2020 оны 6-р сарын 1
9 цаг 54 минут

У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа улам сайжруулах шаардлагатайг ухамсарлаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн фэйсбүүк хаягаар эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Хүүхэд бүхэн инээж байг!

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хойш хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 3 дахин нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна. Дэлхийг нөмөрсөн COVID-19 вирус өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, энэ нөлөөг бууруулах үүднээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. Цагдаагийн байгууллагын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулан ажиллаж байна. Мөн Нийгмийн халамжийн тухай багц хуулинд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2019 онд шинээр нэвтрүүлсэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, “Хүүхэд хамгаалагч” төслүүд 2020 онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Гэсэн хэдий ч бид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам сайжруулах шаардлага байсаар байгааг ойлгож ухамсарлаж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн бүр, аж ахуйн нэгж бүхэн сэтгэл гаргаж ажиллах нь зүйтэй. Та бидний эргэн тойронд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, мэдээллийг 108 утсанд шуурхай ирүүлж томчууд бид үр хүүхдүүдийнхээ төлөө улам бүр нягт хамтран ажиллах шаардлага тавигдаж байна. Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Энхрий үрс инээд баяслаар бялхаж, эрүүл саруул аз жаргалтай байх болтугай" хэмээлээ. 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.30.234Зочин   • 2020, 6 сарын 2. 11 цаг 20 минут

ЭНЭ ГАРЧИГИЙГ ЯАЖ Ч УНШААД ОЙЛГОХГҮЙ БАЙНА ДАА !!!!!

202.9.40.179Зочин   • 2020, 6 сарын 1. 20 цаг 33 минут

яаж төсвөөс их наядаар нь хулгайлах вээ гэдгийг заавал илүү үр дүнтэй болох байх даа

202.21.109.130Зочин   • 2020, 6 сарын 1. 18 цаг 44 минут

huuhded eelgui hamgiin muu EC-eer Hurelsuh todorch baih shiv dee.arai ih huuhed allaa daa ene EC.

66.181.176.54иргэн   • 2020, 6 сарын 1. 18 цаг 23 минут

Өнөө цагт Америк Солонгос мэтийн гадны улс орнуудын шашны байгууллагууд хүүхдийн эрх ярьж хүүхдүүдийг эцэг эхээс нь холдуудж, жендер ярьж гэр бүлийг салгах увайгүй бодлого хэрэгжүүлж байгаа гэнээ. Тэд Монголчуудын үнэт зүйл болох эх эцэгээ хүндэтгэн хайрлах сэтгэлийг үгүй болгож, гэр бүлийг хувиа хичээсэн арчаагүй байдалд оруулах эзэн Чингис хааны маань захиас зарлиг болсон сэтгэлийг эзэмдэх, эв нэгдлийг хангах бодлогыг үгүй болгох арга зам хайж байгаа бус уу. Монгол ёс заншлаараа хүүхдээ хүмүүжүүлэхэ нь зөв байхоо

66.181.176.97Зочин   • 2020, 6 сарын 1. 17 цаг 01 минут

zrlasan huvitsaanii nogdol ashgaa og

192.82.78.172Сүр Данзан сарчигнасаар   • 2020, 6 сарын 1. 13 цаг 38 минут

Чи наад НЗД С.Амарсайхан , НМХГ-ын дарга Эрдэнэчулуун нараа огцруулаачээ . Худлаа сүр Данзан царайлж байхаар .

183.177.100.4Зочин   • 2020, 6 сарын 1. 11 цаг 51 минут

наад 108 гэдэг утас чинь олон хүнд гай болж байгааг ойлгож ухамсарлах ухаан байна уу? Хүүхдээ сайн хүн болоосой, буруу хүнд уруу татагдчих вий гэж бодсондоо зэмлэдэг юм! Хүмүүжилгүй хүүхэд нийгэмд ямар их гай тарьж байгааг мэдэж байна уу? хүүхдээ загнасны төлөө цагдаад дуудагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ?!

202.21.108.252Зочин   • 2020, 6 сарын 1. 11 цаг 27 минут

UNUUDUR HURELSUHIIN ZASGIIN GAZRIIN UDAA DARAAGIIN HARIUTSLAGGUI UILDLUUDEES BOLJ TSAG BUSAAR HORVOOG ORHISON HUUHDUUDDEE HUNDETGEL UZUULEH GASHUUDLIIN UDUR.

76.107.165.63иргэн   • 2020, 6 сарын 1. 10 цаг 16 минут

Монголын хүүхдүүд энэ хүнийг харангаа яаж төсвийн байгууллагад насаараа ажиллачихаад Royale Castle-д 600 мянган доллараар байр авдаг хүн болох вэ гэж бодож байгаа. ЖОНХУУ, ТАРВАГА, УХНА та нар монголын ирээдүй үеийг луйварчин, хулгайч болоход үлгэрлэн дуйрайх хүмүүс болж байна.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.