2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 77,1% буюу 21,9 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1%, бог малын нийт хээлтэгчийн 78.8% нь тус тус төллөжээ. Одоогоор улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97 хувьтай байна. Үүнээс 67,4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг байгаа аж.
Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3%, Ховд аймаг 93% хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4% байна.
Сэтгэгдэл бичих