Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас "Өгөөмөр өдөр" арга хэмжээг энэ сарын 10ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.
Уг аянаар иргэн та өөрт хэрэггүй болсон, аль эсвэл бусдад өгөхийг хүссэн эд зүйлсээ "Өгөөмөр өдөр" арга хэмжээний үеэр бусдад бэлэглэж, бусадтай хуваалцаж идэвхитэй оролцохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уриаллаа. Тухайн эд зүйл нь ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом гэх мэт зүйлс байж болох аж.
"Өгөөмөр өдөр"-өөр Цуглуулалт хийх өдрүүд
-6 сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг
-6 сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг
-6 сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулна.
Энэ жилийн Өгөөмөр өдрийн онцлог нь халдварт өвчнөөс сэргийлж хуваарьт өдрүүдэд таны байр, хорооллын гадна чанга яригчтай автомашин 10-15мин зарлах үеэр та бэлдсэн зүйлсээ гаргаж өгөхөд л болох аж. Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн оршин суудаг хорооны байранд хүргэж өгөх боломжтой гэнэ.
Иргэн та #uguumurcity хаштаг ашиглан байршил хаягаа бичсэнээр таны өгч буй зүйлийг очиж авахаас гадна иргэд бусаддаа уриалж давалгаалаарай.
Сэтгэгдэл бичих