Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг өөрчилжээ.
Тодруулбал, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагаас ажил эхэлж, 17 цаг хүртэл ажиллах юм.
Харин есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-хүртэл 09:00 цагаас ажил эхэлж, 18 цагаас ажил тарах аж.
Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй юм.
Сэтгэгдэл бичих