2020 оны 6-р сарын 1
8 цаг 40 минут

Байр суурь: Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ

     Өнөөдөр эх үрсийн баярын өдөр тохиож байна. Амттай бүхэнд бялуурч, хүсэл бүхнээ хэлдгээс харвал хүүхдийн баяр өөрөө "шидтэй" мэт хүчтэй аж. Ийм  байхад хүүхэд бүр энэ өдрийг хоног тоолон хүлээхээс өөр яах билээ. Гэхдээ энэ жил цар тахлын улмаас Хүүхдийн парк ажиллахгүй, олон нийтийн арга хэмжээ зохиохгүй болохоор хүүхдүүд маань гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх болно. Гэсэн хэдий ч эцэг, эхчүүд уламжлал ёсоор дэлгүүрийн лангуунд баярт зориулан боосон бэлгийг худалдаж авах нь илт нэмэгддэг. Иймд бага насны хүүхдүүдийг болзошгүй эрүүл мэндийн эрсдэлд өртөхөөс сэргийлэхийн тулд бэлэг худалдан авалтдаа анхаарахыг Нийслэлийн МХГ-аас сануулсан. Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдийн баярын бэлэг худалдан авахдаа юуг анхаардаг, энэ жил үр хүүхдүүдээ яаж баярлуулах гэж байгаа талаар нь байр суурийг хуваалцлаа.

Иргэн: Боочихсон бэлэн бэлэгнүүдээс авч өгөхдөө хугацааг нь харж авдаг. Мөн заавал бэлэн боосон бэлэг авч өгөх шаардлагагүй. Өөрсдөө чанар, стандартын шаардлага хангасан, аюулгүй бүтээгдэхүүнтэй гэж үзсэн газраасаа сонголтоо хийгээд бэлэг авч өгөх боломжтой.  Энэ жил манай ард иргэд гэр гэртээ баяраа тэмдэглэчихсэн нь зөв юм шиг санагдаж байна. Гадуур гараад яах ч билээ дээ. Ийм эрсдэлтэй өвчин гарчхаад байгаа хэцүү үед тэмдэглэх  халдвар хамгааллын дэглэмээ алдалгүй л гэр гэртээ тэмдэглэчих хэрэгтэй гэж бодож байна.

Иргэн: Бэлэг авч өгөхдөө чанарыг нь их хардаг даа. Аль болох гэр бүлдээ цаг зав гаргаад цомхон тэмдэглэж өгнө л гэж бодож байна. Аль болох аюулгүй зүйлийг нь л хэрэглүүлэхийг хүснэ шүү дээ. Энэ жил гэр гэртээ тэмдэглэх нь маш зөв.

Иргэн: Хугацааг нь л сайн шалгаж авах хэрэгтэй. Сүүлийн үед боосон бэлэгнүүд дотор хугацаа дууссан бүтээгдэхүүн хийсэн гэх мэт анхааруулгыг их өгч байгаа. Ер нь хүүхдийн баярын өдрөөр заавал чихэр жимс, идэх зүйл биш харин тухайн хүүхдийн өөрийн сонирхож байгаа зүйл эсвэл мөнгийг нь өгчих хэрэгтэй. Ач зээ, үр хүүхдүүдийнхээ юу авахыг хүсэж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ийм учраас тэдэнд маань хэдэн төгрөг өгсөн нь хэрэгтэй байх гэж бодож байна.  Энэ жил гэр бүлийнхээ хэмжээнд л хүүхдүүддээ гарын хоолоо хийж өгч баярлуулах төлөвлөгөөтэй байна даа.

 

Иргэн: Хүүхэддээ хор уршиг болгочихгүй гэсэн үүднээс аль болох эрүүл юм авч өгөх бодолтой байна. Энэ жилийн баяраар нь хүүхдүүддээ хонь, үхрийн махаар хийсэн бууз, хуушуураа хийж өгөөд тэмдэглэж өгнө дөө л гэж бодож байна даа.

Иргэн: Нэгдүгээрт, би бэлэг худалдаж авахдаа хаанаас, хэзээ худалдан авч, түүнийг оруулж ирснийг сайн лавлаж асуудаг. Сүүлийн үеийн хүүхдүүдийн чихэрлэг зүйлсийн хэрэглээ нь өөрөө бага болсон учраас элдэв зөрчил гаргаж байгаа компани бүр дээр арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байдаг. Сайхан зөв, хамгийн гол нь эрүүл байхын хэрэгтэй юм болов уу даа. Энэ жилийн эх үрсийн баярыг тэмдэглүүлэхгүй байгааг зөв л гэж бодож байна. Миний хувьд үр хүүхэддээ цаг гаргаж, агаарт гарах бодол байна. Хүүхдүүд маань урт хугацааны амралтад хэчнээн сар байчихсан учраас агаар салхинд гармаар байгаа байх. Хэчнээн гэртээ тэмдэглэж болох ч эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа лавршуулж, хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Өвчин эрчимтэй тархаж байгаа учраас хүүхэддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зайлшгүй хэрэг биш л бол хүүхдээ гадуур бүү авч яваарай гэж эцэг, эхчүүддээ хэлье

Иргэн: Хүүхдэд оюун ухаан хөгжүүлэх тоглоом байх нь чухал. Гэр бүлийн хүрээнд баярлуулна даа.

  Иргэн: Өвчний байдал өдрөөс өдөрт, цаг минутаар хэмжигдэж байгаа учраас хүүхдийн баярыг тэмдэглэхгүй байгаа нь маш зөв. Хүүхдүүддээ энэ жил дотоодын бүтээгдэхүүнээсээ бэлэг авч өгнө гэж бодож байгаа. Гадаадын юмнууд үнэтэй байдаг хойно доо. Гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэе гэж бодож байгаа. Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд, гадуур хүүхдээ их гаргаад хэрэггүй гэж хэлмээр байна.

Иргэн: Хүүхдүүддээ хор биш хоол болохоор юмыг л бэлэг болгож өгье гэж бодож байгаа. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.

  1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
  4. Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
  5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх.
  6. Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.  

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.100д   • 2020, 6 сарын 1. 9 цаг 06 минут

гажиг турийн гажигтай зохион байгуулалтги баыр болж байна ээж аавийнхаа тэтгэврийн мунгээр амидардаг ард тумэн тэтгвэрийнхээчн мунгийг авч чадалгуй юунийхнэ баыр байтугай идэх хоолгуй хонж хурдхан маргсн болоосой гэж цагийг зовж унггриуулж байна зохицуулаад тэтгэврийгнэ угж болхл байлаа баыр биш зовлонт удэр байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.