Барилга хоорондын зай алдагдсан, олон нийтийн эрхийг зөрчин, нийтийн эзэмшлийн зай талбайд 16 давхар барилга баригдахаар болжээ. ХУД-ийн 4-р хороонд байрлах Ханбогд хорооллын оршин суугчид уг барилгыг барих ажлыг эсэргүүцэн, эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Иргэд тухайн барилгын ажлын зөвшөөрлийг цуцлаж өгөхийг шаардаж байгаа аж.
Тухайн хороололд амьдардаг иргэдийн хэлж буйгаар уг барилгын асуудлаас болж, бусад барилгууд нар үзэхээ байсан. Тус хорооллын барилгад осол гарч нэг хүүхэд эндэж байсан. Анх иргэдэд машины зогсоолтой, ногоон байгууламжтай болно гэж хэлж худалдсан бол өнөөдрийн байдлаар автомашины зогсоолгүй, ногоон байгууламжгзй, бүтээн байгуулалт, орчин муутай, хүүхэд тоглох орчингүй болж байгааг оршин суугчид хэлж байна.
Сэтгэгдэл бичих