Төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 79.3 хувь нь буюу 22.5 сая нь 2020 оны зургадугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 58.4, бог малын нийт хээлтэгчийн 81 хувь нь төллөжээ. Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3 хувьтай байна.
Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97 хувь буюу 21.6 сая төл бойжиж байна. Малын төрлөөр авч үзвэл 72.5 мянган ботго, 634.7 мянган унага, 1.08 сая тугал, 11.6 сая хурга, 9.2 сая ишиг улсын хэмжээнд бойжиж байна.