Жил бүрийн 15-наас эхлэн зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг. Тэгвэл энэ жил коронавирусийн халдвараас үүдэлтэйгээр хөл хорио тогтоосны улмаас цэцэрлэг, сургууль эрт амарч, айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн гурван чиглэлд өнөөдрөөс /2020.06.05/ нийтийн тээврээр үйлчлэхээр болжээ.
Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна. Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус явах ажээ.
Сэтгэгдэл бичих