүмүүст ирээдүйд хэн болохоо батална даа гэсэн гоморхол, зүтгэл хоёрыг өөртөө тээж явлаа. Аав, ээж хоёр нь чамайгаа нууж, хааж, хамгаалж байж энэ орчлонд төрүүлсэн юм шүү.  Аав нь ядуу яваагүй, мулгуу байгаагүй. Бусдыг бодоход арай мөнгө муутай л байсан. Мөнгө муутай байлаа гээд ухаан, хайр, бусдыг гэсэн сэтгэлээрээ баргийн баянаас илүү баян явсан юм шүү.  Чамайг төрөхөд эмч нар гүйлдэж аргадаад, хүмүүс бурууг тохох эзэн хайж, ээж чинь л бүхнээс айж байсан юм. Гэхдээ аав нь муу муухайг бодож, муйхарлаж буруу руу зүтгээгүй юм шүү.  Хэдэн хагалгаа давж гараад өдий зэрэгтэй болоход хэн дэргэд чинь байсан гээч, аав, ээж хоёр нь.  

Өнөөдөр миний хүү ааваасаа том гутал өмсдөг, өндөр сайхан залуу болж явна.  Чи минь хэнд ч гологдохгүй сайхан залуу болж өснө. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, бусдыг ялгаварлаж дорд үздэггүй, хүнтэй хүн шиг харьцдаг л болоорой.  Аав нь хүссэн болгоныг чинь авч өгнө гэж хэлэхгүй ээ, угаасаа чадахгүй. Хүү минь, өөрийнхөө тавьсан зорилгод өөрөө хүрээд, түүнээсээ сэтгэл ханамжийг мэдрээрэй. Харин чамайг дорд үзсэн хүн тааралдвал өөртөө тавьсан зорилгодоо заавал хүрээд, амжилтаараа тэр хүний буруу байсныг ойлгуулаарай. Бас дорд үздэг, өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг хүмүүст талархаж яваарай. Яагаад гэвэл тэд урагш зүтгэх зорилго өгдөг "сайн" хүмүүс шүү.  Орчлон дээр одоохондоо ганц байгаа дүүгээ хайрлаж яваарай.  Түүнийг чинь аав, ээж нь хайрлана. Бас чи л хайрлах учиртай. Бусад хүмүүс чин сэтгэлээсээ хайрлахгүй шүү.  Миний хүү олон хүний хайранд дунд хөлбөрч өссөн. Хайранд хөлбөрч өссөн хүний сэтгэлд хайр л дүүрэн байх учиртай. 

Зургаан жил гаруйн өмнө бага хүү минь төрж байлаа.  Ирэх намар сургуульд орох гэж байгаа ч хүүхэлдэйн кино үзэж, ээжийнхээ энгэрт ассан бяцхан жаал хэвээрээ л байгаа миний эрдэнэ.  Одоохондоо чи аавынхаа хэлснийг гүн гүнзгий ойлгохгүй биз. Гэхдээ дараа нь уншаад ухаараасай гэсэн дээ өнөөдөр үүнийг бичиж сууна аа, аав нь.  Миний хүү энэ дэлхийн олон хүнд байхгүй энэрэнгүй сэтгэлтэн. Чи минь ирээдүйд энэ дэлхийн биш юм гэхэд эх орныхоо олон бяцхан үрсийн төлөө их зүйлийг хийнэ. Чи минь амьдрал нь хэцүүхэн хүмүүсийн аврал нь болох болно, аав нь итгэж байгаа.  Эмийн сангаас витамин авсан ч ангийнхаа жаалуудыг мартдаггүй. Авсан витаминаа ширхэг ширхгээр тараах сэтгэл чиний минь бяцхан зүрхнээс цацарч байдаг. 

"Аав аа, би том болоод 100 давхар байшин барина. Тэгээд тэндээ гэр оронгүй хүмүүсийг оруулна" гэж чи дөрөвхөн настай байхдаа л ярьдаг байсан.  Хэн ч зааж өгөөгүй байхад. Бяцхан зүрхэнд чинь бусдыг гэсэн хайр үргэлж дүүрэн байдаг, яг бурханы элч гэлтэй. Аав, ээж хоёрыгоо жаргаах, гадаадад аялуулах, том машин авч өгөх тухай өдөр бүр ярьдаг. Аав нь чинийхээ энэ их хайраас илүүтэй бусдыг хайрлаж чадахгүй байгаа даа заримдаа өөрөөсөө ичдэг шүү үр минь.  Гэхдээ л аав нь та хоёрынхоо төлөө хичээнэ ээ. Баян, цатгалан байлгах гэж биш, бусдыг хайрлах сэтгэлийн чинь үрийг аварга том мод болж ургуулахын тулд хайраараа усална. 

Миний хоёр хүү өмнөө тавьсан зорилготой, хүнийг хайрлах сэтгэлтэй л болоорой. Аав хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө чадах бүхнээ хийнэ.  Ойрдоо сэтгэл өмрүүлсэн олон мэдээ сонсогдож байгаа.  Хоёр хүүгээ усанд сэлж сургах ёстой юм байна гэдгийг ухаарч л сууна, муу аав нь.  Архи уучихаад битгий хэл эрүүлдээ машин жолоодож явахдаа ч хүүхдүүдээ суулгасан бол хурдан явахыг биш аюулгүй зорьсон газартаа очих ёстойгоо бүр ч илүү ойлгож байна.  Нийгэм гэдэг тийм ч сайхан орчин биш.  Ямар ч хөгжсөн, сайхан оронд аюул үргэлж л байдаг. Тэр дундаа манай улс одоохондоо хүүхдэд ээлгүй орон байна. Дарга нар авлигад анхаарлаа хандуулаад, ирээдүйн иргэдээ хайрлаж, аюулгүй орчинд амьдруулахаа умартсан л явна.  Ийм нийгэмд амьдарч байгаа учраас аав нь хүүхдүүдээ эрийн цээнд хүртэл нь эрүүл, аюулгүй байлгахын төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. 

Харин миний хүүхдүүд сайхан сэтгэлээ гээлгүй, тэжээвэр сэтгэлгээ суулгүй, ирээдүйд хүний охиныг чин сэтгэлээсээ хайрлах жинхэнэ эрчүүд болж өсөөрэй. Хоолоо өөрөө хийчихдэг, хувцсаа угаагаад, индүүдээд өмсчихдөг.  Ууж, идсэн аягаа угаачихдаг ухамсартай, бусдад хайрлагдсан залуучууд болоорой.  Тийм эрчүүд болгохын тулд аав нь чадах чинээгээрээ үлгэрлэнэ ээ, үрс минь.  Одоохондоо та хоёр минь нойроо хангалттай ав, ирээдүйд туулах олон бартаа хүлээж байгаа. Тэр цагт л нойрноос морио, чөмөгнөөс хутгаа алдаж болохгүй.  Үхэн үхтлээ харамлах үрс минь, аав нь хүнд гологдохын гашууныг амссан. Хэнд ч гологдохгүй болохын тулд хичээж явна.  Та хоёр минь ч бас ирээдүйд хичээгээрэй, зүтгэл бүхэнд шагнал ирдэг юм шүү.  

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.213.62Зочин   • 2020, 6 сарын 1. 17 цаг 39 минут

Аав ээж хоёр нь чамайг олон зүйлээс хамгаалан байж төрүүлсэн юм шүү. Сэтгэлийн үг нь гайхалтай. Өөрөөсөө гадна бусдыг хайрлах зүрх нь төгс юм.

59.153.115.150Зочин   • 2020, 6 сарын 1. 14 цаг 24 минут

good

66.181.176.35Иргэн   • 2020, 6 сарын 1. 11 цаг 57 минут

Олон олон ижий аав, энхрий бяцхан үрс минь ухаарч уншаасай. Баярлалаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.