2020 оны 6-р сарын 2
9 цаг 52 минут

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны ажилтны өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!

Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголбанкны хувьд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилд банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж ирлээ.

Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, өрийн дефолтод орохоос зайлсхийх хөтөлбөр, арга хэмжээг Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаа. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляци зорилтот 8 хувийн түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5 хувиас давж, гадаад валютын нөөц 9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Энэ нь дэлхий даяар тархсан коронавирус (Ковид-19)-т цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн чадавхи, дархлааг бий болгох суурь болж байна. Эдийн засгийн хүндрэлийг сөрөг нөлөө багатайгаар даван туулах зорилгоор Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын сан (ОУВС)-ын Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улс хамрагдаж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээрийг эцэслэн тохирлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, дэлхийн банк болон бусад доноруудын дэмжлэг, санхүүжилт үргэлжлэн орж ирэхээр хүлээгдэж байна.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Холбогдох тайлангаа 2020 оны 1 дүгээр сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар амжилттай танилцуулж, хамгаалав. Үүний үр дүнд ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг ирүүллээ. Цаашид Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ.

Монголбанкнаас эдийн засагт тулгарч буй сорилтыг хохирол багатай даван туулахад шаардлагатай бодлого, арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх, эдийн засгийн идэвхжилийг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Энэ зорилтыг амжилттай ханган биелүүлэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг ерөөе!

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН

2020 оны 6-р сарын 02

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.