METRO хот: Шаардлага бол доромжлол биш

Та гутлаа арчиж орно уу

Та гараа ариутгана уу

Та хогоо хогийн саванд хийж хэвшинэ үү. Эдгээр шаардлагуудыг бид бусдаар хэлүүлэлтгүй хамгийн сайн мэддэг. Ямар ч мундаг зарчимч хүн  заримдаа шаардлага тавихуйц үйлдэл хийх нь бий. Гэхдээ сүүлийн үед хэн нэгний тавьсан шаардлага бүрийг доромжлол мэтээр хүлээж авах хүмүүс их ч болсон шиг санагдав.

Би хааяадаа кино үзэх дуртай. Тэр дундаа адал явдалтай, сонирхолтой, зөгнөлт байвал бүр ч дурлачихана. Сүүлийн үед нийгэм цаанаасаа олон кино бүтээдэг болохыг ойлгох шиг. Ялангуяа нийтийн тээврийн адал явдал их. Автобусанд гунигийн, аймшгийн, мелодрам тэр байтугай инээдмийн кино шиг мөчүүд олонтой.

 Хамгийн сүүлд л гэхэд жолооч, хэгжүүн яриатай эгч хоёрын гол дүрд тоглосон минийхээр бол “Автобус ба амьдрал” хэмээн нэрийдэж амжсан киног үзэв.  Кино театраар ярьвал зорчигчид бол үзэгчид. Бүгд л байраа эзэлж киног үзэцгээнэ. Манайхан киноны үеэр элдэв чимээ гаргадаггүй шигээ өнөөх ээдрээт киногоо үзсээр л. Харин гол дүрийн баатар автобуснаас буух эгшинд л кино төгслөө. Хамгийн сонин нь автобусны жолоочийн “картаа дараарай” гэсэн шаардлагад өнөөх эгч тэгтлээ ундуйцсан байж л дээ. Нэг талаараа хувь хүний соёл ямар хэмжээнд байгааг харуулах богино хэмжээний кино шиг санагдсан юм.

Хажууд суусан хүмүүс “Кино шиг амьдралтай нөхдүүд шүү” хэмээсээр буун одох. Зарим нь өөрт хамаагүй зүйлдээ хошуу дүрэхгүй хэмээн ажиллахгүй чихэвчээ хүртэл чихэндээ хийчихнэ.

Хүн бүрт л ичих, эмээх сэтгэлзүй байх ёстой гэдэг. Таньд хүн шаардлага тавьбал өөрийгөө өмөөрөн ам мурийхаасаа урьтаад би ямар буруу зүйл хийсэн бэ гэдгээ бодоод үзэх хэрэгтэй. Таны буруу үйлдэлд тавьсан үгсийг  доромжлол мэтээр бүү хар. Магадгүй та өөрөө шаардлагын хариуд бусдыг доромжилж, бүр гүтгэж ч мэднэ.   Энэ хоёрын үр дүнд ЗӨРЧИЛ бий болно. Харин зөрчил гээч нь хүн болгоны өөрийгөө гэсэн аминчхан үзлээс үүдэлтэй болов уу.

Тиймээс хотын соёлд гар бие оролцож буй иргэн та аминч үзлээ авч хаяж, бие биедээ эелдэгээр шаардлага тавьдаг байгаарай. Үүний хариуд шаардлагыг нь хүлээн авч, харилцан бие биенээ хүндэлдэг залуус ч олон байгаасай гэж хүсч байна. Хамгийн гол нь  “Шаардлага бол доромжлол биш” юм шүү. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.51Иргэн   • 2020, 6 сарын 19. 11 цаг 28 минут

Тийм. Шаардлага бол дорожлол биш. Нөгөө талаар шаардлагыг ч бас зөв боловсон тавих хэрэгтэй л дээ. Шаардлага гэхээр загнаж, зандраад хашгичаад байхыг хэлэхгүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.