Германы Бундес лигийн 29 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд амралтын өдрүүдээр боллоо. "Байерн Мюнхэн" энэ тойрогт "Фортуна" клубыг 5:0-ээр хожсон. Тэгвэл "Боруссия Дортмунд" клуб өнгөрсөн шөнө "Падерборн" багийн талбайд зочилж, 1:6-аар "бут ниргэлээ". Ингэснээр 60 оноотой болж, тэргүүлэгчээс 7 оноо алдсан хэвээр үлдэв.
Энэ тоглолтод Жейдон Санчо гангарч, 57, 74, 90 дэх минутад гурван гоол оруулж, хет-трик толилуулсан юм. Ингэснээр Бундес лигт 17 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна. Харин "Боруссия Дортмунд"-ын үлдсэн 3 гоолыг Азар 54, Хакими 85, Шмельцер 89 дэх дэх минутад нэг нэгийг нэмжээ. Эзэн багаас Хюнемайер 72 дахь минутад нэг гоол оруулсан.
Сэтгэгдэл бичих