1924 онд байгуулагдсан Монгол улсын ууган дэлгүүр болох "Улсын Их Дэлгүүр"-т гал алдсан харамсалтай зүйл тохиолдлоо. Улсын Их Дэлгүүрийн зүгээс галын үед авч хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллаж байна. Нийслэлийн Онцгой Байдлын Албаны бие бүрэлдэхүүн галын аюулыг унтраахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Зарим сайт, мэдээллийн хэрэгслүүдийн албан ёсны бус мэдээ мэдээлэлд итгэхгүй байж, албан ёсны мэдээ мэдээлэл гартал ард иргэд та бүхнийг тайван байхыг хүсье.
УИД ХХК