2020 оны 6-р сарын 1
9 цаг 40 минут

Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн

Өнгөрөгч 2019 онд Улаанбаатар хотын нийт 11 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ. 

Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг нэг эзэнтэй компанид эзэмшүүлчихсэн байсныг өнгөрсөн 2019 онд хотын Захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авсан байна.  

Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 цэцэрлэгт хүрээлэнг танилцуулъя.

1.Сүхбаатарын талбайн урдах ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их жанжин Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 тоот захирамжаар нийтийн эдэлбэрт авсан. Өдгөө тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэж буй.  

2.ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосон байсныг ийнхүү цуцалсан юм.  

3.МУИС-ийн хичээлийн II байрны урдах ОЮУТНЫ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай буюу 0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

4.“Улаанбаатар” зочид буудлын өмнөх МОНГОЛ-ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгосныг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болголоо.

5.УДЭТ-ын хойд талын Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал буюу Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон юм.

6.АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

7.ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.  

8.ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Баянгол дүүргийн 4-р хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073  тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.  

9.ХУУЧИН ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хуучин Хоккейн талбай байсан 1.8 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглахгүй орхигдуулаад байсан тул Нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах болсон. Өдгөө бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

10.“ДИПЛОМАТ 95” ОРОН СУУЦНЫ АРЫН ТАЛБАЙ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.

11.БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙХан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилтын зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон тул нийслэлийн Засаг даргын А/439 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны хөшөө баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэх юм.  

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.130Зочин   • 2020, 6 сарын 1. 18 цаг 48 минут

ene Camarsaiahn chini harin esreg ajillaad bgaa hyum bish uu xaxa.buzar hulgai yumaa.dan tohiljilt hiih gazriig huraaj avaad uuruu odoo zarj bga

202.126.89.89Ногоон байгууламж   • 2020, 6 сарын 1. 12 цаг 01 минут

Сайн байна. УБ хотод барилга байгууламж хэрэггүй ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнтэй болох хамгаас чухал байна. Энэ хүүхэд хөгшид иргэддээ өгч байгаа хамгийн том бэлэг. ДСНКийн урд талбайг яаралтай цэцэрлэгт хүрээлэг болгоно уу. Бас Циркийг улс буцаан авч Аса мангарын архины газрыг цирк болгож, машины зогсоолыг дэлхийд нийцсан цэцэрлэгт хүрээлэн болгоно уу. Монголын дэлхийд гайхагдсан циркийг архи цэнгээний газар болгосон эрх мэдэлтэнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Ногоон байгууламжтай болгож байгаа Хотын даргадаа маш их талархаж байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.