2020 оны 6-р сарын 5
11 цаг 35 минут

ТЕГ санхүүгийн гэмт хэргийг шалгах шинэ зам, сувгийг нээжээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт улс төр, ашиг сонирхлын гэх мэт аливаа зүй бус гадны нөлөөтэй тэмцэх ажлыг идэвхижүүлэх сануулгыг өгч Саарал жагсаалтад оруулсан хэмээн зарлаж байв. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) манайд 6 ажлын даалгавар оноосон бөгөөд Засгийн газар нэгдүгээр сард БНХАУ-д хуралдсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон өнгөрсөн тавдугаар сарын 11-нд хуралдсан цахим хурлын үеэр ФАТФ-аас өгсөн зургаан ажлын даалгавар болох тайлангаа танилцуулж, амжилттай хамгаалаад байна.

Монгол Улс ФАТФ-ын хяналтын жагсаалтад орсны дараа Тагнуулын ерөнхий газар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гарган ажиллах Сангийн яам, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ гэх мэт 15 байгууллагын төлөөлөл багтсан Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж ажиллажээ.

Энэ зөвлөлийн үйл ажиллагааг УИХ, Засгийн газар дэмжин ажиллаж, шаардлагатай хууль, дүрэм, журмыг хугацаанд батлан мөрдүүлж чаджээ. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл хоёр ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын гурвыг дагнан хариуцсан бөгөөд хийх ёстой ажлуудаа хугацаанд нь амжуулж чадсан байна.

Санхүүгийн гэмт хэргийг шалгах шинэ зам, сувгийг нээжээ

ФАТФ Монгол Улсыг мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажлыг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан байгаа. Энэ дагуу ТЕГ санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлэх ажлыг идэвхижүүлэх арга хэмжээ авчээ. Тухайлбал зарим улс орон, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгийг нээсэн байна. Ингэснээр мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, гэмт хэргийн эрсдлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокурорын яллах ажиллагаа сайжирч эхэлжээ.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хуулийг батлууллаа

УИХ-ын хаврын чуулганаар “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулаад байна. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болж, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирчээ.

“НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг баталлаа

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй орнуудад хориг арга хэмжээ авах талаар НҮБ гишүүн орнууддаа анхааруулаад байгаа. Үүнтэй уялдуулж Тагнуулын ерөнхий газрын дарга “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг батлан гаргаж, энэ дагуу холбогдох байгууллагын мэрэгжилтнүүдэд сургалт мэдээлэл өгч, харилцагчийг таньж мэдэх, эрсдлийг үнэлж удирдах, асуудал үүссэн үед хууль хяналтын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг тодотгосон аргачлалыг бий болгожээ.

ФАТФ 2020 оны тавдугаар сарын 28-нд Монгол Улс ажлын зургаан даалгавараа хангалттай биелүүлсэн гэсэн хариуг  албан ёсоор өгөөд байна. Одоо тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад  ирж хэрэгжилтийг газар дээр нь шалгах үлдээд байна. Үүний дараа Монгол Улс стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах юм.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.